ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Т.Намжил: Би Монгол гэр бүлийн төлөө чөтгөртэй ч санал нийлэх хүн
чөтгөртэй нийлбэл хэзээ ч сайн юм болохгүй
Xun xaraxad aavtai eejtei ch usguj xumuujsun orchin gj aixtar yum bdag l yum bna. Aav eejtei ni yaj amidarsaniig exnertee medruulj amidraxaar exner avch bga xun yaj saixan ger buk bii blgox ve de.Xadam eejin buruu uiliin uriig ber uurdeg xorvoog yaltai ve?
Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдөр эх дэлхийн өнцөг булан бүрт элэг бүтэн гэр бүлтэй хэн бүхэн халуун дулаан хайранд умбаж, үр хүүхэд, эцэг эхдээ энэрэл хайр халамжаа түгээж байгаа. Манай улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсоор арав дахь жилтэйгээ золгож байна. Гэвч нийгмийн эд эс, уг үндэс болсон гэр бүл салж сарних нь жил бүр өссөөр байгаа нь зайлшгүй анхаарах асуудал. Үүнийг дагаад өрх толгойлсон эрчүүд, эмэгтэйчүүдийн тоо даруй нэмэгдэж, өнчрөл, хагацал газар авдаг. Энэ тухай гэр бүл судлаач, доктор профессор Т.Намжилтай ярилцлаа.

-Бид өрх толгойлсон эмэгтэй гэж их ярьдгаас эрэгтэйчүүдийнх нь тухай төдийлэн ам нээдэггүй. Тиймээс энэ тухай эхлээд хөндөе?
-Тэгэлгүй яахав, энэ бол нийгмийн чухал асуудал. Өрх толгойлсон гэгддэг эрэгтэй, эмэгтэй нийлээд 80 гаруй мянган өрх байгаагаас арав гаруй мянга нь эцгүүдийн нуруун дээр яваа айлууд. Эмэгтэйчүүд яахав, хэдий ганц хүн айл болдоггүй гэдэг ч эмэгтэй хүн, эх хүн гэсэндээ өрх гэрээ өөд нь татаад явдаг. Харин эрчүүдийн хувьд тогоо шанага зодолдуулахаас аваад ахуйн шинжтэй ажил гээд сураагүй зүйл их.
Бүдүүн бараг улсыг ч хэлэх үү, өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэхийн хажуугаар айл гэрийн жижиг сажиг гэлтгүй хамаг ажлыг ганц биеэр нугална гэдэг маш том шалгуур. Мөн маш том хатуужил. Тиймээс айл гэр толгойлж буй аавуудыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Энэ асуудлыг зүгээр нэг хэлэлцээд өнгөрөх биш нийгмийн сэтгэл зүй цаашилбал улс орны эдийн засгийн байдалтай ч холбон тайлбарлаж болно.
-Хэтэрхий нарийн зүйл рүү орж байж магадгүй. Гэхдээ ээжгүй, эцэгтэйгээ өссөн хүүхдийн хүмүүжил, зан төлөв, сэтгэл зүй нь энгийн хүүхдүүдээс ямар ялгаатай байдаг юм бол?
-Энэ тухай зүгээр нэг цээжний бангаар ярьж болохгүй. Нарийн судалгаа тооцоонд тулгуурлан ярих нь зөв. Ямартай ч асар их ялгаа бий. Ээжгүй, зөвхөн аавтайгаа өсч торнисон хүүхэд бүрэг ичимтгий, нуугдмал байдаг. Аргагүй шүү дээ, эхийн хайр гэдэг юмыг мянган аав байгаад ч орлож чадахгүй болохоор. Эхгүй, эхийн хайрыг амсаагүй хүүхэд сэтгэлдээ өөрөө өөртэйгөө дайн хийж байдаг. Өсч том болоод юмны наад цаадахыг гадарладаг болоод ирэхээрээ энэ тухайгаа ер гадагшлуулдаггүй болчихдог. Хэн хэзээ ч тэр ертөнц рүү нь халдаж чадамгүй хана хэрмээр өөрийгөө тусгаарладаг. Ийм эмзэг асуудлыг зөвхөн өөртөө хадгалж явах нь сэтгэл зүйд нь маш их сөрөг нөлөө үзүүлдэг талтай. Ер нь, эхгүй , эцэггүй өссөн хүүхэд ялгаагүй ийм л байдаг. Ээжгүй хүүхдүүд илүү эмзэг байдгийг эс тооцвол шүү дээ.
Надтай олон ч сэтгүүлч гэр бүлийн эргэн тойронд өрнөдөг элдэв асуудлаар яриа өрнүүлж байсан ч яг өрх толгойлсон эцгүүдийг онцолж байгаагүй юм байна. Энэ сэдвийг хөндөж буй чиний үндсэн мэдлэг хэр байгаа юм, ямартай ч миний зүгээс зөвлөхөд зүгээр нэг ширээний хоёр талд суугаад ярьчихмааргүй байна. Нийгэм, олон нийт төдийлэн анзаардаггүй энэ сэдвийг сэтгүүлч та бүхэн өөрийн ажил мэргэжилтэй адил түвшинд судлах хэрэгтэй. Дараа нь энэ сэдвээр гэр бүл судлаач бидэнтэй мэтгэлц л дээ. Тэгж байж бодит үр дүн гарна, та нар ч мэддэг юмаа бичихэд дөхөмтэй. Чиний хөндсөн энэ сэдвээр дагнан бичиж нийтлэл, нэвтрүүлэг хийдэг сэтгүүлч бий юу, үгүй. Эх үрсийн баяраар, Олон улсын гэр бүлийн өдөр тохиохтой зэрэг л оройн мэдээгээр гурилдсан болдог.
-Хэвлэлийнхэн маань улс төр, эдийн засагт л илүү анхаарч байгаа нь үнэн?
-Гэхдээ та бүхний нийгэмд үйлдэж буй буян маш их. Хэвлэлийг хазаарлавал нийгмийн дуу хоолойг боомилж чихийг нь огтолсноос ялгаагүй. Дээр хэлсэн дээ, салалт тэр дундаа өрх толгойлсон эцгийн тухай асуудал бол маш эмзэг бөгөөд хурцадмал асуудал. Тиймдээ ч нэг удаа цухас дурдаад өнгөрөх бус хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд цувралаар нийтлэл бэлтгэх хэрэгтэй.
Бид өдөр, шөнөгүй өнөөх л уул уурхай, улс төр, эдийн засаг ярьж байна. Гэтэл хамгийн чухал зүйл нь гэр бүл дотор, хүүхдийн хүмүүжлээр дамжиж байна шүү дээ. Манай улсын нийт ард иргэдийн 50 гаруй хувь нь хүүхэд залуус болчихлоо. Нэг үгээр хүүхдийн орон ч гэж болно. Ийм учраас хүүхдийн хүмүүжил өнөө маргаашийн өнгөц хэрүүлээс илүү чухал зүйл. Өлсч болно, үхэхгүйн төлөө хүн тэмцэнэ биз. Тийм л тэмцэх чадвартай, сэтгэлийн хаттай хувь хүн бий болгох нь эцэг эхчүүдийн үүрэг. Өсч томроод өөрөө өрх гэр толгойлохын цагт магадгүй аав ээжийнхээ алдааг давтахгүй байх, зөв хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх хэрэгтэй. Эцэг эх нь салж сарнисан байлаа гээд хүүхэд дутуу, буруу хүмүүжинэ гэж байхгүй. Гагцхүү, өөрөө том болоод үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх нь чухал юм.
-Сүүлийн үед хүүхдийн эрхийг ноцтой зөрчих тохиолдол ихээр гарч байна. Хүүхдээ хазлаа л гэнэ, заазуурдлаа л гэнэ. Тэр ч бүү хэл, насанд хүрээгүй шахуу хүүхдүүд нэгнийхээ аминд хүрч толгойг нь тасдсан тохиолдол ч гарлаа. Үүнийг нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой гэж ойлгож байна?
-Нийгмийн сэтгэл зүй гэхээс илүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сенсаацлах нь ихдээд байгаа юм. Нэг хэрэг явдал гарахад тухайн үедээ л мэдээлээд өнгөрдөг. Цааш лавшруулж гүн гүнзгий судалж уг шалтгааныг нь тодорхойлж болно оо доо. Дараа нь эрдэмтэн судлаачидтай зэрэгцэн суугаад тодорхойлох хэрэгтэй. Тоо баримтад үндэслэн авч хэлэлцэх нь чухал. Түүнээс биш над мэт нь талбай дээр очоод бослого хөдөлгөөн зарлагсад шиг олныг хуйлруулж хүүхдийн эрх, гэр бүлийн асуудлаар хэчнээн орилоод хэн ч тоохгүй. Тиймээс, бидэнтэй хамтарч ажиллан хэрэг явдлын нийгэмд зонхилж буй язгуур шалтгааныг тогтоосны дараа нийтэлж нэвтрүүлэх ёстой юм. Яагаад гэвэл та нарыг судлаач надтай харьцуулахад олон хүн сонсоно биз. Нөгөө толгой тасдаад, заазуурдаад байгаа нөхрийг ямар гэр бүлд, ямар хүмүүжлээр хүмүүжсэнийг судал. Ийм хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийн нийтлэг зүйл нь юу байна гэхчлэн нарийвчлан авч үзэх хэрэгтэй юм. Түүнээс нэг хэрэг гармагц нь л компьютер тоглоомын нөлөө, хорьж цагдах нь зөв гээд байж болохгүй. Үүний цаана хүний л амьдрал яваа шүү дээ. Ингээд л бодохоор сэтгүүлч та бүхний үүрэг асар их юм.
-Тэгэхээр том асуудал жижиг зүйлээс эхэлдэг байх нь?
-Чиний хэлээд байгаа харгис хэрцгий хэргүүдийн цаана ердөө л гэр бүлийн харилцааны асуудал бий. Нөхөр нь гэнэт л эхнэрээ цохиод авдаггүй биз дээ. Эхлээд харилцаа нь доголдож эхэлснээр хэрүүл тэмцэл өрнөж, эцэстээ хэн хэндээ гар хүрэх цаашлаад амь насыг нь бүрэлгэх тохиолдол гардаг. Хэрүүл маргаан олон давтагдаж, хэн нэгэн нь тэсэхээ байхтай зэрэг хүний аминд хүрэх явдал гардаг. Ийм л байдлаас болж эр нөхрөө хөнөөсөн бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн хорих ангид дийлэнх хувийг нь эзэлж байна. Эцсийн үр дагавар нь үр хүүхэд өнчирч хоцорно. Нөгөө бүсгүй өрх толгойлсон эмэгтэй болж хувирна.
Зөв харилцаатай байх сэтгэл төвшин байхаас эхэлнэ. Түгшихгүй байх хэрэгтэй, түгшиж байгаа хүнд юу ч хэлээд нэмэргүй байдаг юм. Эхнэр нөхөр хоёр хэн хэнийхээ сэтгэлийг түвшин байлгахын тулд үгээ л зөв хэлэх хэрэгтэй. Түүнээс нийгмийн сэтгэл зүйгээс л болдог мэт ойлгож болохгүй. Угтаа, монголчууд өөрөөсөө эхлэх цаг болсон. Иргэн өөрөөсөө эхлэх ёстой. Яагаад би болохгүй байна, гэр бүлийн харилцаанд надаас шалтгаалах ямар саад бэрхшээл, доголдол байна гэх мэт. Түүнээс нийгэм, нийтээрээ архидаад л, үр хүүхэд нь дуурайж уулын орой дээр хэн нэгнийхээ толгой тасдаад байгаа хэрэг биш. Хүн бүр өөрөө, өөрөөсөө л өөрчлөлтийг эхлүүлнэ. Тэр нь гэр бүлийнхэн, ойр тойрныхонд нь нөлөөлнө.
-Тэгэхээр нийгэм, нийтийн биш хувь хүнээс шалтгаалсан зүйл болж таарах нь?
-Тэгэлгүй яахав, энэ улс орныг дан ганц дарга нар авч явахгүй шүү дээ. Дорж, Дулмаа, Долгор л авч явна. Монгол Улсын 770 мянган гэр бүл л авч явна биз дээ. Тиймээс бид бүх асуудлыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Бурууг бусдаас биш зөвхөн өөрөөсөө л хай.
Нэг байгууллагад орон тооны цомхотгол боллоо. Нөхөр нь цомхотголоор ажлаасаа халагдчихаж. Ажилгүй хоцорсон хойно унжийгаад ирнэ биз дээ. Орж ирээд орон тоогоор халагдчихлаа гэдгээ хэлнэ. Ингэхэд нь эхнэр юу гэх ёстой юм..?
-Харин юу гэх ёстой юм бол?
-Эхнэр, тэгнээ тэр болж дээ гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр яах уу, нөхөр нь хаалга саваад гарч одно. Бааранд орно, стрессээ тайлна, архи уугаад хоёр хүүхнээр сугадуулаад алга болж өгнө. Уг нь, юу гэж хэлэх байсан гэхээр “Бүгдээрээ ярьж байгаад өөр ажил олно доо, болно. Миний өвгөнийг гуйгаад ирэх цаг ирнэ. Маргаашнаас ажлын эрэлд гарна даа” гэж л хэлэх ёстой байсан юм. Тэгэхээр дээр хэлсэн үгний ач холбогдол гэр бүлийн харилцаанд ийм чухал нөлөөтэй. Хурц, ширүүн үг хутга мэснээс илүүтэй зүрхэнд шууд тусдаг. Тиймээс залуу ч бай өтөл ч бай гэр бүлийн гишүүдийн харилцаанд үг, хандлага маш их нөлөөтэй.
Шөнө гурван цагт хаалга цохилоо, Мартын 8-наар гэртээ ирж хоноогүй нөхөр хаалга балбаж байгаа нь тэр. Нөхөр байхгүй эхнэр баяраа тэмдэглээгүй. Ингээд ирж байгаа нөхрөө оруулах уу яах уу.
-Баяртай угтаж авахгүй нь мэдээж?
-Үгүй, нөхрөө оруулах ёстой. Юу ч болоогүй юм шиг угтаж авах хэрэгтэй. Харин дараа нь тооцоо хий. Тухайн үеийн хандлагаар харилцаж ерөөсөө болохгүй. Уурын мунхаг л салж сарнихын шалтаг болдог. Хэрэлдэх биш хэлэлцэж байж эв зүйгээ ололцвол болно. Миний яриад байгаа зүйл ийм л энгийн хэр нь жижиг зүйлээс эхэлнэ.
Намайг энэ мэт нийгмийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөтэй гэр бүлийн харилцааны тухай радио телевизийн шууд нэвтрүүлгээр ярьж байхад л утсаар орж ирээд бараг л “Зөнөсөн өвгөн, дуугүй бай” гээд л нөгөө л улс төрөө ярьж гардаг. Угтаа, улс төр ч тэр нийгэм, олон нийт ч тэр гэр бүлээс л эхэлнэ шүү дээ. Хамгийн бага нэгжид, уг язгуурт нь л учир байгаа хэрэг.
-Өнгөрсөн онтой харьцуулахад залуу гэр бүлийн салалт энэ онд өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь гэр бүл төлөвлөлттэй холбоотой юу?
-Үгүй дээ, гэр бүл төлөвлөлт гэж битгий ярь. Гэр бүл болох хүнээ, ханиа зөв сонгож чадахгүй байна. Хүн таних, гэр бүл болох ёс журмын тухай огт мэдлэг байхгүй. Хий романтик хайр дурлал мөрөөсч, үүлэн дунд хөвж явахдаа шөнийн гурван цагт караокед ханьтай болчихож байна шүү дээ. Гэтэл үлдсэн амьдралынх нь түшиг тулгуур шүү дээ. Худалч хүнд гэрт нь ч орж үзээгүй байж эхнэр нөхөр болцгоож байна. Тэр толгой тасдсан хэрэг ч ялгаагүй, хэн бэ, ямар гэр бүлд ямар эцэг эхийн дэргэд хүмүүжсэн хүн бэ гэдгийг мэдэхгүйгээр л хоёр жаахан охин харанхуй шөнөөр уул руу дагаад явсан байгаа юм.
Ер нь, манай нийгэмд дээр дооргүй гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог нь цөөн. Сайд дарга нар нь мэдэх, мэдэхгүй юм ярьж л байдаг. Хэн нь ч гэр бүл гэдэг үгийг тэр саарал ордонд хэлдэггүй, хэрэглэдэггүй. Худлаа аман дээрээ л хүүхдийн эрх, гэр бүл салалт гэж ярина. Өөрсдөө үлгэр жишээч биш. Нууц амрагтай, хоёр, гурван эхнэртэй. Дээдэс нь ийм байхад яах уу, хүмүүс амиа л бодно.
Баабар өчигдөр байна уу, уржигдрын сонинд бичсэн байна билээ. “Энэ нийгэм эрх чөлөөт нийгэм. Би хуулийн хүрээнд өөрийн хүссэн зүйлээ эрх чөлөөтэй хийж амьдарна. Хоосон хоновол миний хохь. Хоолтой хонох гэж улс төрд орохгүй” гэсэн байгаа юм. Гэтэл зарим хүн түүнийг номын бизнес хийгээд баяжсан, замаа хөөсөн гэдэг гэж байгаа юм. Угтаа Баабар таван хүнээ цалинжуулаад өөрийгөө болгоод яваад байгаа мэт боловч цаанаа нийгэмд хувь нэмэр оруулж л байгаа шүү дээ.
-Хоёулаа гэр бүлийн тухай яриагаа эхэлсэн ч нөгөө л улс төр рүү орчихсон явж байна?
-Гэр бүлийн тухай сэдвийг бодлогын хувьд улс төртэй холбож болно.
-Нөлөөлөл байхгүй биз дээ?
-Айлын тогоо руу улс төр өнгийж болохгүй. Гэр бүл салж сарнихтай холбоотой хууль, эрх зүйн орчныг нь бий болгохоос биш Баяраа Чимгээ хоёр салахыг улс төр шийдэхгүй. Гэр бүлийн дотоод нарийн ширийнийг аль нэг тойргийн гишүүн мэдэхгүй.
Улс төрд сөрөг хүчин байх ёстой ч ажил хэргийн хувьд ард түмнээ хагаралдуулж болохгүй. Хөдөө, уулын мухарт Ардчилсан намын малчны худаг МАН-ын малчны худаг гээд л.., гараад өгч байгаа юм. Одоо улстөрждөг цаг биш ээ. Ард түмэн зүгээр саналаа л өг. Мэдэхгүй, чадахгүй, худалчийг нь дахиж битгий сонго. Энэ хий улс төржилт нийгэм, гэр бүлийн харилцааг задралд хүргэж байна.
-Нээрээ бүгд л улс төржиж буйгаас гэр бүл гэж ярьж байгаа нь цөөн шүү?
-Эрдэнэ сайдыг эс тооцвол дүлий хүмүүс шиг л байна. Бүгд нууц амрагтай юм уу, ам нь тагларчихаад байгаа юм уу. Би эмэгтэй гишүүдийн бүлэг гэх мэт яриа гарч ирэхэд нь баярласан гэж жигтэйхэн. Ёстой намайг дуудаад гэр бүлийн асуудлаар яриа өрнүүлнэ дээ, юм хийнэ дээ гэж бодож байтал аль нь ч байхгүй. Уг нь, эх хүмүүс л баймаар. Одоо нөгөө Эрдэнэчимэг гэх мэт нь архи, тамхины тухай хууль болоод явчихсан. Үгүй ядаж өөрийнх нь гэр бүл өндөг шиг өөгүй байг л дээ. Ард түмнийхээ амьдрал, гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудлыг авч хэлэлц л дээ. Намайг номчирхож, намчирхаж байна гэх л байх. Гэхдээ үгүй, би нам бус. Би Монгол гэр бүлийн төлөө чөтгөртэй ч санал нийлэх хүн.
-Та эмэгтэй гишүүдээс л их юм харж байж дээ?
-Тийм, одоо жишээ нь гэр бүлийн хууль гарахгүй хүлээгдээд байна шүү дээ. Энэ гарвал орчин нь бүрдэнэ. Сайн хууль болох ханатай байгаа ч хаана, хэн нь яаж хасах юм бүү мэд.

0 Сэтгэгдэл
zochin
Төмөр замын гурван угсармал гэж Богд Ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. Энэ байрны 48 дугаар байрны Гомо Мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. Гомо Мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Бүдүүн намхан биетэй. Үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм
2014.05.16
2014.05.15
2014.05.15