ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Давхар дээл”-ийн төслийг үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт барив
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар “давхар дээл”-ийг бүрмөсөн тайлах шийдлийг УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл санаачилжээ. Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн Г.Уянга нэгдэж, хамтран санаачлагчаар ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт нэгдсэн хуралдаанаар “давхар дээл”-ийг ирэх долдугаар сарын 1-нээс тайлах эсэх асуудал хэлэлцүүлэхэд эрх баригчид олонхын хүчээр унагаж дөнгөсөн. Уг санал хураалтад Г.Уянга гишүүн Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн төсөл гэж үзээд оролцоогүй бол С.Ганбаатар дэмжиж санал өгсөн. Харин Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар эсэргүүцэх буюу эрх баригчдын талд товчлуураа дарж бие даагч гишүүд хоорондоо үл ойлголцсон. Тэгвэл дээрх шийдвэрийн учир өчигдөр тайлагдлаа. “Монгол хүний төлөө” хэмээх уриа дэвшүүлж, долоо хоног бүр байр сууриа илэрхийлдэг тэд өчигдөр Үндсэн хуульд байгаа “давхар дээл”-тэй байхыг хүлээн зөвшөөрсөн зүйл заалтыг өөрчлөхийн төлөө тийм үйлдэл хийсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг хүлээн авч, өөрийн талд санал өгүүлсэн гэдэг цуурхал болж таарав.
2000 онд баталж, “давхар дээл”-тэй байхыг Үндсэн хуулиар зөвшөөрснийг зогсоохын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 8.1, 10.1.3 дахь заалтыг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал авахаар албан бичиг хүргүүлжээ. Г.Уянга гишүүний тайлбарласнаар зөвхөн Ерөнхий сайд л “дан дээл”-тэй байх бөгөөд хууль хэрэгжих эцсийн хугацааг заагаагүй гэнэ. Мөн өөрчлөлттэй холбогдуулж УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбараар буюу үг үсэг, цэг таслал орхилгүй тэр чигт нь өргөн барьсан аж. Үүнээс үзэхэд хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болж байгаа юм.
Үндсэн хуульд зайлшгүй “гар хүрэх” болсон шалтгаан нь 2016 оноос хойш байгуулагдсан Засгийн газар, УИХ дахиад л “давхар дээлний” асуудал хөндөж, өөрөөр шийдчих бололцоотой тул эх хуулиа өөрчлөхийг хамгийн төгс шийдэл гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, энэ төслийг парламентын 66 хувь дэмжин баталбал журмын тухай хуулиар найман жилийн дотор дахин өөрчлөх боломж байдаггүй аж. УИХ-ын гишүүн Г.Уянга “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг монголчууд нэг ч удаа ашиглаж үзээгүй” хэмээн тайлбарлав.

0 Сэтгэгдэл