Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Х.Тэмүүжин: Тэвчээртэй хүлээвэл үнэн мөн илэрхий болно

Хуульзүйн сайд Х.Тэмжүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг огцруулахаар санал оруулж ирсэнийг та хэрхэн хүлээн авч, дүгнэж байгаа вэ?
-Хүчтэй арга хэрэгсэлтэй байгууллагуудад шинэчлэл хийнэ гэдэг том сорилт, том эсэргүүцэлтэй тулгардаг. Тийм учраас би энэ зүйлд огт санаа зовохгүй байна, байдаг л үзэгдэл гэж хүлээн авч байгаа. Яагаад гэхээр Зүүн Европын орнуудад ийм үзэгдэл олон гарч байсан. Түүний нэг нь Монгол Улсад боллоо. Энэ сорилтыг бид давж гарах ёстой, түүний ард шинэчлэлийн үр дүн, үйл явц амжилттай болж, тасралтгүй үргэлжилнэ.

-Хуулийн салбар дахь эсэргүүцлээс гадна хувь хүний үүднээс цөөнгүй үндэслэл дэвшүүлж, огц­руулах төсөлд тусгасан. Та яагаад энэ талаар ал­бан ёсоор байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ?
-Албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ зарим мэдээлэл нь хуулийн байгууллагаар шалгаж яваа, заримыг нь шууд ил болгох бололцоогүй зүйлс бий. Тэгэхээр би дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа. Сая хэллээ, тусгай арга хэрэгслээр дамждаг, далд, хаалттай салбарт шинэчлэл хийснээр тэр арга хэрэгслийнх нь үзүүрт өртөх магадлал маш өндөр. Энэ процесс өөрөө үргэлжилж байгаа учраас тэвчээртэй хүлээвэл тодорхой хугацааны дараа бодит үнэн, дүр төрх өөрөө тодроод, ил болно. Тиймээс үүнд яарах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Ер нь, хов жив юм уу, таамаг төдий зүйлээр хүнийг буруутган, гүтгэх бололцоо Монгол Улсад улам бүр багасч байгаа. Саяхан Гэмт хэргийн тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой нэг зүйл заалт харсан. Гүтгэх гэдэг нь гэмт хэрэг биш боллоо гэж байгаа ч нөгөө талд нь сэтгүүлч өөрөө захиалгат сэтгүүлзүйгээс ангид байх, мэргэжлийн ёс зүйд захирагдах, өндөр хариуцлагатай ажиллах гэдэг зүйл гарч ирж буйг ойлгох байх. Аливаа мэдээлэл баримттай, үнэн мөнөөр илэрхийлсэн байх тусам зохистой байдаг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд надад маш олон залуус, иргэд, сэтгүүлчид урам зориг өгч, дэмжлээ. Өөрсдөө санаачилгаараа, сайн дураараа дэмжсэн. Сэтгүүлчид л гэхэд ямар ч захиалга, үүрэг даалгаваргүйгээр мэдээлж, итгэл үнэмшлээрээ намайг дэмжиж байлаа. Тиймээс үг хэлэх эрх чөлөө өөрөө нээлттэй байх нь яагаад ямар нэг дарангуйлал, захиргаадалтаас үнэ цэнэтэй байдгийг өнгөрсөн 14-хөн хоногийн үйл явц батлан харуулсан. Миний итгэл үнэмшил ч тэр хэрээр хатуу, бэх байна. Намайг юу гэж хэлэх, хэрхэн хардах, надад зориулж энэ нийгэм юу илгээх нь эрх чөлөөний асуудал. Үг хэлэх эрх чөлөөний төлөө зогсоно гэдэг бол Хуульзүйн сайдын хийх ёстой ажил л гэж үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан