Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Аалз л эхийгээ барьж иддэг
Ардчилсан төртэй болох гэж хэчнээн жил мөрөөдөж байж гаргаж ирсэн, МоАХ-ны тэргүүн асан Ерөнхийлөгчийнхөө санаачилан оруулсан хуулийг ардчилсан УИХ удаа дараалан унагаадаг болж. Ардчиллын партизанууд хэмээн өргөмжилж байгаа ч юм шиг эсвэл дорд үзэж нэрлэсэн өчнөөн мянган хүний эр зориг, хүч хөдөлмөр, оюун ухааныг шавхан байж сонгуулиар төрд заларсан түшээд нь тэр л олон түмний хүсэл эрмэлзлэл зорилго бодлогын эсрэг санал өгч товч дараад сууж байдаг.

Уг нь, тэртээ 24 жилийн өмнө  түүнээс хойш ч жинхэнэ ардчиллын төлөө ажил амьдрал, амь нас, ар гэрээ огоорон тэмцэж, сонгууль бүрээр энэ л ардчиллын төлөө гэж зүтгэж явсан олон хүн  хэзээ ч зорилго бодлогоосоо ухраагүй8 өнөө ч хэвээр л яваа. Тэд ажил алба, албан тушаал, гэр байшин гуйгаагүй. Зарим нэгэн нь тансаг хаус, харш бүү хэл өөрийн гэсэн гэр, орон сууцгүй хэвээрээ л яваа. Тэгсэн атлаа аанай л улс орон, олон түмнээ гэсэн сэтгэлээр МоАХ-ны албан байр-Ардчиллын ордноор байнга л эргэлдэн бие биетэйгээ уулзан хууч хөөрч, хааяа бас 100 грамм татаж, тэр маань тэгчихэж, энэ маань ч тийм албанд очиж хэмээн өөр нэгнийхээ өмнөөс баярлаж хөөрөн цуварсаар л ...

”Ардчилал” сонины редакцийн хаалгыг онголзуулан “1989 онд, 1990 оны тэр жагсаалд, өлсгөлөнд ингэж байсан, тэгэхэд тэр тэгэж хэлж байсан, манай аймаг, дүүргийн, үйлдвэрийн МоАХ-ны салбар ингэж байгуулагдаж, ийм тэмцэл жагсаалд оролцож байсан” гээд хууч хөөрөх. “Хамгийн анхны ийм хүний нэр алга байна, тэр маань ч өнгөрчихөж” хэмээн харамсана.

Гэтэл тэдний хүчин зүтгэл, тэмцлийн үр шимийг хүртэгсэд өнөөдөр ямар ажилтай, ямар амьдралтай болсон билээ. Агуу зоригтнууд хувьсгал хийж, адгийн шаарууд үр шимийг нь хүртдэг гэж үг бий.
Энэ улс оронд бүхнийг МАХН гэдэг ганц нам мэддэг, бүр шийддэг биш, олон түмэн өөрсдөө мэдэж, шийдвэр гаргаж болдог юм байна гэдгийг харуулж чадсан. Хэдийгээр эрх баригч МАХН зүйл бүрээр эсэргүүцэн, элдэв саад тотгор учруулахыг оролдож айлган, дарамталж байсан ч Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоо гээд олон түмний үзэл бодлын нэгдэл болсон хөдөлгөөн, байгууллагууд мэндэлж, улмаар Ардчилсан нам, МСДН, МҮДН... зэрэг нам төрж, олон намын тогтолцоо бий болох эхлэл тавигдсан юм.

Гэтэл өнөөдөр юу болж байна вэ. Улс орон, ард нийтийнхээ төлөө гэсэн зорилго өвөрлөж ирсэн МоАХ гэдэг олон түмний сайн дурын  байгууллагаас салаалж, салбарласан олон байгууллага, хөдөлгөөн хүмүүс нь тус бүрийдээ талцаж, хуваагдаж бие биеэсээ илүү дээр гарах гэж, албан тушаал амбиц хөөцөлдөн үндсэн зорилго зорилтоосоо хазайгаад явж байгаа юм биш үү. Уг нь, аалз л эхийгээ барьж иддэгсэн...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан