Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Н.Удвал сайд аа, Хүүхдийн эмнэлэгийн 400 сая төгрөгийг нь өгөөч

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг тэрбум 47 сая гаруй, Л.Болд 31 тэрбум 527 сая гаруй, Б.Наранхүү найман тэрбум 648 сая, Ж.Энхбаяр гурван тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Эндээс харахад ганц эмнэлэг байтугай хэд хэдэн төрөх эмнэлэг барих хэмжээний мөнгө дөрөвхөн гишүүний хадгаламжинд байна. Гэтэл сүүлийн хэдэн жилд ганц ч эмнэлэг улсаас бариагүй. Монголын төр дэндүү ядмагтаа биш хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний хүслээр л энэ бүхэн шийдэгддэг учраас тэр. Тухайлбал, улсын төсөвтөө тусгаад өгсөн мөнгийг нь очих ёстой эздэд нь гаргаж өгөлгүй хагас жил болгож буй шалтгаанаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал тайлбарлах биз ээ.

Тэр бол Ажиа гэгээний монголчуудад зориулж цусны эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгт очих ёстой мөнгө. Дэлхийн улс орнуудын сүсэгтэн олон, шавь нараасаа Ажиа гэгээн хандив цуглуулж цусны эмгэгтэй монгол хүүхдүүдэд эмнэлэг барьж байгаа. Нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн барилгыг үндсэндээ хандиваар өндийлгөсөн гэхэд болно. Ганцхан жилийн дотор гурав орчим тэрбум төгрөг хандиваар цуглуулан зургаан давхар барилгаа бүрэн барьчихаад байна. Эмнэлэг барихад цуглуулсан хандивын дөнгөж 10 орчим хувийг нь монголчууд өгсөн гэдэг. Тайвань, хятад, япончууд ихэнх хандивыг нь өгсөн байх юм. Монголчуудаас багахан хэмжээний мөнгө л гарсан гэдгийг тодотгох нь зөв болов уу.

Тус эмнэлгийн барилгын угсралтын ажил дуусч, дотоод засал үлджээ. Тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэ нь 4.1 тэрбумаас тусдаа тооцогдож байгаа. Тиймээс 2014 оны Улсын төсөв хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга З.Энхболд өөрийн төсвөөс 400 сая төгрөг гаргахаар холбогдох байгууллагууд нь хэлэлцэж шийдвэрлэсэн.
Харамсалтай нь, эмнэлгийн дотоод засалд  зориулан Эрүүл мэндийн сайдын багцад тусгаж өгсөн 400 сая төгрөгийг хэзээ гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх нь өдий болтол сураг алга. Аль арваннэгдүгээр сард төсөв хэлэлцэж байхад л шийдэгдсэн мөнгө. Түүнээс хойш бараг зургаан сарын нүүр үзэх нь. Хүүхдийн эмнэлэг бариад өгч байхад 400 сая төгрөгийг нь яаралтай шийдээд, ашиглалтад оруулаад авчихвал олон хүүхдэд буян болохсон. Гэвч Эрүүл мэндийн яамныхан мөнгийг шийдсэн, ажил хэвийн явж байгаа гэх маягтай тайлбар хэлж байдаг. Барилгын гүйцэтгэгч “Тэргүүн чансаа” компанийнхан санхүүжилт хэвийн байсан бол тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулах боломжтой байлаа гэжээ. Ингээд төсвөөс шийдэж өгсөн мөнгийг нь өгөхгүй хагас жил болж байгаа учир УИХ-ын дарга Эрүүл мэндийн яаманд санхүүжилтийг яаралтай шийдэж өгөх үүрэг өгсөн гэдгийг УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа хэллээ.

Төр нь ганц эмнэлэг барьж чадаагүй байхад хувийн компани Нэгдүгээр төрөх эмнэлгийн өргөтгөлд зөвхөн өөрсдийн хөрөнгөөс 10 тэрбум төгрөг гаргаж, ашиглалтад оруулсан. 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй хүүхдийн эмнэлэг барих мөнгө Монголын төрөөс гарах нь битгий хэл 400 сая төгрөгийг нь түгжчихээд суугаа эзэн нь Эрүүл мэндийн яам байна гэхээр санаанд багтамгүй.
Тус эмнэлэгийг ашиглалтад оруулаад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдэлд өгөх юм. Яаралтай түргэн тусламж, мэс засал, тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 50 ортой эмчилгээний тасаг, хэвтэн эмчлүүлэгчдийн тусгай тасаг, оношилгооны лаборатор, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний тасаг, сургалтын  танхим гэх мэтчлэн бүгдийг цогцоор нь  шийдэж буй. Түүнээс гадна Ерөнхий сайдын багцаас хөрөнгийг шийдэж 0-3 настай хүүхдэд зүрхний мэс засал хийхэд зориулагдсан аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулаад дуусчээ.
Ажиа гэгээн 2011 онд Монголд ирэхдээ монголчуудын төлөө ямар нэгэн буянтай үйлс хийе хэмээн хүүхдийн эмнэлэг барихад туслахаар болж, 2012 оноос зураг төслийг нь хийлгэхээр хандив цуглуулсан. “Суварга босгох нь буян хэдий ч хүүхдийн эмнэлэг барих нь түүнээс хавьгүй илүү буян болно” гэж Ажиа гэгээн энэ үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж буй. Харин энэ уриалгыг нь ойлгож, сонсч, хувь нэмэр оруулах сөхөө Эрүүл мэндийн сайд Н.Удвалд бий гэж найдъя.
0 Сэтгэгдэл
Ene huuhdiin emlegt handiv yaj uguh ve? Humuusee handiv uguurei.Havdartai byatshan urs min end hevtej emchluuleh yum bna le
тэнэг авгай ажлаа мэдэхгүй гай болж байгаагаа мэдэхгүй чухал царай гаргаад л огцрох хэрэгтэйшдээ
Boloogui boloogui..Ehleed dargiin bie ni saijrag..daraa ni bolno biz
Ter mongiig ni ogchihooch baychuudiin 1 hausnii vnend hvrehgvi ym bna.haralgan amia bodson hvmvvs yms
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан