Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Бат-Ялалт: ”Иргэдийн шударга шүүх” улстөрийн нам байгуулж магадгүй


“Иргэдийн шударга шүүх” ТББ -аас хууль хяналтын тэр тундаа Авлигатай тэмцэх газарт асуулга тавилаа. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй удаа хэвлэлийн бага хурал хийж, 2000 гаруй төрийн албан тушаалтны алдааг олон нийтэд дэлгэсэн тэд энэ удаа хэн нэг улс төрчийн тухай бус харин хууль хяналтын байгууллагад асуулт тавьж хариу авахыг хүссэн юм.
Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттаас тодрууллаа.

-Та бүхэн хуулийн байгуул­лагуудад ямар асуулга тавихыг хүссэн юм бэ?
-Хамгийн түрүүнд, ЦЕГ, ТЕГ, АТГ -аас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чадвар байна уу гэдгийг асуумаар байна. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн шударга байна гэсэн амлалтдаа хүрэх нь бүү хэл, гэр бүлээрээ авлигын хэрэгт холбогдсон. Үүнийг нь шалгаад буруу, зөвийг нь тогтоосон байгууллага алга.
Тэмүүжин сайд хэд хэдэн тендер будилуулсан гэх мэдээллийн дагуу бид АТГ-т шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаагүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн “Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт хэрэгжихгүй байна. Эрх мэдэлтэй хүн хамгаалуулан үлддэг, эрх мэдэлгүй нь хатуухан шийтгүүлдэг тогтолцоо үйлчиллээ. Том дарга тендер будилуулаад зүгээр явж байхад лангуу ажиллуулаад өдрийн түрээсээ төлж чадахгүйгээс 20 сая төгрөгийн өрөнд орсон хүнийг зальтай этгээд гээд шоронд хорьдог.Энэ шударга ёс биш. Үүнээс улбаалаад Үндсэн хуулиа та бүхэн ойлгож байна уу гэдгийг асуумаар байгаа юм.

-Асуулга албан ёсоор тавьсан уу?
-Ямар ч байдлаар тавьж болно. Би хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан тавьж байна.
Ямар ч завгүй гэсэн хэрнээ зурагтаар урьдчилан боловсруулсан асуултын дагуу худал яриад сууж байгааг нь ойлгохгүй юм. Засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавихад хариу өгөөгүй. Харин Ерөнхийлөгчөд хандахад “Таны тавьсан асуудлын дагуу холбогдох албаныханд шилжүүллээ” гэсэн хариу өгсөн. Хэрэв уулзвал асуух асуулт их байна.

-Тухайлбал, юуг асууна гэж?
-Хууль хяналтын байгууллагынхнаас шударга ёс гэж юуг хэлж байна вэ, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодит боломж байна уу, та бүхний үйл ажиллагаанд дээд албан тушаалтан нөлөөлдөг эсэх үнэн шударгаар ажиллах боломж байна уу гэж асуумаар байна.

-Өмнө нь асуулга тавьж байсан биз дээ. Хариу өгч байсан уу?
-Дөрөв, таван удаа асуулга тавьсан. Хариу ирдэггүй. Энэ удаа бидэнд хариу өгвөл сайн байна. Өгөхгүй байсан ч сайн. Учир нь, удахгүй улс орон даяар “Хүслээ нэгтгэе” гэсэн аян өрнүүлэх бодолтой байгаа. Шударга ёсны төлөө нэгдэж, зөв сайхан амьдрах үзэл санааг бий болгох зорилготой. Цаашлаад улстөрийн нам ч байгуулж магадгүй. Бидэнд шүүгч хууль бус шийдвэр гаргасан, прокурор хүнийг дарамталсан, цагдаа эрүүдэн шүүсэн гээд маш олон баримт бий.
Гэмт хэрэг танхайн эсвэл шунахайн сэдлээр гардаг. Албан тушаалын хэрэг үргэлж шунахайн сэдэлтэй байдаг. Албан тушаалын том хэргүүд яригдаж байснаа сураг нь тасардаг биз дээ. Бид ой санамжаа алдах ёсгүй. Гүндалай, Нямдоржийн хэргээс эхлээд бүгдийг санах хэрэгтэй. Наад зах нь, монголчууд Баярцогтын гурван найзтайгаа нийлээд сая доллар дансандаа хийснийг нь  мартаад өнгөрөөчихөж болохгүй.

0 Сэтгэгдэл
ийм балайнууд нам байгуулахаар төр яаж цэвэр байх юм бэ? Хэнд нам ашигтай гэж өөрт нь ашигтай. Тийм л сүрхий юм бол харин ард түмнээ бодоод намын ялгааг арилгах л хэрэгтэй байсан байхгүй юу даа. *****
Энэ нэг шизофрентэй нөхөр байнаа. хүмүүсийг хооронд нь талцуулж алцалуулж дундаас нь золдог нөхөр байхаа. Яс хаяж хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж Монголыг минь бутаргах даалгавартай хятадын тагнуул байхаа. Энэ хүнийг шалгаж гянданд хорь. Төр ард түмнийг хямраадаг шизо юу энэ чинь.
Нэр төрд дуртай нөхөр шүү
Хамгийн их уншсан