ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монголын Ардчилсан Холбоо – Монголын ард түмний хүсэл зорилгоор хөдөлдөг...
Монголын Ардчилсан Холбоо бол Монголын ард түмний ардчилал,шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцлийн уриа дуудлага хүсэл зоригийн илэрхийлэл болсон амьд холбоо юм.Тиймээс ч энэ холбоо 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг гардаж хийсэн жинхэнэ баатруудыг төрүүлсэн түүхтэй. Тэдгээр баатрын дийлэнх нь өнөөдөр хот хөдөөгүй гудамжинд лааз өшиглөж яваа. Тэглээ гээд тэд хэзээ ч өөрсдийн байр суурь үзэл бодол тэр дундаа ард түмнийхээ нийтлэг эрх ашгаас урваж шарвасан удаагүй билээ. Ард түмэн Монголын Ардчилсан Холбоог дэмжиж уриа дуудлагыг нь сонсож тэмцэл хөдөлгөөнд нь нэгддэг. Ийм хүчирхэг холбоо өнөөдөр байхгүй гэдгийг би баттай хэлье. Монголын Ардчилсан Холбоо бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түүчээ юм. Энэ түүчээг үе үеийн залуус өртөөлөх учиртай. Өнөөдөр Монголын улс төр бүрхэг болов. Төрийн залгамж холбоо, залгамж халаа гэдэг юм алдагдав. Түүнтэй хамт ард түмний хүндэтгэл хүлээсэн төрийн түшээд үгүйлэгдэж эхэллээ. Гэтэл төрийн өндөрлөгт заларсан, УИХ-д шургалсан яам тамгын газруудад бүгсэн амьдрал мэддэггүй худлаа баахан нам улс төр ярьсан явуургүй улстөрчдийн болчимгүй үйлдлүүд хэрээс хэтэрч, ард түмэн элгээрээ хэвтэж дөрвөн мөчөөрөө мөлхөж эхэллээ. С.Зориг агсан ингэж хэлсэн: Нэгдүгээрт, улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт бүлэглэлийн эрх ашиг, дөрөвдүгээрт хувь хүний эрх ашиг байх ёстой. Бид энэ дарааллаа алдаж болохгүй, алдвал ялзралд орно гэж. Тэгвэл өнөөдөр энэ дараалал урвуугаар эргэчихэж. Тэгээд л өөрсдийнхөө эрх ашгийг юу юунаас илүүд үзсэн явцуу бүлэглэл хоорондын тэмцэл хэнээрхэл, сөргөлдөөн нь улс орныг сүйрлийн зам руу нэгэнт хөтөлжээ. Эх орноо худалдсан эх орноосоо хумсалсан луйварчид сул чөлөөтэй тэнэж явна. Хорт үйлээ үргэлжлүүлж явна. С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогттонгууд хэн юм бэ? Тэд хэний эрх ашигт үйлчилж хэний эсрэг явж байгаа хэрэг вэ? Ийм “гадаад” сэтгэлгээтэй бурангуй хүмүүст уг нь Монголын хөрс шороон дээр гишгэх газар байх ёсгүй л юмсан. Ер нь, ийм хүмүүст Эх орноосоо урвасан гэсэн Байлдааны цагийн хууль л яг таарна. Миний бие газар шорооны төлөө тэмцэгч Ц.Мөнхбаяр нарыг Монголын Төр рүү буу шийдэм гаргасан гэж хэзээ ч боддоггүй. Харин төрд шургалсан луйварчдын эсрэг үзүүлсэн арга хэмжээ гэж хардаг. Ер нь, ард түмнээ нүдэн балай чихэн дүлийгээр хэзээ ч битгий бодоорой. Захын малчны хотонд л та бүхний хэн нь хэн бэ гэдгийг дүгнэж цэгнэж ярьж сууна. Шударга бүхэн хүчтэй байдаг. Ард түмэн ч гэсэн ганцхан шударга үнэний төлөө нэгдэж, түүний төлөө зогсдог. Бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард ч ард түмэн нь байгаа. Бас тухайн үедээ шударга үнэний дуу хоолой болж байсан Д.Батцогт, Г.Уянга, Ж.Батзандан, С.Ганбаатар, Л.Гүндалай, О.Магнай нарыг ард түмэн харж хүлээж л байгаа.Ганц дайчин ганцаардаггүй гэсэн үг байдаг даа. Монголын парламентад С.Эрдэнэ, Х.Баттулга шиг 30 гишүүн байхад Монгол Улс жинхэнэ Азийн бар болно.С.Эрдэнэ сайдын санаачлан батлуулсан нийгмийн даатгалын нөхөн бүртгэлийн тухай хууль хэчнээн хүнд ач буянаа өгөв.Өнөөдрийн байдлаар 500 мянган хүн гээд бод доо.Энэ олон хүн С.Эрдэнэ сайдад чин сэтгэлээсээ талархав. Хөдөөгийн нэг эмэгтэй “Би Эрдэнэ сайдыг гал руу үсэр гэвэл шууд үсэрнэ” гэсэн нь халуун талархал биш гэж үү? Мөн Х.Баттулга гишүүний санаачилсан жишиг сумын төсөл хэрэгжиж эхэлсэн нь монголчуудад ямар их эрч хүч, бүтээн байгуулах хүсэл эрмэлзэл төрүүлэв. Бидэнд ийм л улстөрчид хэрэгтэй байна. Ямар нэгэн намын дотроос бүлэг жигүүр гэсэн хэд гурван хүн гарч ирээд бид ажил авах гэж байгаа юм биш намаа шинэчлэх гэж байгаа гэсэн утгатай юм ярьж телевиз, сонин хэвлэлээр хэд гараад дараа нь ямар нэгэн өндөр албан тушаалд суучихсан байдаг. Би тэгж өөх ч биш булчирхай ч биш загнахгүй. Би зүгээр л шууд дарга болъё. Ерөнхийлөгч өө, Их хурлын дарга аа, Ерөнхий сайд аа надад авлига хахуулийн хандивын ямар ч мөнгө алга, 1989 онд анхлан дуугарсан эр зориг эхнэр гурван хүүхэд минь л байна. Эцэст нь, улстөрчид, сэтгүүлчдэд хандаж нэг үг хэлмээр байна. Монголын Ардчилсан Холбоо Нам болохгүй бас унтаагүй үргэлж ард түмэнтэйгээ хамт байж тэдний хүсэл зорилгоор хөдөлдөг гэдгийг......
1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховдод болсон улс төрийн анхны жагсаалд оролцож үг хэлсэн, Монголын Ардчилсан Холбооны анхны гишүүн Янзага хочит
Бөхчулууны Болдоо.
Mongoliin bux namiig damjsan saixan arxichin gar daa. Odoo bur tsagaan solio tussan yum bna
harin battylga erdene hoeriin talaar dygneltiig huleen zuwshuurch bn.
yanzaga boldoog taninaa. ali ch turiin yed ewee olood yawdag hyndee. neg ih hohirson ium baihgyie.

0 Сэтгэгдэл
2014.05.13
2014.05.12
2014.05.12