
2012-1013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх онтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүний учир шалтгааныг судлан үзэхэд яамдын тоо хэт олширч, төрийн албан хаагчдын тоог хяналтгүйгээр, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Тухайлбал,
Төр зөвхөн бензин шатахуунд гэхэд 40 гаруй тэрбум, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зардаг болтлоо данхайжээ.
2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162383, харин 2013 онд 176773, 2014 онд 180150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн яам гаргаад байна. Энэ нь 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлжээ гэсэн үг юм! УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр бол төрийн албан хаагчийн сарын дундаж цалин 500 мянга гэж үзвэл жилийн зургаан сая төгрөг болно. Үүнийг 30 мянган хүнээр тооцоод үзэхэд 180.000.000.000 ₮ /нэг зуун наян тэрбум төгрөг/ болж байна. Гэтэл энэ мөнгөөр 150 сургууль, 225 цэцэрлэг, 300 км зам барих бүрэн боломж байсан байна.
/Сургууль: нэг сургууль барих өртөг зардал 1.200.000.000 ₮ 150 сургууль/
/Цэцэрлэг: 800.000.000 ₮ нэг цэцэрлэг барих өртөг зардал 225 цэцэрлэг/
/ Зам: 600.000.000 1 км зам барих өртөг зардал 300 км зам/
Засгийн газрын яамдыг 2012 оны сонгуулиас өмнө ба хойно гэж харьцуулж авч үзэхэд:
|
Яамны нэр |
ТАХ-ын тоо /2012. 01.01/ |
Яамны нэр |
Бат- лагдсан орон тоо |
ТАХ-ын тоо /2013. 01.01/ |
ТАХ-ын тоо /2014. 01.01/ |
||
|
1 |
Гадаад харилцааны яам |
132 |
1 |
Гадаад харилцааны яам |
139 |
137 |
115 |
|
2 |
Сангийн яам |
132 |
2 |
Сангийн яам |
147 |
145 |
131 |
|
3 |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
68 |
3 |
Хууль зүйн яам |
116 |
113 |
87 |
|
4 |
Батлан хамгаалахын яам |
50 |
4 |
Батлан хамгаалахын яам |
58 |
56 |
50 |
|
5 |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
78 |
5 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
110 |
116 |
133 |
|
6 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
81 |
6 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
106 |
119 |
101 |
|
7 |
Эрүүл мэндийн яам |
66 |
7 |
Эрүүл мэндийн яам |
106 |
102 |
132 |
|
8 |
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, |
72 |
8 |
Боловсрол, шинжлэх ухааны яам |
74 |
95 |
88 |
|
|
9 |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам |
80 |
78 |
72 |
||
|
9 |
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам |
65 |
10 |
Зам, тээврийн яам |
162 |
160 |
142 |
|
11 |
Барилга, хот байгуулалтын яам |
70 |
68 |
77 |
|||
|
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам |
|
12 |
Хөдөлмөрийн яам |
127 |
125 |
94 |
|
10 |
57 |
13 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
78 |
76 |
76 |
|
|
11 |
Эрдэс баялаг, эрчим хүчний яам |
70 |
14 |
Уул уурхайн яам |
64 |
61 |
68 |
|
|
15 |
Эрчим хүчний яам |
100 |
98 |
85 |
||
|
16 |
Эдийн засгийн хөгжлийн яам |
131 |
158 |
107 |
|||
|
Албан хаагчдын тоо |
978 |
Албан хаагчдын тоо |
1668 |
1707 |
1558 |
||
УИХ-ын гишүүн Су.Батболд хэлэхдээ “Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар тэлсэн байна. Тэр дотроо зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын/яам, агентлаг/ орон тоог 2013 онд гэхэд л 767-гоор нэмэгдүүлжээ. Эдгээр нэмэгдлийн дотор “хурган дарга” буюу газар, хэлтэс, нэгжийн дарга нарын тоо дийлэнх хувийг эзэлж байна” гэлээ 2008-2012 оны Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэс гэсэн нэгжтэй ажиллаж байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын яамд 183 газар, хэлтэстэй болсон байна.Өөрөөр хэлбэл, 81 нэгжээр буюу 90 хувиар зөвхөн яамдын дарга нарын тоог нэмжээ.
2012-2013 он төрийн албан хаагчдын хөдөлгөөн хамгийн ихээр хийгдсэн жил болж байгааг Төрийн албаны зөвлөлийн тайлангаас харж болохоор байна. Тухайлбал, 2012 онд 9.3 хувь, 2013 онд 11.5 хувь нь буюу 15-17 мянга, давхардсан тоогоор сүүлийн 2 жилд 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон нь төрийн мэргэшсэн, тогтвортой байх учиртай алба хичнээн дархлаагаа алдаж, тогтворгүй болсоныг илтгэж байна.
Төрийн албанаас сүүлийн 2 жилд 22000 хүн “өөрийн хүсэлтээр”, “өөр ажилд шилжсэн” гэх үндэслэлээр гараад байхад эсрэгээрээ 10-20 мянгаар/ТАЗ-ын тайлангаар 10000, Сангийн яамныхаар 20000/ төрийн албан хаагчийн нийт тоо нэмэгдсэн байгаа нь Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсаныг нотолж байна. Тухайлбал, Нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч/орлогч, зөвлөх/, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор 2013 онд нэмэгдүүлж хүн авсан байна.
Ийнхүү төрийн албаны орон тоо хуулиас гадуур, хяналтгүйгээр ихээхэн хэмжээгээр нэмэгдэхэд Засгийн газраас батлан улмаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн болохыг нотолсон “Төрийн жинхэнэ албанд иргэнийг ТҮР орлон гүйцэтгэгчээр” ажиллуулах шийдвэр “онцгой” үүрэг гүйцэтгэжээ. Төрийн жинхэнэ албанд ороход заавал шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс авдаг хуультай байсан нь Төрийн албаны зөвлөл төрийн албаны халаа сэлгээ, томилгоог хянах хууль зүйн боломжийг олгодог байсан бөгөөд үүнийг хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор ямар ч хяналтгүйгээр, мэдэгдэлгүйгээр төрийн албаны томилгоонд дураар авирлах хандлагыг түгээсэн байна. 2012 оны 7-р сараас 2013 оны 12-р сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсоноос 493 албан хаагчийг “түр” нэрээр томилсон бөгөөд өнөөдрийн байдлаар 253 хүн “түр” хэвээрээ Үндсэн хууль, төрийн албаны хууль тогтоомж зөрчин шийдвэр гарган удирдах ажил хашиж байна.
Дээрх байдал нь Засгийн газар төрийн албаны бүтэц, орон тоог хянах чадвараа алдаж, тооцоо, үндэслэлгүйгээр хэт нэмэгдүүлсэнийг илтгэж байна гэж УИХ-ын гишүүн Су.Батболд тэмдэглэлээ.
Иймд УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралын гол шалтгааны нэг Засгийн газрын энэ том бүтэц, орон тооны данхайрал гэж үзэж, төсвийн тодотголд төсвийн урсгал зардлыг эрс бууруулж УИХ-д оруулж ирэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм.
Засгийн газар бага зардал, цомхон бүтцээр ажиллан, төрийн захиргааны төв байгууллагуудынхаа данхайсан бүтцийг цомхотгон чадварлаг болгох, яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар зөв тогтоон, захиргааны зардалыг үлэмж бууруулах асуудлыг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.






















