Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
”Ы ажиллагаа” эхэллээ

Засгийн газрын тэргүүний санаачилсан “Ы ажиллагаа” эхэллээ. “Ы ажиллагаа”-ны гол зорилго нь 100 хоногт багтаж Монголын эдийн засгийг “аврах”. Дэлхийн түүхэнд энэ ажиллагаа тэмдэглэгдэж үлдэх учиртай. Уг нь, саяхан л эдийн засгийн маань “нярав” Н.Батбаяр “Эдийн засаг хямраагүй ээ, тайван амгалан байцгаа. Сайхан байна гэж бодоод сайн үг хэлээд байвал сайхан болно гэдэгт итгэ” хэмээн айлдсан санагдана. Харамсалтай нь, өнөөдөр зурагт, радио, сонин, сайт гээд харж, үзэж, сонсч болох бүх л  мэдээллийн хэрэгслээр төрийн түшээд маань эдийн засаг хэрхэн сүйрч, хэрхэн хямарч, “гүйлгүүлж”, “бөөлжиж” байгаа тухай шуугих аж. Харин Засгийн тэргүүн Н.Алтанхуяг аль алиных нь талд орж бөөрөнхийлж гүйсний эцэст сэдсэн мэргэн арга нь “Ы ажиллагаа”. Тэр нэг талаар тун сайн бодож, төлөвлөжээ гэж хэлж болмоор ч юм шиг.

Энэ сарын 8-ны өдөр буюу УИХ-аар Засгийн газрын “Ы ажиллагаа”-ны төлөвлөгөөг баталсан өдрөөс цаг явж эхлэв. Ажлын 100 хоног гэж тодотгоогүй, бас Ерөнхий сайд маань амралтын өдрөөр ч ажиллана гэж амласныг нь бодвол “Ы ажиллагаа” барагцаагаар наймдугаар сарын 18-нд дуусах нь.

Юу хийх вэ?

Ерөнхий сайдын танилцуулснаар ямар ч байсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дорвитойхон харж үзэх аж. Учир нь, тэд бол баялаг бүтээгч. Нэмүү өртгийн албан татварын босго 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлогоор нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн төлсөн татвараас НӨАТ-ын 90 хувийг буцааж олгох гэнэ. Гэхдээ үүнийг УИХ батлаагүй байгаа учир баярлахад эртэднэ. Үүн дээр томоохон төслийн бүтээн байгуулалт өрнөдөг сезонд импортын гаалийн болон НӨАТ-аас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх, татвар төлөх хугацааг хоёр жил хүртэл хойшлуулах нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь таны бүтээн байгуулалтын ажлаа ид өрнүүлэхэд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Баярламаар мэдээ байна уу, гэхдээ дахин сануулахад УИХ-аар ирэх долоо хоногоос батлах эсэхийг шийдэх учраас баярлах болоогүй шүү. Тэгэхээр та бид ямар ч байсан “Ы ажиллагаа”-ны 100 хоногоос эхний 10-ыг УИХ-ын шийдвэр хүлээж “дэмий” өнгөрөөх бололтой. Өөр нэг зүйл нь Засгийн газар Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгаар гаргасан “давхар дээл”-ээ тайл гэсэн захиасыг биелүүлээгүй ч төрийн үйлчилгээний газруудыг хувьд шилжүүл гээд буйг нь 100 хоногтоо хийчихье гэж шийджээ. Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын менежментийг зөв хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил тэгш эрхтэй оролцох нөхцөл бүрдүүлэх гэдэг бүлэгтээ хамгийн түрүүнд төр засгийн авто баазаа цохож. Ямар ч байсан төрийн албанд “түрээс”-ээр машин унадаг болох бололтой.
Төрийн албан хаагчдад ирж буй 100 хоногт оногдсон даалгавраас танд сонордуулъя. Магадгүй уншигч та төрийн албан хаагч бол тогтож сайн уншихыг зөвлөе. Орон нутгийн төсвийн хувьд цалин хөлснөөс бусад бараа үйлчилгээний зардлыг 20-иос багагүй хувиар бууруулж, орон тоо огт нэмэхгүйгээс гадна сул орон тоонд томилгоо хийхгүй, гадаад томилолтын зардлаа тэвчин хүлцэж, төлөөлөгчөө хязгаарлаад, онгоцонд бизнес ангиллаар нисэхгүй, дүрэмт  хувцсаа ариг гамтай эдэлж, хэр чадлаараа эдэлгээний хугацааг уртасган сунгах замаар хэмнэн гамнаж, хувцасныхаа загварыг хүртэл өөрчилж болохгүй гээд түмэн даалгавар ирсэн байна шүү. Маргаашнаас эхлээд хувцасныхаа нугалаа, үрчлээ болгоныг анзааран хайрлаарай. Төрөөс үнэгүй тавьж өгдөг юм гээд ширээ тохойлдож суув аа. Тохой чинь цоорохыг сануулъя. Гадаад томилолтын талаар бүр ярилтгүй. Асуудал, бэрхшээл болгонд сайн тал байдаг тул магадгүй та ирэх 100 хоногт цалингүй чөлөө авч, хувийн ажлаа амжуулаад авах нэг бодлын сайхан завшаан ч байж мэдэх. Нөгөө талаас төрийн данснаас гардаг зардлыг ч хэмнэнэ гэсэн үг болохыг бодож үзээрэй.

Орон нутагт амьдардаг хүмүүс ойрын 100 хоногт нэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй. Аймаг сумынхаа төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барих гээд мөнгө дутаж байсан бол Засгаас танд жилийн долоон хувийн хүүтэй зээл олгохоор болж. Энэ нь “Ы ажиллагаа”-г эцэст нь дүгнэж, үнэлэхэд жинтэй нөлөөтэйдэг шүү. Таны авсан зээлийн хүү магадгүй засаг төрийн маань гадаадаас авсан зээлийн хүүнээс хоёр дахин өндөр учраас тэр байх шүү.
“Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэх урсгал нэмэгдэж, экспортын тоон дүн дагаад өснө. Улмаар түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой” хэмээн Засгийн тэргүүн маань тайлбарлав. Бодвол, 400 км замаа 100 хоногтоо амжиж барих ёстой байлгүй. Тэгэхээр экпортоор илрэх дээрх өгөөж “Ы ажиллагаа” үргэлжлэх хугацаанд мэдэгдэхгүй байж болох ч 101 дэх хоногоос нь нүүрсээ эрчимтэй экспортлоод эхэлнэ гэж бодсон бололтой.

Энэ жил Шинэчлэлийн Засгийн газар Австри, Хятадаас хөнгөлөлттэй зээл авах тухайгаа 100 хоногийн төлөвлөгөөндөө тодорхой бичжээ. Австриас авах 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт голчлон зарцуулахаар тусгаж. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмж шинэчлэх,  Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи нэвтрүүлж, гал унтраах тоног төхөөрөмж авах, Төрийн тусгай албаны эмнэлэгт орчин үеийн лаборатор, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тоноглол тус тус худалдан авахаар шийдвэрлэсэн гэнэ. Харин Хятадын зээлээр Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц, алдарт “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэх дэд төслүүд, Туулын хурдны замаа барьж байгуулахаар болж.

100 хоногоор товлоход “жанцан” бий

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ба түүний нөхөд “За, ямар ч байсан бидний хийх ажил энэ” гээд 16 зүйл жагсаасны нэлээдийг дээр дурдлаа. Үүнд өр төлөх, бизнесийн орчин, шалгуур шаардлагыг хөнгөвчлөх гээд мартаж болохгүй зарим заалт бий. Гэвч дээрх олон дэд ажиллагаа нь 100 хоногт шууд л үр дүнгээ өгөх нь тун ховор. Гагцхүү “Ы ажиллагаа”-ндаа л таарсан заалтууд. Тов тодорхой ганц дүгнэлт нь “Хэмнэвэл болдог” гээд л дурайж магадгүй. Гэхдээ хэдэн зуун сая ам.доллар, өчнөөн тэрбум төгрөгөөр хэмнэх нь юу л бол...
Засгийн газрын “тусгай ажиллагаа” хэрэгжээгүй байлаа ч 100 хоногийн дараа Монголд нөхцөл байдал ямар байх бол. Тариа ногоогоо хураана, хувийнхан маань хэдэн орон сууц ашиглалтад оруулна, уурхайнхан нүүрсээ зөөж, мөнгөө хүүдийлнэ гээд өөрөөр хэлбэл улирлын чанартай цөөнгүй ажил эхнээсээ үр шимээ өгч, эдийн засагтаа эергээр нөлөөлөх нь тодорхой. Чамтай, чамгүй үүр цайна гэдэг шиг “Ы ажиллагаа” хэрэгжсэн ч, эс хэрэгжсэн ч ирэх намар урьд өмнөх намруудын адил эдийн засагтаа тааламжтай, налгар байх юм. Дээрээс нь хөдөөгийн иргэд хүүхдээ хотод сургахын тулд мал хуйгаа зарна гээд Монголын эдийн засаг өөрийн эрхгүй идэвхждэг үе гэдгийг манай Засаг төрийнхөн “хөөрхөн” тооцоолсон гэж байгаа. Гэвч яалтай ч билээ, “Ы ажиллагаа” л бол “Ы ажиллагаа” хойно...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан