Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
С.Баярцогтын “хүсэл”
УИХ-ын гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэх заалт хуульд бий. Энэ бол парламентын танхим гэдэг юу ч гэж хэлж болно гэсэн ойлголтыг зарим хүнд өгдөг бололтой. Чуулганы танхимд хэлсэн ээлжит хариуцлагагүй мэдэгдлийн эзэн нь УИХ-ын гишүүн С.Баярцогт боллоо. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанд “Энд ажлын тухай ерөөсөө биш  дандаа улс төржсөн хэдхэн асуудал ярьдаг. Тийм учраас би уриалж байна. Бидэнд үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. АН-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга ийм яриа хэлэлцээрт оролцооч ээ. Энэ асуудлыг ажил хэрэг болгооч ээ гэж хүсч байна” гэсэн. С.Баярцогт МАН-ынхны саналыг илэрхийлэв  үү, Ерөнхий сайдын хүслийг дайв уу гэсэн маргаан ч олны дунд хүчтэй өрнөв.

Харин АН-аас түүний хэлсэн үгийн төлөө мэдэгдэл хүртэл гаргав. Мэдэгдэлд “Ардчилсан нам 2012 оны УИX-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газaр байгуулан ажиллаж байгаа билээ.  С.Баярцогтын үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан намын албан ёсны байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Намын бүлэгтэйгээ санал зөрөлдсөн гишүүдээ шууд л хөөж, туух шийдвэр гаргаж байсан нь саяхан санагдана. Гэтэл Засгийн газрын бүрэн бүтэн байдалд нөлөөлөх зүйл ярьсных нь төлөө хувь хүний үзэл бодол гэсэн тайлбар гаргасан болоод өнгөрнө гэдэг гишүүддээ ялгавартай хандаж буй хэрэг биш үү. 

Оффшор данс нь олонд дэлгэгдэж, сул гишүүн болсноосоо хойш өөрт ашигтай зүйл дээр л үг дуугардаг болсон гэж С.Баярцогтыг шүүмжлэх болсон. Магадгүй хоёрдугаар ээлжинд багтаж, “хоолонд орох” гэсэн далдхан хүслээ илэрхийлж орхив уу гэж ч хардаж болохоор. АН, МАХН-ын байгуулах хамтын ажиллагааны урт хугацааны гэрээг хариуцагчийн хувиар байр сууриа илэрхийлсэн байж ч болох. Гэрээний хувилбар эцсийн байдлаар тодорхой болоогүй ч Шинэчлэлийн Засгийн газар гэхээсээ илүү Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тухай ярьж байгаа нь ямар нэг зүйлийн өмнөтгөл яваа ч юм бил үү гэсэн хар төрүүлнэ.

Харин үндэсний эв нэгдэлд нь АН ба парламентын бусад бүх нам байх уу, өөр аль нэгийг нь илүүтэй тодотгов уу гэдэг нь эргэлзээ үүсгэж буй. Үндэсний эв нэгдлийг бий болгоход зөвшилцөх хэн нэгэн хэрэгтэй болж таарна. Гэрээ, хэлцэл хийж, бусадтай хэл амаа ололцохдоо туршлагатай тэрээр санаачлагчийн байр сууриар үүнд оролцох магадлал өндөр.

Хэдийгээр МАН-ынхан засагт хамтрахгүй гэдэг ч санал тавиад “гуйгаад” ирвэл үгүй гэж нүүр буруулах нь юу л бол. Олон намтай хамтарч засаг барихдаа “үндэсний эв нэгдлийн” гэдэг тодотгол авч байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. 2006-2007 онд М.Энхсайхан АН-ын дарга байхад тухай үеийн парламентад суудалтай байсан Эх орон нам, Бүгд найрамдах нам, Ард түмний намтай хамтарч МАХН /одоогийн МАН/ Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулан ажиллаж байсан юм. Тэгэхээр С.Баярцогт гишүүн зүгээр ч нэг чуулганы танхимд олны чихийг хужирлах гэж, бусдад таамаг, таавар төрүүлэх гэж хэлсэн үг биш гэж хардах үндэс байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан