Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Өгнө, өгөхгүй

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хариуцсан асуудлууд

-Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;
- Аж үйлдвэрийн паркийн асуудал;
- Төрийн өмчийн бодлого;
-Хүн амын хүнсний хангамжийн бодлого;
-Хүнсний аюулгүй байдлын асуудал;
-Мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
-Мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;
-Мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;
-Бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;
-Мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
-Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;
-Малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого

ҮХАА-н сайд Х.Баттулга өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганд Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.   

"Шударга ёс" эвслийн бүлэг -Х.Баттулга сайдын хүсэлт энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй. Тэгэхдээ холбогдох Байнгын хороогоор хэлэлцэхэд ямар шалтгаанаар ажлаа өгөх болов,  үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг хариуцах хугацаандаа ямар ажил хийсэн зэргийг өөрөөс нь асууж тодруулах зүйл олон бий гэж “Шударга ёс” эвслийн гишүүд үзсэн байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан, асуудлыг хэлэлцэнэ гэлээ.

Бие даагч гишүүд -Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлаар ойрын хугацаанд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ.

МАН-ын бүлэг-Нэгэнт ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр үлдээх шийдвэр гаргахгүй байх. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүчээр авч үлдсэн шиг байдал үүсэхгүй биз гэж үзэв.

АН-ын бүлэг-Өчигдрийн хуралдаанаар Х.Баттулга сайдын хүсэлтийг хаалттай хэлэлцжээ. Бүлгийн хурал 20:30 минутад дууссан байна. Хуралд түүний байр суурийг сонсч, гишүүд ч үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ талаар АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл өгнө гэсэн юм.  


Хууль зүйн сайдын хариуцсан асуудлууд

-Эрх зүйн шинэтгэлийн бодлого;
-Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;
- Эрх зүйн туслалцаа;
-Архивын талаар төрөөс баримтлах бодлого;
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
-Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;
-Иргэний харьяалал, цагаачлалын асуудал;
-Улсын хил хамгааллын асуудал;
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;
-Төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;
-Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;
-Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;
-Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;
-Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбараа удирдах чадваргүй гэж үзэн албан тушаалаас нь огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Хуульзүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд олонх нь дэмжсэн билээ. Тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдолтой байсан төдийгүй шүүхээр шийдээгүй учраас хаалттай хуралдаж шийдвэр гаргасан. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байтал АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав.  

АН-ын бүлэг -Х.Тэмүүжин сайдын талаар нийгэмд олон янзын мэдээлэл очиж байгаа ч  гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хариуцлага тооцох нь буруу. Хууль эрх зүйн шинэчлэл цаашид үргэлжлэх нь зөв гээд АН нэгдмэл байр суурин дээр очих ёстой гэсэн шаардлагыг Гүйцэтгэх зөвлөл тогтоолоор бүлэгт өгсөн гэнэ.

“Шударга ёс” эвслийн бүлэг -Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг бүлгийнх нь гишүүн өргөн барьсан учир түүнийг дэмжихээ илэрхийлж байгаа. Анх байр сууриа нэгтгэж чадахгүй байна гэсэн хэдий ч Байнгын хороодын хуралдаанд оролцсон тус бүлгийн гишүүд огцруулах нь зөв гэж саналаа өгсөн.  

МАН-ын бүлэг -Нэгдсэн байр сууринд хүрч, Х.Тэмүүжин сайдыг огцруулахаар бүгд “тийм” гэсэн санал өгөөд байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан