ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ган үзэг гажих учиргүй
Хүн төрлийг олсон хэн бүхэнд эн тэнцүү заяагддаг эрх бол мэдэх, мэдээлэл олж авах билээ. Энэ бол амьд явах эрхтэй адил заяамал, жам ёсных юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, түгээн дэлгэрүүлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хориг саадгүй илэрхийлэх, баримтлах, үзэл санаа, мэдээллийг улс орны хил хязгаараас үл хамаарч аливаа арга замаар эрэн сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн тунхагласан байдаг.

Товчоор, таны эдлэх эрх чөлөө юугаар ч үл хязгаарлагдана. Мөн иргэн таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар тус тус баталгаажуулсан байдаг. Ийм ч учраас иргэн та мэдэх эрхээ эдэлж, үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэл олж авснаар төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, шууд болон шууд бус хэлбэрээр оролцох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, засгийн эрх эрх чөлөөт иргэдийн гарт байгаа хэрэг. Гэвч, эрх чөлөөт иргэдийн индэр, дуу хоолой, үзэл бодлыг уламжлагч хэвлэлийн эрх чөлөө хэнд ч хүртээлгүй мэт байсаар өдий хүрчээ. Монголчууд ардчиллыг өлгийдөн авсаар даруй 24 жил өнгөрсөн ч хэвлэлийн хагас эрх чөлөөт хэмээх гуншингаасаа салаагүй л байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байхаар тунхагласан. Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, улмаар сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар, гаарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах үүднээс энэ өдрийг санаачилсан хэрэг.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газрууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг. Гэвч, Монголын сэтгүүлзүй чөдөрлөгджээ...
“Чөдөр”-өө тасдъя чөлөөт хэвлэлийнхээн
Дээр өгүүлснээр Монгол Улс сүүлийн арав гаруй жил хэвлэлийн хагас эрх чөлөөт орон хэмээн нэр, цолоо дуудуулсаар ирсэн. Ардчилсан нийгмийн тогтолцоотой, ард иргэд нь эрх чөлөөтэй ч хэвлэн нийтлэх эрх чөлөө “хагас” гэсэн статустай байгаа нь чөлөөт хэвлэлүүд чөдөр тушаатайг илтгэнэ. Жинхэнэ ардчилал чөлөөтэй, бие даасан, олон ургальч үзэлд тулгуурласан, хариуцлагатай сэтгүүлзүй оршин тогтнох цаашид хүчирхэгжүүлэх нөхцөлийг шаарддаг. Тийм ч учраас чөлөөт хэвлэлийг ардчиллын тулгуур баганын нэг гэдэг. Гэтэл улс төр, улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан чөлөөт хэвлэлүүд чөдөрлөгдөхөд хүрчээ.
Үүний шалтгаан нь бид өөрсдөө. Бидний хамгийн том алдаа бол сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд /чөлөөт хэвлэлүүд/, сэтгүүлчид улс төр, нам эвсэл, хэн нэгний гар, хөл болоод зогсохгүй мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэдэг. Энэ нь эдийн засгийн асуудал байсан ч өдгөө өндөр хөгжсөн бизнес болтлоо өргөжин тэлжээ. Товчхондоо, иргэдийн мэдэх, мэдээлэл олж авах эрх ашгаар чөлөөт хэвлэлүүд хөлжиж байгаа хэрэг. Энэ нь нэг талаар хэвлэл мэдээллийнхэнд буруу байгааг илтгэвч нөгөө талаас тэднийг зөвтгөхөөс өөр аргагүй.
Учир нь, хөрөнгө санхүүгийн хувьд хөл дээрээ зогсч чадаагүй хэвлэл хүний гар харахаас өөрцгүй. Тиймдээ ч хэн мөнгөтэй нь хэвлэл мэдээллийн байгууллагатай болдог жишиг бий болж. Товчхондоо, ард иргэдийн талд зогсох ёстой сэтгүүлзүй аажим аажмаар худалдагдсаар байна. Энэ нь тооны хувьд хэт олон байгаатай ч холбоотой. Жижиг зах зээлд олон тоглогч орж ирснээр өрсөлдөөн ширүүсдэг ч үнэ цэнэ, үнэлэмж үгүй болдог. Тиймдээ ч, зуун ямаанд жаран ухна гэгчээр гурван сая хүрээгүй монголчуудад хэдэн зуун хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нь үндсэн үүрэг зорилгоосоо гажих шалтгаан болж. Иймээс зах замбараагүй олгодог ХМХ-ийн тусгай зөвшөөрлийг хазаарлаж гэмээнэ одоо байгаа нь цаг нь ирэхээр аяндаа чанар чансаагаараа шахагдан цөөрнө. Тооны олон дунд чанартай нь ховор. Тийм болохоор чанаргүй сэтгүүлзүйг чансаатай болгохын тулд юун түрүүнд тоог нь цөөрүүлэх хэрэгтэй. Энэ нь ардчиллын үндсэн зарчмаас гажиж байгаа мэт боловч ардчиллаа аврах арга зам юм.
Гал, ус мэт харш байх ёстой төр засаг, чөлөөт хэвлэлүүд хөл толгой нь олдохгүй холилдон хутгалдсаар 24 жилийг ардаа үдсэн. Энэ хугацаанд иргэд хохирсноос эх зах, эрээ цээргүй хэвлэл, олигархууд хожсон уу гэхээс хохироогүй нь мэдээж. Ядуу сэтгүүлзүйг ядах юмгүй гартаа оруулж хөлд нь сууж хөнгөхөн чөдөрлөсөн “эзэд”-ийн савраас эвтэйхэн мултлах нь цаг нь ирсэн “хувьсгал” юм. Гэхдээ яаж...
Энэ асуудлаар ЮНЕСКО, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Глоб интернейшнл” төв хамтран иргэд, чөлөөт хэвлэлийнхэнд нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж асуудлаа тодорхойллоо. Өчигдөр болсон дугуй ширээний ярилцлагаар хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангах, сэтгүүлзүйн салбарыг бие даасан, хараат бус, өөрийн удирдлагатай болгох тухайд санал солилцсон юм. Аливаа ажил хэрэг асуудлаа тодорхойлж шийдэх гарц, арга замыг хайхаас эхэлдэг. Тиймдээ ч Монголын хэвлэл мэдээллийн салбарын тогооноос “хоол хороож” буй албан байгууллагууд бүрэн эрхээ эдлэх тухайд бүх нийтээрээ нэгдэж байна. Хараат байдлыг үгүй хийж хамтын хүчээр бүрэн бүтэн эрх чөлөөг олохоор зэхэж байна. Гэхдээ хувьсгал бүхэн золиостой хойно хэн нэгэн “үрэгдэх” нь мэдээж. Тооны хувьд хэт олон болсон сэтгүүлзүйн тоглогчид танагдаж, хасагдах нь ойлгомжтой. Энэ нь эвлэрэхэд хэцүү боловч эрхгүй болох жамтай байгалийн шалгарал юм. Ингэж гэмээнэ эрх чөлөөт сэтгүүлзүй бий болно.
Эрхээ эдэлж, үүргээ ухамсарлъя
Эрхээ эдэлж, үүргээ ухамсарлъя. Үүнийг үг, үзэг, үзэл нэгт сэтгүүлчдээсээ хүсэх байна. Үр чинь үлдэх хорвоод зөв амьдаръя, мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж ирээдүй хойчийнхоо төлөө амьдаръя, ажиллая. Улстөрчдийн утсан хүүхэлдэй, хэн нэгнээс хараат байхаа больж эрүүл нийгэм, эрүүл сэтгүүлзүйг бий болгоё. Энэ биднээс л шалтгаална.
Манай сэтгүүлчид эрх, үүргээ бүрэн ухамсарлаагүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар л байна.
“Глоб интернейшнл” төрийн бус байгууллага 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийж эхэлсэн бөгөөд 2006-2013 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 300 гаруй зөрчил гарсан байна. Үүнд, бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан тохиолдол 18, сүрдүүлж дарамталж заналхийлсэн 89, мэдээлэл өгөхөөс татгалзсан 51, ажлын багаж хэрэгсэлд халдсан 18, шүүх, хүчний байгууллагын дарамт 34, эх сурвалжаа илчлэхийг албадсан 29, нийтлэл, нэвтрүүлэг, ХМХ-ийг хориглосон, хориглохыг завдсан 28, мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулж, хорьсон 33 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Гэвч бодит байдал тоон үзүүлэлтээс огт өөр байдаг тухай ЮНЕСКО-ийн бие төлөөлөгчид хэлж байсан. Аливаа дарамт шахалт, халдлагад өртсөн, бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсон сэтгүүлчдийн 60 гаруй хувь нь манайх шиг хэвлэлийн хагас эрх чөлөөт оронд хуулийн болоод холбогдох байгууллагад ханддаггүй нуун дарагдуулдаг аж. Энэ нь сэтгүүлчдийн эрх үүргээ мэддэггүйтэй ч холбоотой аж. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заагдсанаар мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисст хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Гэвч манай сэтгүүлчид энэ талын ажил олон шат дамжлагатай, хугацаа их шаарддаг гэсэн өрөөсгөл ойлголтоор ханддаг нь дахин дахин эрхээ зөрчүүлэх шалтгаан болдог аж. Угтаа, Хүний эрхийн үндэсний комисст хандсанаар ажлын тав хоногт асуудлыг бүрэн шийдвэрлэж, гомдол барагдуулах бүрэн боломжтой. Өмнө хэлсэн шиг мэдэх, мэдээлэл олж авах нь хүний язгуур эрх болохоор сэтгүүлчдийн ажил, мэргэжлийн хувьд ч хүний эрх зөрчигдөж байгаа хэлбэр ажээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисс тун удахгүй байгуулах “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийг санаачлагчдын бүлэг үүсгэх үйл ажиллагаанд 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай нэгдэн орж байгаа юм.
Тиймээс сэтгүүлч бид өөрсдөө эрх үүргээ бүрэн ухамсарлаж эрүүл сэтгүүл зүйн төлөө тэмцэцгээе. Ган үзэг тань гажих учиргүй.
Сэтгүүлчид минь хэн нэгнээс хараат бус өөрийнхөөрөө байж гэмээнэ та жинхэнэ сэтгүүлч болно

0 Сэтгэгдэл
монгол судлаач
сэтгүүлчид минь сэтгүүлзүиг гүтгүүлзүи болгож, ард түмнии тархи угаах, оюун ухааныг нь хордуулах муу муухаи ажлаас хол баиж, өөрсдөө төдиигүи монголчуудаа саин саихан үилсиин төлөө, хөгжил дэвшлиин төлөө хөтөлж, зоригжуулж баигаараи...
2014.05.03
2014.05.02