Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Р.Бурмаа: Ард түмний элчийг хэн нэг удирдлагын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй
-Энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байсны хувьд УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт унасныг юу гэж ойлгож, харж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь, энэ хуулийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнд харамсч байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь хяналт тавихад сөргөөр нөлөөлдөг. Ийм ч учраас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг миний байр суурь хэвээрээ. Энэ асуудлыг шийдэж болох байсан. Зарим чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж, жагсаалтаар сонгогдсон гишүүд нь сайдаар ажиллаад цаана нь үлдэх сайдыг нь хоёр үе шаттай шийдэж болох байсан юм. Тухайлбал, Үндсэн чиг үүргийн  гурван сайд “дан дээл”-тэй хоёр сайдыг оруулаад, эхний ээлжинд дөрвөн сайдыг сольсон Засгийн газрын тал хувьд өөрчлөлт ороогүй учраас огцрохгүй. Ийм маягаар УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хурлынхаа үйл ажиллагааг хэвийн явуулдаг, Засгийн газрын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжийг санал хураалтаар хаалаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай сайд нартай холбоотой асуудалд чуулган хэрхэн дүүрэн суудгийг ч харлаа.  Олон чухал асуудал ярьж байх үед суудал нь онгорхой сайд нарын саналыг  татгалзсанаар тооцогддог. Үүнээс болж олон асуудал унаж байсан. Өглөө нь картаа хийгээд ирцэнд орчихоод үдээс хойш нь хуралдаанд суугаагүй байхад эсрэг санал гарч асуудал нь унаж байсан. Яаман дээр ажилтай, сайд нар завгүй гэдэг нэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй. Маш их тасалдаг. Үүнийг засах, ухаалаг төртэй болох Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжээгүйд их харамсч байна. Ерөнхийлөгч УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллаад төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн юм. Асуудлыг маш нухацтайгаар олон хоног авч хэлэлцсэн байхад олонхиороо хүч түрэн унагалаа.

-Намаасаа эсрэг байр суурьтай байна гээд таныг АН-аас хөөх асуудал яригдаж байгаа?
-Намаас хөөнө гэдэг дүрэм журамтай. Энэ дагуу Үндэсний зөвлөлдөх хороо, намын Их хурал хуралдаж шийдэх байх. Намын удирдлагын цөөхөн хэдэн хүний шийдвэр дохио зангааг дагасангүй гэдгээс болж,  миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй. Ард түмний элчийн хувьд би төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа. Тэгж ч ажиллах болно. Тийм болохоор ард түмний элч төлөөлөгчийг хэн нэгэн намын, удирдлагад байгаа албан тушаалтнуудын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй. Үүнийг хатуу хэлчихье.
0 Сэтгэгдэл
Бурмаа намын жагсаалтаар орсон ,ард түмнээс сонгогдоогүй тул УИХ аас хөөх хэрэгтэй
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан