ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хөгжлийн түлхүүр атгасан зам, тээврийнхэн
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа ард иргэдэд үйл ажиллагааны явц, тайланг нээлттэй танилцуулдаг өдөрлөг зохион байгуулаад уламжлал болж. Өчигдөр Зам, тээврийн яамны нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд өрнөлөө. Авто зам, төмөр зам, агаарын болон далайн тээвэр гээд улс орны хөгжлийн түлхүүр салбаруудын нэг хийсэн бүтээсэн ажлын тайлан, шинээр нэвтрүүлсэн техник технологи, хойшид хэрэгжүүлэх төлөвлөгөө танилцуулгаа бүрэн дэлгэсэн байв. Эдгээрийн дундаас хамгийн их ачаа тээж, хамгийн өнөр бүлтэй төмөр замын салбарыг онцоллоо. Орос, Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээр төлөөлүүлдэг байсан энэ салбарт үндэсний хөрөнгө оруулалттай анхны компани “Монголын төмөр зам” байгуулагдаад зургаан жил өнгөрч байна. Ган замын салбарт хамт олноо удирдан ажиллаж буй зарим төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал.
-Танай компани байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн байгуулалтын ажлынхаа явцаас танилцуулахгүй юу?
-Бид монголын төмөр замын сүлжээ бий болгох, уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнууддаа нийлүүлэх, гуравдагч оронд худалддан нийлүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийх үүрэгтэй. Засгийн газраас өгсөн энэ үүргийн дагуу Таван толгой Гашуунсухайт чиглэлийн замын ажлаа эхлүүлсэн. Тодруулбал, газар шорооны ажил 11.8 хувийн гүйцэтгэлтэй байхад хүлээж аваад, жилийн дотор 68 хувь хүртэл үргэлжлүүллээ. Одоо нийт ажил маань 35 хувьтай үргэлжилж байгаа.
Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэчихвэл бид 2015 оны аравдугаар сард бүрэн хүлээлгэж өгч чадна. Тавантолгойгоос Сайншанд руу, Бичигтээс Хөөт, Дорнодын Эрээнцав чиглэлийн замыг тогтсон график төлөвлөгөөний дагуу барьчихвал Монгол Улсад ихээхэн ашиг авчрах, стратегийн чухал үр нөлөөтэй. Тиймээс бид шинэчлэлийн Засгийн газар, яамтайгаа нягт хамтран ажиллаж дуусгах болно.
-Үндэсний бүтээн байгуулагч компани гэдэг утгаар тодорхойгүй шийдвэр, хүлээж буй тушаал гэх мэт ажилд хүндрэлтэй зүйл юу байгаа бол?
-Монгол түмний хийж буй маш том төсөл. Урьдчилсан тооцоогоор найм орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний ээлжинд урд чиглэлийн замууд 10 жилдээ зардлаа нөхөөд, цаашдаа цэвэр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Тэгээд гол асуудал гэвэл мөнгө босгох, санхүүгийн эх үүсвэрээ олох. Энэ нь шууд хийчихдэг ажил биш тал талын нөхцөл байдлыг харж, шаардлага хангах ёстой. Жишээ нь, хууль эрх зүйн орчин зохистой байх, засаг төрийн бодлого тогтвортой байх, бид өөрсдөө графикаа дагаж, чандлан мөрдөх гээд бүгд цогцоороо хангагдаж байж төсөл маань бүхэлдээ амжилттай хэрэгжинэ. Үүний үр дүнд монгол инженер, бүтээн байгуулагчид ажиллаж чаддаг, монголын менежмент гэж байдаг гэдгийг харуулах ёстой л гэж боддог.
-Төрийн зүгээс төмөр замын чиглэлд бүрэн дүүрэн анхаардаггүй, дутуу хөрөнгө оруулдаг асуудал байдаг. Энэ тухайд таны бодол?
-Ер нь, аливаа шинэ ажилд хүндрэл гардаг шүү дээ. Ойлголтын түвшин өөр өөр байна. Яг төмөр замаа мэддэг хүн инженерийн талаас, ач холбогдол, үр өгөөж гээд тооцоолж чадна. Мөн үр ашиг нь эдийн засагт бодитоор орж ирэхэд сая хүлээн зөвшөөрөх гээд үе шаттай л ажиллагаа. Гэтэл төмөр замаа бариад л маргааш нь ашиг өгч эхэлнэ гэж ойлгодог нь ч байх жишээтэй. Ер нь, төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг 2010 онд гарсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ойлголтоо нэг мөр болгох, тодруулах, нэгдсэн бодлоготой болох шаардлага гарсан. Бид бол хэрэгжүүлэгч байгууллага учраас тодорхой шийдвэр гараад л ирвэл шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Энэ бүгдээ цэгцэлчихвэл хөрөнгө оруулагчид нааш хандах, зээл олгох явц ч шуурхай болох юм.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Вагоны аж ахуйн албаны дарга.
-Өдөрлөгт танай алба ямар шинэ технологи танилцуулж, оролцож байгаа вэ?
-Манай алба ачаа, суудлын вагоны аюулгүй байдлыг хангах, засвар хариуцан ажилладаг. Бид засварын ажлаа сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2006 оноос галт тэрэгний дугуйг дотооддоо үйлдвэрлэж, бүрэн угсардаг технологи боловсруулсан. Барилгын ажил нь 2008 оноос барьж эхлээд, одоо 80 гаруй хувьтай яваа. Энэ үйлдвэрийн дотоод технологийн шугам, тоног төхөөрөмжийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай. Урьдчилсан тооцоогоор 13 сая ам.долларын хөрөнгө хэрэгтэй гэдэг саналаа Зам, тээврийн яаманд өгсөн. Хэрэв үүнийг шийдчихвэл 1.5 жилийн дотор үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулах бололцоотой. Түүнийгээ өнөөдрийн өдөрлөгт салбарын удирдлагууд, ард иргэдэд танилцуулахыг зорьсон.
-Дугуйн засвар, үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй ярья. Өнөөдрийг хүртэл манай улс энэ хэрэгцээг хэрхэн хангаж ирсэн бэ?
Төмөр замын ган дугуй угсарч үйлдвэрлэх, их засвар хийх технологи. Энэ нь монголын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний бүх дугуйг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдүүлнэ. Мөн зах зээлийн хувьд дугуйны гол, зээрэнхий бэлдэцийг олон зах зээлээс авах боломж бүрдэх юм. Одоогоор манай улс ийм ажиллагааг жил бүр ОХУ руу явуулж хийдэг. Гадаад валютаар төлбөрөө төлдөг. Манайх бас ачааны вагоны бүх модон эдлэлийг хуванцар эдлэхүүнээр солих технологи энэ жилээс хэрэгжүүлж байна. Эрдэнэтийн ГОК-ын үйлдвэрээс гарсан сав, баглаа боодлын гялгар уутыг ашиглаж үүнийгээ хийж, туршсан. Эхний ээлжинд нэг вагоныг бүрэн тоноглосон. Байгаль орчны бодлогод ой мод огтлохгүй байх чиглэл туссан учраас вагоны бүх модон хэрэглүүрийг хуванцраар хийх зорилт тавьсан. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, тоо ширхэг, хүч чадлыг нэмэгдүүлнэ. Өдөрлөгт оролцож байгаа гол зорилго бол вагоны аж ахуйн чиглэлд шинэ санаачилга гаргаж, хөгжүүлэх чиглэлийн ажлаа бүгдэд нь ойлгуулах зорилготой гэж болно.
-Жилд хэчнээн дугуй засч, сэлбэх шаардлага гардаг бол?
-Вагоныхоо дугуйг засуулахаар ОХУ руу явуулдаг тоо тухайн жилийнхээ төсөв хөрөнгөөс хамаардаг. Гэхдээ жилд дунджаар ачааны 400 гаруй, суудлын 240 орчим дугуй засч сэлбэхээр явуулж байна. Бид үйлдвэрээ төмөр замын салбарын хөгжил, цаашдын өргөжих явцыг харгалзаж жилд 5000 дугуй угсрах хүчин чадалтай байгуулж байгаа юм. Бүрэн хүчин чадлаар нь ашиглавал долоон жилийн дотор зардал, өртгөө нөхөх боломжтой. Маргааш/өнөөдөр/ бидэнтэй хамтран ажиллах гэж буй Беларусийн үйлдвэрийн төлөөлөгчид ирнэ. Тэдэнд үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, санал болгож буй үнийн асуудал, гэрээний нөхцөл гээд нарийн зүйлсээ ярьж тохирох гэж байгаа.

П.БАТСАЙХАН: ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРЧИХВАЛ БИД ШУУРХАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БЭЛЭН
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал.-Танай компани байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн байгуулалтын ажлынхаа явцаас танилцуулахгүй юу?
-Бид монголын төмөр замын сүлжээ бий болгох, уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнууддаа нийлүүлэх, гуравдагч оронд худалддан нийлүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийх үүрэгтэй. Засгийн газраас өгсөн энэ үүргийн дагуу Таван толгой Гашуунсухайт чиглэлийн замын ажлаа эхлүүлсэн. Тодруулбал, газар шорооны ажил 11.8 хувийн гүйцэтгэлтэй байхад хүлээж аваад, жилийн дотор 68 хувь хүртэл үргэлжлүүллээ. Одоо нийт ажил маань 35 хувьтай үргэлжилж байгаа.
Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэчихвэл бид 2015 оны аравдугаар сард бүрэн хүлээлгэж өгч чадна. Тавантолгойгоос Сайншанд руу, Бичигтээс Хөөт, Дорнодын Эрээнцав чиглэлийн замыг тогтсон график төлөвлөгөөний дагуу барьчихвал Монгол Улсад ихээхэн ашиг авчрах, стратегийн чухал үр нөлөөтэй. Тиймээс бид шинэчлэлийн Засгийн газар, яамтайгаа нягт хамтран ажиллаж дуусгах болно.
-Үндэсний бүтээн байгуулагч компани гэдэг утгаар тодорхойгүй шийдвэр, хүлээж буй тушаал гэх мэт ажилд хүндрэлтэй зүйл юу байгаа бол?
-Монгол түмний хийж буй маш том төсөл. Урьдчилсан тооцоогоор найм орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний ээлжинд урд чиглэлийн замууд 10 жилдээ зардлаа нөхөөд, цаашдаа цэвэр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Тэгээд гол асуудал гэвэл мөнгө босгох, санхүүгийн эх үүсвэрээ олох. Энэ нь шууд хийчихдэг ажил биш тал талын нөхцөл байдлыг харж, шаардлага хангах ёстой. Жишээ нь, хууль эрх зүйн орчин зохистой байх, засаг төрийн бодлого тогтвортой байх, бид өөрсдөө графикаа дагаж, чандлан мөрдөх гээд бүгд цогцоороо хангагдаж байж төсөл маань бүхэлдээ амжилттай хэрэгжинэ. Үүний үр дүнд монгол инженер, бүтээн байгуулагчид ажиллаж чаддаг, монголын менежмент гэж байдаг гэдгийг харуулах ёстой л гэж боддог.
-Төрийн зүгээс төмөр замын чиглэлд бүрэн дүүрэн анхаардаггүй, дутуу хөрөнгө оруулдаг асуудал байдаг. Энэ тухайд таны бодол?
-Ер нь, аливаа шинэ ажилд хүндрэл гардаг шүү дээ. Ойлголтын түвшин өөр өөр байна. Яг төмөр замаа мэддэг хүн инженерийн талаас, ач холбогдол, үр өгөөж гээд тооцоолж чадна. Мөн үр ашиг нь эдийн засагт бодитоор орж ирэхэд сая хүлээн зөвшөөрөх гээд үе шаттай л ажиллагаа. Гэтэл төмөр замаа бариад л маргааш нь ашиг өгч эхэлнэ гэж ойлгодог нь ч байх жишээтэй. Ер нь, төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг 2010 онд гарсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ойлголтоо нэг мөр болгох, тодруулах, нэгдсэн бодлоготой болох шаардлага гарсан. Бид бол хэрэгжүүлэгч байгууллага учраас тодорхой шийдвэр гараад л ирвэл шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Энэ бүгдээ цэгцэлчихвэл хөрөнгө оруулагчид нааш хандах, зээл олгох явц ч шуурхай болох юм.
Л.БОЛД: МОНГОЛЧУУД ЖИЛД 5000 ДУГУЙ ЗАСЧ,
УГСАРЧ ЧАДНА
УГСАРЧ ЧАДНА
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Вагоны аж ахуйн албаны дарга.-Өдөрлөгт танай алба ямар шинэ технологи танилцуулж, оролцож байгаа вэ?

0 Сэтгэгдэл