Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Нэг сайдыг огцруулах, нөгөөг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг  огцруулах хүсэлт болон,  ҮХАА-н сайд Х.Баттулгын  өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг  хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсний дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн боловч  санал хураахын өмнө МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа болохоор өнөөдрийн чуулганаар  хамгийн түрүүнд хэлэлцэх юм.
Харин  сайдынхаа суудлаас  чөлөөлөгдье гэсэн  Х.Баттулга сайдыг Засгийн газррын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Түүнийг сайдаас нь чөлөөлөх эсэх асуудлаар өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаад  сайдын албаас чөлөөлөхийг дэмжсэн юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан