ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Парламентын ичмээр шинэ түүх
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай тусгасан хуулийн төслийг өчигдөр парламент эцэслэн хэлэлцлээ. Ерөнхий сайдаас бусад сайд нарыг 2016 оны долдугаар сарын 1-ээс “давхар дээл”-ээ тайлахыг тусгасан. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналууд гарч, хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхийг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ төсөл он дамжин парламентын хэлэлцүүлэгт орж чадалгүй АН-ын бүлэг завсарлага авч “унтаа” байдалд багагүй хугацааг өнгөрүүлсэн.

Сөрөг хүчин МАН-ын бүлэг ч сайд нарыг “давхар дээл”-ээ тайлах, санал хураалтад оролцохгүй байхыг шаардаж жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлсэн ч “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авснаар нэг хэсэгтээ түр намжаад байлаа. Гэхдээ л хэзээ хэлэлцэх бол гэсэн хүлээлт байсан ч санаандгүй үр дүн гарч, ганцхан саналын илүүгээр хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр дэмжигдэн, дахин цаг хугацааны хүлээлт үүсгэн, араасаа маш олон асуудал, тэр дундаа Засгийн газрын хувь заяатай холбогдон улс төрд ээдрээтэй байдал үүсгэв. Энэ ээдрээг тайлах эсцийн хэлэлцүүлэг өчигдөр болсон ч мөн л араасаа олон таамаг дагуулсаар үлдлээ.
Парламентын 76 гишүүнээс 74 нь чуулганы хуралдаанд оролцож, бүгд өөрийн товчлууртаа эзэн болон чуулганы хуралдаан эхлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаад томилолттой байсан бол С.Дэмбэрэл гишүүн хуралдааны танхимд орж ирээгүй. Гэсэн ч тэрээр ирцэнд бүртгэгдсэнээр тооцогдсон байлаа.
Хуралдаан эхлэхээс өмнө Ерөнхий сайд, сайд нарын түшгсэн мэт байдал илт анзаарагдахаар байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нартай хэсэг хугацаанд зөвлөлдөж харагдсан. МАН-ынхан ч бүх гишүүнээ чуулганы танхимд суулгаж ирцээ 100 хувь бүрдүүлсэн байв. Үүнээс гадна бие даагч гурван гишүүнийг Ерөнхий сайдтай уулзаж, ямар нэг тохироонд хүрсэн гэдэг мэдээлэл ч Төрийн ордноор “бор шувуу” болж ниссэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй гэдэг мэдээлэл түгээд байв. Ингээд чуулганы хуралдаан эхэлж, Төрийн байгууллалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн дөрвөн гишүүн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуультай холбоотой ашиг сонирхол нь давхцаж байгаа сайд нарт сануулсан уу. Ялангуяа УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хороо энэ асуудалд дүгнэлт хийсэн үү. Сайд нар хуулийг хэлэлцэх явцад оролцох нь зөрчилгүй гэж ойлгож байгаа. Долдугаар сарын 1-нээс хэрэгжих, ажил үүрэгтэй нь холбоотой, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа асуудалд сайд нар улстөрчийн хувьд санал хураалтад оролцохгүй байх эрх, үүрэгтэй. Хэрвээ санал хураалтад оролцох юм бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх заалт энэ хуульд бий. Үүнд ёс зүйн дэд хороо ажилласан уу.
УИХ-ын дарга З.Энхболд: Асуулт, хариулт дуусахаар хууль сануулна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Анх хууль санаачлагч өргөн барихдаа Ерөнхий сайдаас бусад нь “дээл”-ээ тайл гэсэн. Үндсэн хуульдаа зохицуулж байна гэж үзээд гол гол чиглэлийн “булган дээл” давхарласан сайд нараа авч үлдье гэж шийдэж байна. УИХ ингэж шийдэж болох юм уу. “Давхар дээл” тайлъя гээд яриад байдаг. Тэгсэн мөртлөө нэг хэсгийг “давхар дээл”-тэй үлдээе гээд. “Булган дээл” өмсдөг сайд нараа нэмье, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргадаа өмсгөе гэж. Ингэсээр байгаад ерөнхий чиг үүргийн яамд нь тал болох юм байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийе л дээ. Ерөнхий сайд нь улс төрийн хариуцлагаа хүлээгээд “давхар дээл”-тэй байдаг юм байгаа биз. Бусад нь өмсөхгүй л байх хэрэгтэй. “Давхар дээл” нэрээр ийм зүйл хийж болохгүй. Үндсэн хуулиа өөрчлөх талаар Байнгын хороонд ярьсан уу. Одоо гол гол толгой улстөрчид нь “булган дээл” давхарлаж өмсөөд тэнд суудаг болох гэснээ юу гэж үзэж байгаа юм бэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хууль санаачлагч зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Анхны хэлэлцүүлгийн шатанд 50 хүртэл хувь нь давхар хашиж болно гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн нь буцаагаад татсан. МАН-аас сонгогдсон гишүүд ерөнхий чиг үүргийн яамаа тэргүүлж байгаа сайд нарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж болно гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргаад анхны хэлэлцүүлэгт дэмжээд төсөлд орж ирсэн. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын болоод Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь нээлттэй байгаа. Үндсэн хуулийн 2000 оны долоон өөрчлөлтийг давуу болон сул талыг дүгнэж хэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг дүгнэлтээ үндсэндээ гаргасан. Ойрын үед хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Байнгын хороо хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэдэг дүгнэлт гаргасан гэж ойлгох нь зөв үү. Үндсэн хуулиар, холбогдох хуулиар Монгол Улсын иргэд яс үндэс, хүйс, албан тушаал, эрх мэдэл харгалзахгүйгээр мөрдөж байх ёстой. Гэтэл зарим нь хуулиа буруу ойлгодог юм уу, гуйвуулдаг юм уу, бид мөрдөхгүй, өөр хүмүүс мөрдөнө гэдэг ойлголт яваад байна. Энэ талаар Байнгын хороонд ярьсан уу. Дүгнэлтэд яаж тусч байгаа вэ. 1999 онд олон намын шахалтаар орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт засаглал хуваах зарчмыг алдагдуулж, УИХ дээр Засгийн газар нь суучихсан, хууль тогтоох эрх мэдлийг хөрөнгө мөнгө эрх мэдлээрээ дарангуйлсныг аль болох шуурхай халах нь зөв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр Баярцогт гишүүн энэ хуулийн мөрдөх хугацааг 2016 оны УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан. Байнгын хорооны гишүүдээс энэ саналд гуравны хоёрын дэмжлэгийг авч чадаагүй. УИХ Засгийн газрын гишүүнийг давхар хаших зөвхөн одоо үүсч байгаа биш. 2006 онд 17 сайдын 16 нь, 2007 онд 16 сайдын 10 нь, 2008 онд 15 сайдын 11 нь давхар хашч байсан юм билээ. Тэгэхээр давхар хаших нь 2000 оноос хойш хууль эрхзүйн хувьд нээлттэй болсон практикийн хувьд бүрэн хэрэгжээд явж ирсэн, давуу болон сул тал аль аль нь бий гэж Байнгын хорооны хуралдаанд гишүүд хэлсэн. Парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт суларсан гэдгийг ч хэлсэн. Төрийн бодлогын залгамж халаа, хууль тогтоох болоод гүйцэтгэх засаглалын ажлын уялдааг хангахад тодорхой төвшинд давхар хашч болно. Туйлшруулж хоёр тийш савлуулах нь буруу гэсэн гишүүд бий.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дээд төвшиндөө суудлаа олохгүй болсноос доороо бүхэлдээ гүйдлээ олохгүй байна гэж үзээд Ерөнхийлөгч хууль оруулж ирсэн. Ерөнхий сайдаас бусад нь давхар хашиж болохгүй гэж анх оруулсан. Гэтэл одоо 30 хувь нь байж болохоор 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэлээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж төгс болно. 2016 онд 30 хувь битгий хэл 100 хувь “давхар дээл”-тэй байх боломж нь хэвээрээ биз дээ. Хоёрын хооронд дутуу тайлах нь буруу.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиар УИХ гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь нээлттэй. Хууль батлагдлаа гэхэд Үндсэн хуульд нийцэж байгаа. Гэхдээ цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий.
УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцоход сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ. Мөн гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэнд оруулахгүй гэснийг урьдчилж сонсголоо. Үүний дагуу гишүүд өөрсдөө шийднэ биз. Манай парламентад хуулиа эцсийн байдлаар батлахад унаж байсан түүх байхгүй юм билээ.
Ингээд санал хураахад 35 гишүүн нь хуулийн эцсийн хэлэлцүүлгийн дэмжсэн бол 39 нь эсрэг санал өгч, Ерөнхийлөгчийн санаачилж оруулсан хуулийн төсөл уналаа. Дэмжсэн 35 гишүүн дотор “давхар дээл”-ийг ойрын хугацаанд тайлах саналтай байгаагаа өмнө нь илэрхийлсэн олонхийн бүлгийн гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нараас гадна УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог нар дэмжсэн. Өмнө нь дэмжсэн санал өгсөн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар эсрэг товчлуур дарж, санал өгөхгүй хэмээсэн Г.Уянга гишүүн дэмжээгүй хэсэгт бичигдлээ.
УИХ-ын даргын хэлсэнчлэн парламентын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлгээс унаж, төсөл санаачлагчдаа буцсан асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхийг хориглосон Ухаалаг төрийн үндсийн тавих хуулийн төсөл байлаа. Энэ бол парламентын нэгэн шинэ түүх, гэхдээ ичмээр, шившигтэй түүх болон үлдлээ гэж олон гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.
ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ АРД ОЛОН БИДЭНД АШИГТАЙ ....

hemjeelshgui ih mungunii uner hanhluulsan saidiin suudalaa uguh uu geed uursduus n asuuhaar yu gej zuwshuuruh we dee ashig sonirholiin zurchiltei 17 saidiig sanal asuulgad oruulahgui baih baisan erh medel ih hemjeenii munguu tseejeeree hamgaalaad uldlee dee
Үүнд ичээд шившиг болоод байх юм огт байхгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг МАН бусад ашиг сонирхлын зөрчилтэй улсууд худлаа гуйвуулснаар төсөл дэмжигдээгүй билээ.
үНЭХЭЭР САЙД ГЭДЭГ САНААНД БАГТАМГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ ТӨГРӨГ ГЭДГИЙГ ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙГААГААРАА ХАРУУЛЛАА ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН БИД НАРЫН АМЬДРАЛ ЛАВ ЛОЙРЫН 2-3 ЖИЛД ӨӨДЛӨХГҮЙ
16 onoos geed oruuldag baisiim.Eronhiilogchiin zasaglaltai bolmoor yum daa ene tor zasagt yadaj malch uhaan alga.8 ond neg yneetei 2 jil daraalan ohin tugal gargaad 13 onoos 3 ynee saah yum bodtol sgirgeechih yum
TUR TOGTVORTOI BAIH NI MAN-d hereggui, harin ard tumend heregtei.
Баасанхүү, Оюунбаатар нар бол шавхруу долоогч, Арчаагүй амьтад. Иймэхүү өөрийн бодолгүй , туйлбаргүй нөхдүүдийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй.
оюунбаатар, Баасанхүү нар одоо нэг их чухал царайлаад хэрэггүй. та нар бол зүгээр л хог шаарууд. харин З.Энхболд дарга тэргүүтэй хэдэн хүн мундаг байсан шүү. бахархаж байна.
Ичихээ мэдэхгүй тэнэг толгойнууд
mungu uguud l asuudliig shiidjee Ouinbaatar chi huulch bish luibarchin boljee chinii karier ingeed duuslaa daa

ene ZG hamgiin muu ZG gazaraar tuuhend orno tuuhend uldne

Баттулга сайдаасаа огцрох хүсэлтээ гаргажээ.Одоо чгоё юм болно доо Алтанхуяг Монголыг самарч дууслаа шүү.Алтангадастайгаа сөнөөсэй бмлээ
-УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт унасан анхны хуулийн төсөл “давхар дээл” тайлах-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай тусгасан хуулийн төслийг өчигдөр парламент эцэслэн хэлэлцлээ. Ерөнхий сайдаас бусад сайд нарыг 2016 оны долдугаар сарын 1-ээс “давхар дээл”-ээ тайлахыг тусгасан. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналууд гарч, хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхийг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ төсөл он дамжин парламентын хэлэлцүүлэгт орж чадалгүй АН-ын бүлэг завсарлага авч “унтаа” байдалд багагүй хугацааг өнгөрүүлсэн.

Сөрөг хүчин МАН-ын бүлэг ч сайд нарыг “давхар дээл”-ээ тайлах, санал хураалтад оролцохгүй байхыг шаардаж жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлсэн ч “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авснаар нэг хэсэгтээ түр намжаад байлаа. Гэхдээ л хэзээ хэлэлцэх бол гэсэн хүлээлт байсан ч санаандгүй үр дүн гарч, ганцхан саналын илүүгээр хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр дэмжигдэн, дахин цаг хугацааны хүлээлт үүсгэн, араасаа маш олон асуудал, тэр дундаа Засгийн газрын хувь заяатай холбогдон улс төрд ээдрээтэй байдал үүсгэв. Энэ ээдрээг тайлах эсцийн хэлэлцүүлэг өчигдөр болсон ч мөн л араасаа олон таамаг дагуулсаар үлдлээ.
Парламентын 76 гишүүнээс 74 нь чуулганы хуралдаанд оролцож, бүгд өөрийн товчлууртаа эзэн болон чуулганы хуралдаан эхлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаад томилолттой байсан бол С.Дэмбэрэл гишүүн хуралдааны танхимд орж ирээгүй. Гэсэн ч тэрээр ирцэнд бүртгэгдсэнээр тооцогдсон байлаа.
Хуралдаан эхлэхээс өмнө Ерөнхий сайд, сайд нарын түшгсэн мэт байдал илт анзаарагдахаар байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нартай хэсэг хугацаанд зөвлөлдөж харагдсан. МАН-ынхан ч бүх гишүүнээ чуулганы танхимд суулгаж ирцээ 100 хувь бүрдүүлсэн байв. Үүнээс гадна бие даагч гурван гишүүнийг Ерөнхий сайдтай уулзаж, ямар нэг тохироонд хүрсэн гэдэг мэдээлэл ч Төрийн ордноор “бор шувуу” болж ниссэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй гэдэг мэдээлэл түгээд байв. Ингээд чуулганы хуралдаан эхэлж, Төрийн байгууллалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн дөрвөн гишүүн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуультай холбоотой ашиг сонирхол нь давхцаж байгаа сайд нарт сануулсан уу. Ялангуяа УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хороо энэ асуудалд дүгнэлт хийсэн үү. Сайд нар хуулийг хэлэлцэх явцад оролцох нь зөрчилгүй гэж ойлгож байгаа. Долдугаар сарын 1-нээс хэрэгжих, ажил үүрэгтэй нь холбоотой, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа асуудалд сайд нар улстөрчийн хувьд санал хураалтад оролцохгүй байх эрх, үүрэгтэй. Хэрвээ санал хураалтад оролцох юм бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх заалт энэ хуульд бий. Үүнд ёс зүйн дэд хороо ажилласан уу.
УИХ-ын дарга З.Энхболд: Асуулт, хариулт дуусахаар хууль сануулна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Анх хууль санаачлагч өргөн барихдаа Ерөнхий сайдаас бусад нь “дээл”-ээ тайл гэсэн. Үндсэн хуульдаа зохицуулж байна гэж үзээд гол гол чиглэлийн “булган дээл” давхарласан сайд нараа авч үлдье гэж шийдэж байна. УИХ ингэж шийдэж болох юм уу. “Давхар дээл” тайлъя гээд яриад байдаг. Тэгсэн мөртлөө нэг хэсгийг “давхар дээл”-тэй үлдээе гээд. “Булган дээл” өмсдөг сайд нараа нэмье, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргадаа өмсгөе гэж. Ингэсээр байгаад ерөнхий чиг үүргийн яамд нь тал болох юм байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийе л дээ. Ерөнхий сайд нь улс төрийн хариуцлагаа хүлээгээд “давхар дээл”-тэй байдаг юм байгаа биз. Бусад нь өмсөхгүй л байх хэрэгтэй. “Давхар дээл” нэрээр ийм зүйл хийж болохгүй. Үндсэн хуулиа өөрчлөх талаар Байнгын хороонд ярьсан уу. Одоо гол гол толгой улстөрчид нь “булган дээл” давхарлаж өмсөөд тэнд суудаг болох гэснээ юу гэж үзэж байгаа юм бэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хууль санаачлагч зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Анхны хэлэлцүүлгийн шатанд 50 хүртэл хувь нь давхар хашиж болно гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн нь буцаагаад татсан. МАН-аас сонгогдсон гишүүд ерөнхий чиг үүргийн яамаа тэргүүлж байгаа сайд нарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж болно гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргаад анхны хэлэлцүүлэгт дэмжээд төсөлд орж ирсэн. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын болоод Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь нээлттэй байгаа. Үндсэн хуулийн 2000 оны долоон өөрчлөлтийг давуу болон сул талыг дүгнэж хэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг дүгнэлтээ үндсэндээ гаргасан. Ойрын үед хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Байнгын хороо хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэдэг дүгнэлт гаргасан гэж ойлгох нь зөв үү. Үндсэн хуулиар, холбогдох хуулиар Монгол Улсын иргэд яс үндэс, хүйс, албан тушаал, эрх мэдэл харгалзахгүйгээр мөрдөж байх ёстой. Гэтэл зарим нь хуулиа буруу ойлгодог юм уу, гуйвуулдаг юм уу, бид мөрдөхгүй, өөр хүмүүс мөрдөнө гэдэг ойлголт яваад байна. Энэ талаар Байнгын хороонд ярьсан уу. Дүгнэлтэд яаж тусч байгаа вэ. 1999 онд олон намын шахалтаар орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт засаглал хуваах зарчмыг алдагдуулж, УИХ дээр Засгийн газар нь суучихсан, хууль тогтоох эрх мэдлийг хөрөнгө мөнгө эрх мэдлээрээ дарангуйлсныг аль болох шуурхай халах нь зөв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр Баярцогт гишүүн энэ хуулийн мөрдөх хугацааг 2016 оны УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан. Байнгын хорооны гишүүдээс энэ саналд гуравны хоёрын дэмжлэгийг авч чадаагүй. УИХ Засгийн газрын гишүүнийг давхар хаших зөвхөн одоо үүсч байгаа биш. 2006 онд 17 сайдын 16 нь, 2007 онд 16 сайдын 10 нь, 2008 онд 15 сайдын 11 нь давхар хашч байсан юм билээ. Тэгэхээр давхар хаших нь 2000 оноос хойш хууль эрхзүйн хувьд нээлттэй болсон практикийн хувьд бүрэн хэрэгжээд явж ирсэн, давуу болон сул тал аль аль нь бий гэж Байнгын хорооны хуралдаанд гишүүд хэлсэн. Парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт суларсан гэдгийг ч хэлсэн. Төрийн бодлогын залгамж халаа, хууль тогтоох болоод гүйцэтгэх засаглалын ажлын уялдааг хангахад тодорхой төвшинд давхар хашч болно. Туйлшруулж хоёр тийш савлуулах нь буруу гэсэн гишүүд бий.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дээд төвшиндөө суудлаа олохгүй болсноос доороо бүхэлдээ гүйдлээ олохгүй байна гэж үзээд Ерөнхийлөгч хууль оруулж ирсэн. Ерөнхий сайдаас бусад нь давхар хашиж болохгүй гэж анх оруулсан. Гэтэл одоо 30 хувь нь байж болохоор 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэлээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж төгс болно. 2016 онд 30 хувь битгий хэл 100 хувь “давхар дээл”-тэй байх боломж нь хэвээрээ биз дээ. Хоёрын хооронд дутуу тайлах нь буруу.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиар УИХ гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь нээлттэй. Хууль батлагдлаа гэхэд Үндсэн хуульд нийцэж байгаа. Гэхдээ цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий.
УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцоход сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ. Мөн гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэнд оруулахгүй гэснийг урьдчилж сонсголоо. Үүний дагуу гишүүд өөрсдөө шийднэ биз. Манай парламентад хуулиа эцсийн байдлаар батлахад унаж байсан түүх байхгүй юм билээ.
Ингээд санал хураахад 35 гишүүн нь хуулийн эцсийн хэлэлцүүлгийн дэмжсэн бол 39 нь эсрэг санал өгч, Ерөнхийлөгчийн санаачилж оруулсан хуулийн төсөл уналаа. Дэмжсэн 35 гишүүн дотор “давхар дээл”-ийг ойрын хугацаанд тайлах саналтай байгаагаа өмнө нь илэрхийлсэн олонхийн бүлгийн гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нараас гадна УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог нар дэмжсэн. Өмнө нь дэмжсэн санал өгсөн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар эсрэг товчлуур дарж, санал өгөхгүй хэмээсэн Г.Уянга гишүүн дэмжээгүй хэсэгт бичигдлээ.
УИХ-ын даргын хэлсэнчлэн парламентын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлгээс унаж, төсөл санаачлагчдаа буцсан асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхийг хориглосон Ухаалаг төрийн үндсийн тавих хуулийн төсөл байлаа. Энэ бол парламентын нэгэн шинэ түүх, гэхдээ ичмээр, шившигтэй түүх болон үлдлээ гэж олон гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.
0 Сэтгэгдэл
zochin
ediin zasag hyndersen yed taarsan bolohoos dajgyi ajillaj baigaa shyy.Urdah zasag tegvel 17 huviin osolttei yed tegvel yu hiiv tosovoo mash iheer telj halamj nereer baahan or yldeegee biz dee a
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02
2014.05.02