Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН-ынханд хариу хэрэг үүсгэмээр юм
Өт хүртэл биед нь хүрэхээр арваганадаг гэдэг. Амьд амьтан бол өдөөд хатгаад, сийчээд байвал лав зүгээр байхгүй. Харин Лениний музейн барилга амьгүй тулдаа л өдийг хүртэл МАН-ынханд хор хүргэж чадахгүй, төр засагт гом­дол хэлж чадахгүй бай­саар ирж. Өнгөрөгч долоо хоно­гийн баасан гарагт Нийслэлийн шүүхийн шийд­вэрийн ерөнхий газраас хуу­лийн дагуу Лениний му­зейг албадан хүлээж авах­даа хаалгыг нь эвдэж, төр өө­рийнхөө өмчийг авсан.

Ингэхэд харанхуй хонгил, зэвэрсэн төмөр багана, мөөгөнцөртсөн хана, хэзээ мөдгүй нурж унах шахсан дээвэр, хаа сайгүй хөглөрөх хагархай тоосго, хог новш угтсан юм. Цагтаа Зөвлөлт Холбоот Улсын удирдагч В.И.Лениний түүхэн музей, Монгол Улсын Намын төв институт ажиллаж байсан тус байгууламжид одоогийн Монгол Ардын Нам хэтэрхий харгис хандаж, хосгүй үнэт түүхийн дурсгалт, уран дархчуудын гараар боссон түүхэн байгууламжид даанчиг хайр найргүй ханджээ хэмээн харсан байтугай сонссон хүмүүс халаглаж байсан.

Хуучин нийгмийн үед Мон­гол Улсын түүхийн салш­гүй нэгэн хэсэг байсан ба­рил­га байгууламжууд өд­гөө баар, зоогийн газар, үйл­чил­гээний төв болон ху­вир­сан жишээний зөвхөн нэг нь В.И.Лениний музей.  МАН-ын эзэмшилд байхдаа “Окта” төв, “Чандмань” төв, “MGL Plaza” зэргээр удаа дараа нэрээ сольж, түрээсийн байгууламж болон хувирч байс­ныг  уншигч та бүхэн мэ­дэх биз ээ. Монголын төр өөрийн эзэмшил В.И.Ле­ни­ний музейг 2014 оны гурав­дугаар сард шүүхийн шийд­вэ­рийн дагуу МАН-аас эр­гүүлэн авсан. Одоо бол В.И.Ле­ниний музей төрийн хам­гаалалтаар мануулж, хаал­га нь лацтай байгаа. Төр өмчөө эргүүлэн авахын тулд нэг жилийн хугацаанд МАН-тай заргалдаж, бүх шатны шүүхэд ялсан. Маргааны шүүх хурал 11 удаа хойшилж, багагүй цаг хугацаа авсан ч Монгол Улсын гурван шатны шүүх эл музейн барилгыг хууль бусаар өмчилснийг тогтоочихсон.
Түүгээр ч зогсохгүй өнгө­рөгч долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 9-ний өдөр Төрийн өмчийн хорооны ажлын хэсэг В.И.Лениний музейг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өглөө. Төрийн өмчийг хүлээлгэн өгөх ажилд Шүүхийн шийдвэр ал­ба­дан гүйцэтгэх газар, ССАЖЯ, Үлэг гүрвэлийн төв музейн төлөөлөгчид ч оролц­сон юм.

Уг нь, анх музейн зориулалтыг нь бодолцон үйл ажиллагааг нь сэргээхээр төр өмчөө буцаан авсан ч нөгөө байшин нь зориулалтаараа бүү хэл ямар ч үйл ажиллагаа эрхлэх аргагүй болчихоод буй. Нөгөө Монголд ганцхан музейн агааржуулагч, чийг­шүүлэгч, давхар хана, үзмэр байрлуулж байсан хорго гээд юу ч үлдсэнгүй. Зүгээр л тоноод хаячихсан эвдэрхий балгасыг орхиод явчихсан. Гэтэл ийм байдалтай болгож орхисныг нь мэдэхгүй үлэг гүрвэлийн том музей болгохоор хамаг ажлаа төлөвлөчихсөн байдаг. “Эхний ээлжинд үүдэн хэсгийг нь тохижуулаад музейгээ нээнэ. Тэгээд бага багаар засварласаар бүрэн хэмжээний музейтэй болно” хэмээн Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа ярьж байсан. Гэтэл барилгын ажлыг тохижуулах бус дахин барих хэмжээний болчихсон гэдгийг олон хүн нүдээрээ үзлээ. Тийм байхад Төрийн өмчийн ерөнхий хорооноос ч, ССАЖЯ-наас ч тэр яагаад барилгын бүрэн бүтэн байдлыг нь хэвээр хүлээн авах гэж нэхэмжлэл, зарга хийхгүй  байна вэ. Хэн ч гэсэн өөрийн эд зүйлээ хэн нэгэнд түр хэрэглүүлээд буцаан авахдаа бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг биз дээ. За эзэн нь тоохгүй юм аа гэхэд хэрэглэж, ашиг олж, гэдсээ цатгаж байсан нь ямар байдалтай буцаан өгч байгаадаа санаа зовох ёстой. Гэтэл МАН-ынхан нүдэн балай, чих нь дүлий оргиж, одоо бидэнд хамаагүй гэсэн аятай сууж байдаг. МАН-ынхан хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа мэт яагаад барилгын дотор бүтэн хана  ч үлдээсэнгүй вэ. Үүнийг шүүх хэрэгтэй. Заргалдах болохоороо тэд бүх шатаар нь л дамжсан биш билүү. Яагаад төр одоо өмчөө хамгаалж дуугарахгүй байна вэ. Лениний музейг засварлах бус дахин барих хөрөнгийг МАН-ынхан гаргах ёстой шүү дээ.

Цаана чинь тус барил­гад толгой хоргодох гэ­сэн Шинжлэх ухааны акаде­мийн Палеонтологийн төв хү­рээлэнд  байгаа 200, Европын үзэсгэлэнд яваа 90, Азийн үзэсгэлэнд яваа 26, Байгалийн түүхийн музейд хадгалж байгаа 150 орчим бүрэн болон хэсэгчлэн хадгалсан үлэг гүрвэлийн ховор нандин үзмэр хүлээж байна. Хадгалах байртай болсондоо баярлаж бахдаад байгаа бол сэрээч ээ, энэ чинь байр биш балгас болчихсон байна, сайд аа...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан