ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Х.Тэмүүжин сайдыг тусгай хяналтын дэд хороо шалгана
Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцлээ. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэх ёстойг УИХ-ын дарга танилцуулав. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар ийм асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй гэж заажээ. Хуульзүйн байнгын хороо яагаад хаалттай хуралдсаныг Ш.Түвдэндорж гишүүн тайлбарлахдаа, “Гүйцэтгэх ажиллагааны шугамаар Х.Тэмүүжин сайдыг тангасан, чагнасан байж магадгүй гэж өргөдөл өгсөн. Тэр дагуу прокуророос бичиг ирсэн. Цагдаагийн байгууллагын дарга нар хуралдаанд тайлбар хийсэн. Гүйцэтгэх ажлын явц хуулиар ил ярьж болохгүй учир хаалттай хуралдсан. Энэ асуудал нь чуулганаар яригдах учир хаалттай хуралдах ёстой” гэсэн юм. Ингээд санал хураалтаар шийдэхгүйгээр хуульд заасны дагуу чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, болон цагдаагийн болон тагнуулын байгууллагын удирдлагууд оролцсон байна.
Чуулганы ирц ч нэлээд өндөр хувьтай байлаа. УИХ-ын гишүүн Су.Батболд, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Гадаадад томилолттой байж. Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Болорчулуун, С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр нар тасалсан бол Х.Баттулга гишүүн үдээс өмнөх хуралдаанд оролцоогүй аж.
Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь асуулт асуусан байна. Хуралдаан завсарлаад эргэж орсон ч асуулт хариулт дуусаагүй байхад 18 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Зарим хууль, хүчний байгууллагын төлөөлөл Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзжээ. Ингээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлуудад холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан байна.
Хаалттай хуралдсан учир гишүүд ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Зарим эх сурвалжийн хэлснээр гишүүд УИХ-ын чуулганы танхимд шүүх хурал хийж байна гэсэн шүүмжлэл ч гарч. Түүнээс гадна УИХ дахь намын бүлгүүдийг байр сууриа нэгтгэж чадаагүй гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ санал өгнө гэсэн “бор шувуу” ч хаалганы гадна нисэв. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс огцруулах асуудлыг дэмжихгүй нь ч бий гэв. Мөн АН-ын бүлгийг Х.Тэмүүжин сайдыг авч үлдэж магадгүй хэмээх жиг жуг гарсан.
Ямар ч байсан бүтэн сарын турш хөндөгдөж буй Хуульзүйн сайдын бүрэн эрхтэй холбоотой асуудал дахин долоо хоног хойшилж, энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороо тодорхойгүй зүйлүүдийг нягтлах үүрэг хүлээлээ. Тусгай хяналтын дэд хорооны гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг, Р.Гончигдорж нар багагүй ачаалалтай ажиллах нь ээ.
АРХИЧИН Хар ТАМХИЧИН Завхай Мурийтай ТОГЛОГЧ ТЭМУУЖИНГ унэнээр нь илчилээд ог. Тэгээд муу новшыг ЗАЙЛУУЛ.
олны үг ортой
Яаж ч бодсон шалгаад үнэн мөнийг нь тогтоосон нь дээрээ. Тэмүүжин ч гэсэн гүтгүүлсэн гээд сенсаацлаад байгаа. Би л хувьдаа Тэмүүжинг тэгж худлаа гүжирдсэн гэдэгт итгэхгүй байна. Овоо босгоогүй бол Шаазгай юун дээр суухэв дээ. Шалгах л хэрэгтэй
энэ хаваржингаа Тэмүүжин, давхар дээл хоёроос өөр ажил хийсэнгүй ээ манай дээдэсүүд
Тэмүүжин шиг ийм новшийн хүмүүс цаашдаа их хуралд бүү орж ирээсэй
tEMUUJIN HUULIIN HUN BNA DAA HARDAHIIN DEMIIREL GEJ ONOSH BDAG CHI MEDEH UU TER L TUSSAN BNA SHUU DEE TUSGAI HYANALTIIN DED HOROOSHALGAAD MUHRALCHIH TEGEED CH bAASANHUU UURUU GISHUUN N YUM BNA SHUU
tEMUUJIN HUULIIN HUN BNA DAA HARDAHIIN DEMIIREL GEJ ONOSH BDAG CHI MEDEH UU TER L TUSSAN BNA SHUU DEE TUSGAI HYANALTIIN DED HOROOSHALGAAD MUHRALCHIH TEGEED CH bAASANHUU UURUU GISHUUN N YUM BNA SHUU
Ene hogiin said ooroo sanalaaraa yavchihaach tegeed toriin ajil yavuulmaar bhiin yu idej uuchihaad teriigee nuuh geed saidiin suudaldaa shigdeed bgaa yum be zavhai zaidan buzar gedgee niit humuust taraasan odoo idsen huuli zorchson uildelee nuuh geed l bgaa yum uu
Шалгаж санаагаа амраацгаа,Тэмүүжин сайд хэвээрээ үлднээээээээээээ
shalga shalga sain shalgaarai. yer ni bugdeeree butsaad sots niigemdee butsaad ochitsgooyo. uhraya archaagui ard tumeen.
Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцлээ. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэх ёстойг УИХ-ын дарга танилцуулав. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар ийм асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй гэж заажээ. Хуульзүйн байнгын хороо яагаад хаалттай хуралдсаныг Ш.Түвдэндорж гишүүн тайлбарлахдаа, “Гүйцэтгэх ажиллагааны шугамаар Х.Тэмүүжин сайдыг тангасан, чагнасан байж магадгүй гэж өргөдөл өгсөн. Тэр дагуу прокуророос бичиг ирсэн. Цагдаагийн байгууллагын дарга нар хуралдаанд тайлбар хийсэн. Гүйцэтгэх ажлын явц хуулиар ил ярьж болохгүй учир хаалттай хуралдсан. Энэ асуудал нь чуулганаар яригдах учир хаалттай хуралдах ёстой” гэсэн юм. Ингээд санал хураалтаар шийдэхгүйгээр хуульд заасны дагуу чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, болон цагдаагийн болон тагнуулын байгууллагын удирдлагууд оролцсон байна. Чуулганы ирц ч нэлээд өндөр хувьтай байлаа. УИХ-ын гишүүн Су.Батболд, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Гадаадад томилолттой байж. Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Болорчулуун, С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр нар тасалсан бол Х.Баттулга гишүүн үдээс өмнөх хуралдаанд оролцоогүй аж.
Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь асуулт асуусан байна. Хуралдаан завсарлаад эргэж орсон ч асуулт хариулт дуусаагүй байхад 18 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Зарим хууль, хүчний байгууллагын төлөөлөл Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзжээ. Ингээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлуудад холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан байна.
Хаалттай хуралдсан учир гишүүд ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Зарим эх сурвалжийн хэлснээр гишүүд УИХ-ын чуулганы танхимд шүүх хурал хийж байна гэсэн шүүмжлэл ч гарч. Түүнээс гадна УИХ дахь намын бүлгүүдийг байр сууриа нэгтгэж чадаагүй гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ санал өгнө гэсэн “бор шувуу” ч хаалганы гадна нисэв. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс огцруулах асуудлыг дэмжихгүй нь ч бий гэв. Мөн АН-ын бүлгийг Х.Тэмүүжин сайдыг авч үлдэж магадгүй хэмээх жиг жуг гарсан.
Ямар ч байсан бүтэн сарын турш хөндөгдөж буй Хуульзүйн сайдын бүрэн эрхтэй холбоотой асуудал дахин долоо хоног хойшилж, энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороо тодорхойгүй зүйлүүдийг нягтлах үүрэг хүлээлээ. Тусгай хяналтын дэд хорооны гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг, Р.Гончигдорж нар багагүй ачаалалтай ажиллах нь ээ.
0 Сэтгэгдэл
nara
zugeer l huniig ajiliig ni hiilgel dee tuvugtuu yumaa
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09
2014.05.09






















