ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Х.Баттулга сайдын асуудлыг оруулсны дараа хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагт өдөржин хуралдаж таван асуудал хэлэлцсэнээ мэдээллээ. “Чингис” бондтой холбоотой тодорхой бус байдлыг ил тод болгох талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтарч “Чингис” бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болж. Нийгмийн халамж, хамгаалал гэх нэрийн дор үр ашиггүй зүйлд зарцуулах ёсгүй гэж тус бүлэг үзсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийн мэдээллийг сонсч, геологи хайгуулын ажлыг цэгцлэх, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, хоёрдмол утгатай заалт оруулахгүй байх гэж гишүүдийн гаргасан саналыг эргэж ярих ёстой гэжээ. Иргэд, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгохыг хэлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага хэт данхайснаас болж хяналт шалгалтын дарамт учруулдаг төдийгүй үйл ажиллагааг гацаах, хаах хавтгайрсан хэвшмэл байдлыг зогсоох хэрэгтэйг хэлжээ. Иймээс Хяналтын тухай хуулийн төслийг олон байгууллагын давхардлыг давтах байдлаар хийхгүй, иргэн аж ахуйн нэгжид хохирол учруулах юм бол хариуцлага хүлээдэг болгох аж. Хууль батлагдах юм бол хяналт шалгалтын 34 чиглэлээс 14 нь хасагдана.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын шинэчлэлийн талаар бүлгээр ярилцаж, Боловсролын сайдын мэдээллийг сонсчээ. Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэгт суурилсан бүтээлч болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацид оруулах чадвартай бүтээлч болгох, сургалтын чанар стандартад илүүтэй анхаарахсан байна.
Бүлгийн хурал үдээс хойш хаалттай хуралдсан шалтгаан нь Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолыг Засгийн газраас өргөн барьсантай холбоотой гэнэ. Эдийн засгийн асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдаж, төмөр замын асуудлаар Зам, тээврийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамны хийж буй хэлэлцээрүүдийг эрчимжүүлж, аль чиглэлд ямар үнээр, хэдий хэмжээтэй түүхий эдээ тээвэрлэх тухай хэлэлцээр удаан байгааг шүүмжилжээ. Ингээд асуудлыг ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирэхийг үүрэг болгож.

Сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэрхэн хариулсныг хүргэе.
-Яамдыг орон тоо, бүтцийг цөөлөх талаар МАН-ын бүлгээс гаргасан саналд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар төсвийн тодотголд яамдын асуудлыг ямар байдлаар оруулж ирэх нь тэдний эрх. Ер нь манай олон гишүүн олонх Засгийн газрын бүтэц зохион байгуулалт цомхон байлгах тал руу өөрчлөх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байгаа нь нууц биш. Үүнийг ярилцъя гэсэн гишүүдтэйгээ санал нийлж байна. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдгийг мөн тооцох ёстой.
-Төмөр замын өргөн нарийн, царигийн асуудал яригдах болсон. Олонхийн бүлэг энэ талаар байр сууриа нэгтгэсэн үү?
-Төмөр замын цариг ямар байх вэ гэдгийг шийднэ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа.
-ҮХАА-н салбарт хийгдэж буй шинэчлэлийг Х.Баттулга сайд үргэлжлүүлэн явуулах нь зөв үү. Эсвэл хувь хүний асуудлыг хүндэтгэж үзэх шаардлагатай юу?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт, шинэчлэл олон. Гэхдээ Х.Баттулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас эхлээд Засгийн газар нухацтай авч үзэх шаардлагатай. Аливаа нэгэн шинэчлэл, хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг Х.Баттулга сайдаас өөрөөс нь асуух ёстой болов уу.
-Ардчилсан нам дотроо хагаралдаад, фракци хооронд зөрчил их байгаа мэт анзаарагдаж байна?
-“Давхар дээл”-ийн тухай Ерөнхийлөгчийн анхны өргөн барисан хувилбарыг дэмжинэ гэдэгт АН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн. Харамсалтай нь, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болоход анхны өргөн барьсан хувилбар 180 градус эргэсэн. Тиймээс эцсийн хэлэлцүүлгийн үед АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриндаа хатуу зогссон гэж ойлгож болно. Аливаа зүйлийг мушгиж болохгүй. Үүгээр далимдуулж Засгийн газрыг унагах хөндлөнгийн өдөөлтөд орохгүй гэдгээ ч илэрхийлсэн. Цаашид ч орох ёсгүй. АН нэг асуудлыг хэзээ ч 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдэж байгаагүй. Тиймээс манай бүлгийн зарим гишүүн өөрсдийн үзэл бодлоор саналаа өгснийг буруутгахгүй. АН-ын бүлгийн гаргасан эцсийн байр суурь цаашид шийдвэр болж явах ёстой гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.
-УИХ-ын гишүүн Р.Бурмаа эсрэг санал өгснийхөө төлөө намаасаа хөөгдөх шахсан. З.Энхболд дарга мөн адил үйлдэл гаргасан. Түүнийг намаас хөөх тухай асуудал яригдах уу?
-Намын асуудлыг бүлэг рүү оруулж ярих ёсгүй. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь дүгнэлт гэдгийг өмнө нь хэлж байсан. “Намаас хөө” гэсэн шийдвэр биш. Эцсийн шийдвэрийг намын удирдах байгууллага буюу Үндэсний зөвлөлдөх хороо гаргана. Бид нэгэндээ ял тулгах гэж Засгийн эрхийг бариагүй. Үнэхээр намын үндсэн суурь зарчмаа хүндэтгэдэг байх улс төрийн ноён нуруу байх ёстой. Цаашид манай бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь тэдний асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал үргэлж АН-ын шийдвэрээс гажихгүй байх гэж бодож байна. Бидэнд ойлголцох зүйл байгаа нь нууц биш. Үүнийг бидний дунд эвлэж болохооргүй хагарал үүссэн гэж ойлговол дэндүү өрөөсгөл.
-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудалд АН-ын бүлгийн байр суурь хэвээр байгаа. Х.Тэмүүжин сайдын хувийн амьдрал руу хэт дайрсан нотолгоогүй зүйл их гарч байгаа талаар өмнө нь хэлж байсан. Хэн нэгний гэм буруутайг тогтоогоогүй байхад хариуцлагын асуудал ярихгүй. Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
-Эдийн засаг, санхүү хариуцсан сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Ерөнхий сайд өөрөө оруулж ирэх шаардлагатай юу?
-Ерөнхий сайдын хариуцах асуудал. Тиймээс Ерөнхий сайдаас үүнийг асуусан нь зөв болов уу.
-ҮХАА-н сайд Х.Баттулгыг АН-ынхан хүчээр аваад үлдчих вий гэсэн хардлага байна. Өмнө нь Р.Амаржаргал гишүүнийг өргөдлөө өгөхөд хүчээр авч үлдэж байсан?
-Дараагийн ҮХАА-н сайд хэн байх талаар эхний асуудлаа цэгцэлж байж ярих ёстой. Хүчээр барьж үлдэх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Сайдын тухайд Засгийн газар эхлээд ярих ёстой. Х.Баттулга сайд Засгийн газарт өргөдлөө өгсөн. Тиймээс Ерөнхий сайд асуудлаа оруулж ирсний дараа УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
2014.05.07
2014.05.07