ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ч.Хүрэлбаатар: Ам.долларын ханш 1380 төгрөг болно гэж итгэх хүн алга
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас төсвийн тодотголтой холбогдуулж ам.долларын ханшийн асуудлаар байр суурийг нь сонслоо.
-Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. Мэдээж “царцсан” төслүүдийг үргэлжлүүлэх асуудал багтсан байх. Өөр ямар ажил туссан байна вэ?
-Эдийн засгийг чиглүүлж, жолооддог үндсэн бодлогын нэг нь мөнгөний, нөгөө нь төсвийн бодлого. Хамгийн сайн үр дүнтэй нь төсвийн бодлого л доо. Гэтэл эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ярьсан нэг ч ажил төвсийн тодотголд ороогүй байна. Бид одоо нэг өдөр алдвал хямрал нэг улирлаар удааширна. Тиймээс эдийн засгаа идэвхжүүлэхээс гадна Засгийн газар өөрөө идэвхжих шаардлага ургалаа. Засгийн газар өнгөрсөн сарын 1-нээс өмнө төсвийн тодотголоо өргөн барих ёстой байсан ч, амжаагүй. Дөрөвдүгээр сарын 17-нд УИХ-ын 30 дугаар тогтоол баталж хугацааг ажлын тав хоногоор сунгасан ч хэрэгжүүлээгүй. Харин өнгөрсөн долоо хоногт хэтэрхий оройтуулж тодотголоо оруулж ирж байна. Ингэхдээ хариуцлагагүй хандсан зүйл их. 2014 оны төсвийг гишүүд тал талаас нь яриад баталсан. Төсвийн хөрөнгө оруулалтын ажил 4-5 сар үргэлжилсэн байх ёстой атал шинэ объект нэмсэн байна. Уг нь, энэ жил төсөвт суулгаж баталсан ажил, “царцсан” төсөлд олгох ёстой байтал маш олон контор шинээр орж. УИХ-аас өгсөн үүргийн хүрээнд биш шүү. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2015 оноос санхүүжүүлээрэй гээд зөвлөмжид заасан барилгаас өөрийн үзэмжээр хэд хэдийг нь татаж наашлуулсан. Мэдээж хуваарилагдаагүй 160 тэрбум төгрөгийг хуваагаад тавьчихсан байна билээ.
-Төсвийн тодотголд цалин, тэтгэвэр нэмэх асуудал багтсан байсан түүнийг тодруулаач?
-Эдийн засгийг идэвхжүүлэх төлөвлөгөөний дагуу урсгал зардлыг 20 хувь бууруулах ёстой. Монгол Улсын төсвийн урсгал зардал 5.2 их наяд төгрөг. Үүний 20 хувь гэхээр нэг их наяд төгрөг танаж оруулж ирэх ёстой. Гэтэл эд нар төсвийн зардлын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Бараа үйлчилгээний зардлаас 17 тэрбум, урсгал шилжүүлгээс 10 тэрбум, татааснаас таван тэрбум гээд маш бага хасч байгаа юм. Ингэж илүүчилсэн 25 тэрбум төгрөгөө цалин тэтгэвэр нэмэхэд зориулна гэсэн. Уг нь танилцуулгаараа 35 тэрбум гэсэн ч бидэнд түгээсэн материалд 25 тэрбум төгрөгөөр л нэмэх боломжтой юм байна.
-Та эдийн засгийг эрчимжүүлэхээр ярьсан нэг ч ажил тодотголд ороогүй гэлээ, тухайлбал?
-Төрийн данхар бүтцийг бууруулах нэг ч санал байхгүй. Сая хэлсэнчлэн, төсөвт ихээхэн хувь эзэлдэг зардлуудаа дорвитой бууруулах санал алга. Хамгийн гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсөв үнэн, бодитой, зөв тогтоогдох ёстой. Гэтэл өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын хуралдаанд ам.долларын ханш 1380 төгрөгөөр ороод ирлээ. Өнөөдөр бидний дунд ханш ийм болно гэж итгэж, хүлээж байгаа хүн бий юу, үгүй шүү дээ.
-Ам.долларын ханшийг хэт доогуур тогтоох нь ямар эрсдэлтэй вэ. Та бүгдийн хувьд хэдэн төгрөг байвал болох вэ, өнөөдрийн бодит ханш бас л бололцоогүй байх?
-Бүх зардал, хөрөнгө оруулалт, орлого хүртэл худлаа гарна. Төсвийн тоо болгон буруу гарч байгаа гэсэн үг. Гэтэл өнөөдрөөс 30-40 хувиар бага ханш төсвийн тодотголд орж ирсэн. Жишээ нь, гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт бид жилд 100 сая төгрөг төлдөг байлаа гэж үзэхэд шууд 30 саяын зөрүү гарна шүү дээ. Төсөв буруу бол бодлогын баримт бичиг худлаа. Бодлого худлаа болохоор эдийн засаг, нийгмийн хямралт байдал руу хүрч байна. Тоо худлаа, төсөв худлаа, бодлого худлаа. Гэтэл үүнийгээ Засгийн газар засч, өөрчлөхийн оронд тоглоом, шоглоом болгоод л ярьж байна. Тиймээс өргөн барьсан алдаатай тодотголоо татаж ав гэсэн санал тавьж байгаа юм.
-Ханшийг багаар тооцох нь зөв гэж өмөөрөх ядаж ганц шалтгаан байдаг болов уу?
-Байгаа юмыг байгаагаар нь л тооцох ёстой. Худлаа хэлэхийг зөвтгөх арга байдаггүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас төсвийн тодотголтой холбогдуулж ам.долларын ханшийн асуудлаар байр суурийг нь сонслоо.-Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. Мэдээж “царцсан” төслүүдийг үргэлжлүүлэх асуудал багтсан байх. Өөр ямар ажил туссан байна вэ?

0 Сэтгэгдэл