Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ҮХАА-н сайд асан Х.Баттулгын мэдэгдэл
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ҮХАА-н сайд асан Х.Баттулга үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нийт ажиллагсад, үйлдвэрчид, малчид, тариаланчдад хандан мэдэгдэл гаргасан юм. 

Тэрбээр мэдэгдэлдээ, "Миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөдөө аж ахуйн бирж компанийг байгуулан ажиллуулж, Хөдөө орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулан “Шинэ сум” төсөл, “Малчдын орон сууц” төслийг тус тус санаачлан хэрэгжүүлж, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж, Ноолуурын үйлдвэрүүдэд анх удаа ноолуурыг барьцаалан зээл олгох ажлыг эхлүүлж, “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн зэрэг томоохон ажлуудаас гадна “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан билээ.

Монгол Улс 45.1 сая малтай болж, эдийн засгийн өсөлтийн 33.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24.3 хувийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгж­лийн төлөө үнэтэй санал бодлоо уралдуу­лан, сэтгэл зүтгэлээ зориулж хамтран ажил­­ласан хамт олон, салбарын нийт ажил­лаг­сад, эрдэмтэд, үйлдвэрлэгчид, малчид, та­риаланчиддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Миний бие цаашид Улсын Их Хурлын гишүүний хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжин ажиллах болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан