Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН: Сайд нартаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг огцруулна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төсөлд төрийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон, хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалтыг уг хуулийн төсөлд 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Энэ өөрчлөлт хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал үүсгэж, байгаа учир үүнийгээ тодорхой зааж өгөх санал гарчээ. Ер нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нухацтай хэлэлцэж, тодорхой болгох нь зөв гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.
Засгийн газрын уг төсөлд орсон өөрчлөлтөөр хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулахаар болох гэнэ. Одоо мөрдөж буй хуулиар хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг УИХ хэлэлцэж шийддэг. Засгийн газар эрх мэдлийг гартаа авах гэсэн нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа явдал гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг яаралтай хэлэлцэж, батлах ёстой байтал “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч, АН-ын гишүүдийн ирц бүрдээгүй хойшиллоо.  Ам.доллар 1805 төгрөгтэй тэнцэж, эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлээд байхад холбогдох сайд нартайгаа хариуцлага тооцохгүй, сандалтайгаа зууралдсаар байна. Хэрэв дотроо асуудлаа ярилцаад, холбогдох сайд нарт хариуцлага тооцохгүй бол МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах санал гаргана гэлээ. МАН ажил хийлгэхгүй байна гэсэн учраас эхлээд өөрсдөө ямар арга хэмжээ авч ажиллахыг нь харъя. Дотоод асуудлаа шийдэхгүй, учраа ололцохгүй байгаа нөхцөл байдал сайжрахгүй бол МАН-аас Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөнө гэдгээ бүлгийн дарга мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 20 ЦЭЦЭРЛЭГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ. Өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд агаар дуслын замаар маш хурдан тархалттай дэлхийг айлгадаг “А” зэрэглэлийн өвчин юм. Гэтэл Сүхбаатар аймгийн Онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээр тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, ёстой дэвхэрсэн газар нь нам дарах үүрэг бүхий албан тушаалтнууд эс тоож, хот, хөдөө, гадаад дотоодын золголтоо хийж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж дууссаны дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 03-наас нутгийн удирдлага шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн дэглэм тогтоож, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, байнга мэдээлэл солилцож эхэлсэн нь улсын хэмжээнд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан харагдаж, албан тушаалтнуудын ам дамжсан мэдээллээс хэтрэхгүй хугацаа алдаж, өвчнийг даамжруулсан байна. Гэтэл шадар сайд Тэрбишдагва бүх бурууг тогтолцоо руу чихэж, байгалийн дулаарлыг хүлээж, цаг нөхцөөж суугаа Улсын онцгой комиссыг шүлхийгээр өвчилсөн гэж үзэхээр байна. Өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. Гэтэл Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй Гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. Тухайлбал: 1. Шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “Шуурхай бүлэг”-ийг томилоогүй байна. Гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх Шуурхай бүлгийг ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан толгойлж, ОБЕГ нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. Тухайлбал: • Гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. • Улсын онцгой комиссыг эрхэлсэн сайд толгойлж, онцгой комиссын орлогч даргаар ОБЕГ-ын дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга хэмээх сул орон тоон дээр ОБЕГ-ын хурандаа М.Энх-Амар гэгч ажилладгаас үзэхэд л “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-ын үүрэг гэдэг нь тодорхой юм. 2. ”Шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “А” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд ОБЕГ-аас тухайн аймаг, сум, баг руу ОБЕГ-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ОБЕГ-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж явуулах ёстой байсан. 3. Шүлхий өвчин илэрснийг мэдсэн Сүхбаатар аймгийн ОБХ-ийн дарга хурандаа Жаргалсайхан тодорхой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. Хурандаа Жаргалсайхан нь Шадар сайдын ахлах зөвлөх Батсуурийн төрөл садангийн хүн бөгөөд мэдлэг, удирдан зохион байгуулах чадвар дутмагаас Онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий цөөхөн хоногийн дотор 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3454 үхрийг устгасан. 4. ОБЕГ-ын дарга Дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдын далбаан дор далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • Тухайлбал: 2000 онд Дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга Цэрэндаваа, 2001 онд Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт шүлхий өвчин гарахад Сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Химийн хэлтсийн дарга хурандаа Мягмаржав, Хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Намхай, Сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга хурандаа Цэрэндаваа, 2004 онд Доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга хошууч генерал Үржин, Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2005 онд Дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2010 онд Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Цогтбаатар, 2013 онд Баян-Өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5. ОБЕГ-ын удирдлага шүлхий өвчний талаар Засгийн газар, Ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохион байгуулж, ажиллаж байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас Засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөлсөн. Бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй Онцгойн дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрсөн байдаг. Дээрх байдлаас дүгнэхэд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулаарлын хүчинд устгалаа. Улсын онцгой комиссын 2014-04-02-ны хуралдаанаар зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, “Шүлхий өвчинтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах”-аар боллоо. Хамгийн хачирхалтай нь уг хурлаар хариуцлагагүй ажиллаж, малчинд, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцно гэж нэг үг хэлээгүй атлаа “Малчдыг хариуцлагажуулах шаардлага” байна гэж үзлээ. Аргагүй ч байх. Хариуцлага ярих гэхээр шадар сайд гуай өөрөө, түүний туслах Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж орчих гээд байгаа байхал даа. Аргаа барахдаа малчид руу дайраад өнгөрлөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Манай Д.Тэрбишдагва дарга чинь дөрвөн давхар дээлтэй хүн ш дээ. МАХН-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Улсын онцгой комисс, ТБД андууд компани гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаал***** үүрч яваа хүн” гэж ярилцлага өгсөн байдаг. Хариуцлагагүй дарга нар гэмээ ухаарахын оронд ард түмнээ дарамталж, 5 давхар дээлтэй шадар сайд Тэрбишдагва малчдыг 5 давхар хохироолоо. Тухайлбал: Малчид хугацаа дууссан вакцин хийлгэж мал нь шүлхий тусч нэгдэхээ хохирооно, малаа буудуулж, булуулж хоёрдохоо хохирооно, хөлдүү вакцин хийлгэхээр мал хээл хаяж гуравдахаа хохирооно, вакцин хийлгэхгүй гэхээр нөхөн төлбөр олгохгүй дөрөвдөхөө хохирооно, хорио цээрийн дэглэм удаан хугаацагаар байлгаж, хариуцлагагүй гэж чичилж, сэтгэл санаагаар тавдахиа хохирооно. Одоогийн байдлаар хугацаа дууссан, шаардлага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон малын нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсэх болоод байна. Иймд Улсын онцгой комиссын дарга шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, 20 гаруй тэрбум төгрөгөөр гадаад дотоод золголж хийж, намдаа гишүүд элсүүлж, хээв нэг цэнгэж явахад шинэчлэлийн Засгийн газар юу ч болоогүй юм шиг, ямар ч хариуцлага хүлээхгүй, харин тогтолцооны буруу гэж өмөөрч байгаагаас үзэхэд Шинэчлэлийн Засгийн газарт 20 гаруй тэрбум юу ч биш болсныг түмэн олон харж, харамсаж байна. Угтаа гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр ИЛЭРЧ, НОТЛОГЛОО. Иймд ТАНИАС: Энгийн малчин ардыг эвхээстэй дээлнийхээ тоогоор хохироож байгаа Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт хүргэж өгөхийг хүсч байна. БИЧСЭН: МАЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ
Хамгийн их уншсан