Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Б.Баттүвшин: Гэрэл, сүүдэр хоёроос бүтдэг хорвоо учраас ардчилалд аль, аль нь байна
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойдоо хүрч буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчиддаа эргэн сануулахаар шийдсэн юм. Тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор Бат-Очирын Баттүвшинг урьж ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалд нийслэл гэлтгүй орон нутгийнхан оройлон оролцож байсан тухай түүхэн баримтууд байдаг. Та бол Эрдэнэтийн ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Тиймээс энэ талаар яриагаа эхэлье?
-Улаанбаатарт Ардчилсан холбоо байгуулагдаагүй байхад Эрдэнэтэд суурь нь тавигдсан юм. Тухайн үед нийгэм, улс төрийн шинжтэй хурал, цуглааныг зөвшөөрдөггүй байсан учраас бид нууц байгууллага шиг л цуглардаг байлаа. 1988 оны зунаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн улс төрийн клуб маань улсдаа анхдагч гэдгийг Эрдэнэтийн партизанууд дурсан ярьж, бахархах дуртай. Харин бид тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Энхтайваны урланд “үүрлэдэг” байсан юм.
Будаг, уран зургаар дүүрсэн түүний өрөөнд байхуу цайг өтгөртөл нь хандалж уугаад, тамхиа татаад л улс орныхоо байдлыг ярилцаж эхэлнэ.
Нам засгаа шүүмжилж, нийгэм эдийн засгийн болон улс орныхоо өнгөрсөн түүхийг ярилцана. Дотоодыг хамгаалах болон Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагаас байнга хяналт тавьж, дээрх сэдвийг хязгаарладаг учраас энэ талаар ярьсан маань хэн нэгний чихэнд хүрсэн бол матах хүн ч олон байсан. Үүнээс гадна ярианы хамгийн гол сэдэв бол Орос Монголын харилцааны тухай. Хэн ч бидэнд энэ тухай ухуулж, сэнхрүүлж ярьдаггүй ч бид бие сэтгэлээрээ Оросын колони болсноо мэдэрсэн үе.
Тусгаар улс тодотголтой НҮБ-ын гишүүн мөртлөө хэрэг дээрээ тийм биш. “Байгалийн баялаг, өвөг дээдсийн үлдээсэн үнэт зүйлийг сорж, тонож дээрэмдэж байна. Орос Хятадын харилцаа муу учраас биднийг ч гэсэн Хятадтай муу харилцаатай байлгах гэж оролдож байна” гээд олон зүйл харилцан ярилцаж, санал бодлоо солилцоно.

-Ийм сэдвийг хөндөн ярихаас өөр аргагүй болтол нөлөөлсөн зүйл байсан учраас л...?
-Хэд, хэдэн зүйл нөлөөлсөн. Тухайлбал, Намын төв хорооны Нийгмийг аюулаас хамгаалах газрыг хариуцаж байсан Намсрай гэдэг хүн нас барсан. Үүнийг дагаад хяналт бага зэрэг суларсан. Мөн тэр үед “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шуугиан дэгдсэн. Одоо иргэний хөдөлгөөний  гэх тодотголтой Хурц гуай тухайн үед Геологи, уул уурхайн сайд байсан. Цэдэнбалын үед мундаг геологич байсан энэ хүн “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн Орос Монголын хэлбийсэн гэрээг дэлгэн харуулсан юм. Үүнийхээ төлөө шоронд ч орж болох байлаа шүү дээ. Мөн өөрчлөн байгуулалт гээд нийгмийн дарамт арай багассан. Ингэж байтал 1989 оны сүүлээр Намын төв хорооны Бүгд хурал боллоо. Улс төрийн хувьд маш чухал үйл явдал. Гэхдээ коммунист уур амьсгалтай өрөөсгөл хурал  болно л доо. Тэр хуралд Эрдэнэт хотыг төлөөлж, намын хорооны дарга Мянганбаяр, хотын гүйцэтгэх захиргааны дарга Тогооч гэдэг хоёр хүн явахаар зэхлээ. Бид тэдэнтэй ярилгүйгээр “Бүгд хурлын гишүүн Тогооч, Мянганбаяр хоёр хуралд явахаасаа өмнө Эрдэнэтийн ард түмэнтэй уулзана гэж байна” гэсэн худал зар тараасан. Тэгээд ГОК-ийн “Уурхайчин” соёлын ордонд тав, зургаан зуун хүн цуглуулаад “Энэ явуулж байгаа бодлого чинь болохгүй байна. Хийсвэр үзэл сурталжсан удирдлагын тогтолцоог хал. Ард түмнийхээ үгийг сонсохгүй байна. Дарга нар хэт хөрөнгөжсөн” зэргийг Бүгд хуралд очиж хэл гэж шаардлаа.

-Намын төв хорооны хурал дээр тэр бүхнийг хэлсэн гэж үү?
-Хэлээгүй. Ард түмний өмнө баахан бангадаж, хэлээрэй гээд явуулсан чинь Мянганбаяр гуай эсрэг зүйл ярьсан. Одоогийн залуучууд даварч байна. Нам төрийн бодлогыг эсэргүүцэх болсон төдийгүй, хүмүүжлийн доголдолтой гээд яриад эхэлсэн. Тухайн үед анх удаа Бүгд хурлыг радиогоор бүрэн эхээр нь дамжуулсан юм. Тэгэхээр нь бид Эрдэнэтэд  ирэхээр нь дахиад худлаа зар тараасан. Хүчээр шахуу барьж аваад “арьсыг нь хуулсан”.

-“Арьсыг нь хуулсан” гэхээр ямар арга хэмжээ авсан гэсэн үг вэ?
-Загнахгүй юу. “Ард түмнийхээ үгийг сонсоод хэлнэ гэсэн яасан бэ. Биднийг буруу зүйл ярилаа гэж юу яриад байгаа юм бэ” гээд олны өмнө хэлэхээр тэр хүний нүүр нь улайна л даа. Ингэж л бараг тэмцлийн эхлэлээ тавьсан.

-Урланд цуглаад ярьдаг байсан улс төрийн яриагаа бодит болгох ажилдаа орсон гэж ойлгож болох нь ээ. Яг хэзээ урлангаасаа гарч, улс төрийн амьдралд шууд оролцох болсон юм бэ?
-“Улаанбаатар хотод ухуулах хуудас наасан. Буруутай хүмүүсийг Нийгмийг аюулаас хамгаалах газарт аваачиж шалгасан гэнэ” зэрэг яриа Эрдэнэтэд сонсогдох болсон. Гэтэл Бат-Үүл, Цогтсайхан нарын “Шинэ үе” клубийн хийсэн ажлын тухай дам яриа л сонсогдоод байсан нь тэр юм билээ. Бид санаа, бодол нэг хүмүүс хотод байгаа юм чинь олж уулзаад танилцъя, нэгдсэн зохион байгуулалтад оръё гэж ярьцгаалаа. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн засвар, механикийн заводод бас адил үйл ажиллагаатай клуб байдаг тухай яриа сонссон.

-Нэг хотод ижил үйл ажиллагаа явуулдаг мөртлөө бие биенээ мэдэхгүй их л нууц байж дээ?
-Харин тийм. Нэг хотод мөртлөө биенээ мэдэхгүй байсан юм билээ. Тэгээд олоод уулзсан л даа. Гэтэл бидний санаа бодол эв мод гэдэг шиг яв цав нийлсэн. Дарангуйлал, улс төрийн хуурамч дэглэмээс салж, Оросын хараат байдлаас гарах, Монголын удирдлагуудыг Оросын дарга нар дуудаж “баас”-ыг нь шахдаг, бангаддаг байдлыг өөрчлөх нэг санаа зорилготой гэдгээ мэдэцгээсэн. Тэр үеэр Оросын дэлхийн аварга шатарчин Гари Каспаров хэвлэлд ярилцлага өгснийг нь бид олоод уншлаа. Бүгд маш сайн орос хэлтэй, боловсрол өндөр байсны ач. Олон залуу Зөвлөлт болон Зүүн Европын социалист сургуульд сурч ирдэг байсны өгөөж л дөө. Гэхдээ өнөөдрөөс харвал, худгийн ёроолд байгаагаас өөрцгүй. Харин Гари юу гэсэн бэ гэхээр, “ЗХУ мухардалд орлоо. Мөнгөгүй дампуурлаа. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд барууны Европтой харилцаж байгаа гадаад бодлогоо төр эргэж харах ёстой. Азийн, Латин Америкийн, Африкийн зэрэг олон улсыг бид тэжээж байна. Одоо үүнийгээ болиод Баруун Герман, Зүүн Германыг сонирхоод байгаа бол түүнийг нь өг. Монголыг жишээ нь Хятад сонирхдог. Тэднийг ч гэсэн Хятадад нь өгөх хэрэгтэй” гэсэн утгатай байсан. Тэр нь бидний уурыг хүргэсэн нь гарцаагүй. Нэг хоногийн дотор уриа лоозон хийгээд, нэгдсэн зохион байгуулалтад ороод Оросын консулын үүдэнд 1989 оны арваннэгдүгээр сард эсэргүүцлийн цуглаан хийлээ. Дараа сард нь Улаанбаатарт цуглаан болж, Ардчилсан холбоо байгуулагдсан гэдгийг сонссон. Өмнө нь ухуулах хуудас тараасан талаар сонсч байсан учраас энэ удаад мөнгө цуглуулж байгаад хоёрыгоо хот руу явуулах болсон. Нэргүй, Зориг, Бат-Үүл, Бошигт гэж ямар хүн байгааг мэдээд ир гээд том, жижиг хоёр Билгээг явууллаа. Тэр хоёр маань уран бүтээлч шүү дээ. Ер нь жагсаал цуглаанд зураач, яруу найрагч, утга зохиолч, сэтгүүлч зэрэг уран бүтээлч голцуу оролцдог байсан. Олон ном уншиж, түүх нийгмийн ухааны талаар суралцдаг учраас нийгмийн оролцоо нь өндөр байдаг юм болов уу, гэж боддог.

-Хоёр Билгээ хотоос ямар олзтой ирэв. Тэднийг олж уулзсан уу?
-Зөв зүйтэй зүйл ярьдаг хүмүүс байна. Биднийг ирж Ардчилсан холбоонд нэгдэх хүсэлт хүргүүлсэн гэлээ. Бид тэдний санаа зорилго болон хэр бүтэлтэй хүмүүс вэ, гэдгийг нь мэдэхгүй байсан. Улс төрд ороод, улс орныхоо нийгэм, эдийн засгийг үнэхээр өөрчилж чадах үгүйг нь сайн мэдэхгүй. Тиймээс дахиад элч явуулсан. Харин энэ удаад Бригадын Генерал Энхбаатар, Бат-Үүл хоёр Эрдэнэтэд ирлээ. Тэднийг өдөржин, шөнөжин байцаасны эцэст МоАХ-ны салбар зөвлөл байгуулах шийдвэрт хүрсэн. Ингээд 1989 оны арванхоёрдугаар сарын 20-д орчмоор Эрдэнэтийн МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй.

-МоАХ-ны салбар зөвлөл байгууллаа. Мэдээж дараагийн алхам хамгийн чухал нь байсан биз?
-Эсэргүүцлийн суулт, жагсаал цуглаан зэргийг олон зохион байгуулсны дотор Улс төрийн товчоог огцроход түлхэц болж, том хувь нэмэр оруулсан ажил хаялт багтдаг. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрт дөрвөн том цех байдаг. Ил уурхай, Баяжуулах фабрик, Тээврийн цех, Засвар, механикийн завод гэж. Тэр дөрвөн цехэд ажил хаях хороо байгуулж,  дараагийн шатандаа бэлэн болгосон. Монголын түүхэнд анх удаа “Эрдэнэт” үйлдвэр тэг зогсолт хийхэд бэлэн болоод байсан нь төр засгийг үнэхээр чичрээж чадсан. Учир нь, тус үйлдвэр улсын төсвийн тэн хагасаас илүүг дангаар бүрдүүлж байсан юм. Ингэж явсаар 1992 оны сонгуультай золгож билээ. Эрдэнэтэд Ардын Их хурлын таван сонгуулийн тойрог байснаас хоёрт бид ялалт байгуулсан. Нэг тойрогт нь шог зохиолч Барамсай нөгөөд нь одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж ялж, ардын их хурлын депутат болсон түүхтэй. Түүнээс хойш Эрдэнэт 20 гаруй жил ардчилалд үнэнч явж байна.

-Урланд биш улс төрийн тавцанд үйл ажиллагаа явуулах мандаттай боллоо.
-Монголын Ардчилсан нам байгуулагдаад улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах болсон. МоАХ нь аажмаар улс төрийн үйл ажиллагаа явуулах намдаа уусч эхэлсэн юм. Энэ нь ч жам ёсных. Үргэлж гудамжинд жагсаад байлтай биш. Хувьсгал хийгээд, сонгууль явуулаад, Үндсэн хуулиа өөрчлөх гэж байхад МоАХ-ны үйл ажиллагаа сулрах нь гарцаагүй. Эргээд харахад бид 25 жилийн өмнө улс орноо өөрчлөх бодлогыг хэрхэн төсөөлж байсан тэр хэмжээндээ хүрээгүй байна даа. Зарим зүйлс дээр ч сэтгэл дундуур л байгаа. Чөлөөт нийгэмд амьдраад эхлэхээр сайн, муу нь зэрэгцдэг гэдгийг томруунаар харж байна. Гэрэл, сүүдэр хоёроос бүтдэг хорвоо учраас ардчилалд аль, аль нь байна.

-Тэр сүүдэр нь юу вэ?
-Манай ард түмний ёс, суртахууны доройтол. Чөлөөт нийгэмд амьдраад эхэлсэн чинь иргэдийн хүнлэг, хүлээцтэй, соёлтой, эрх чөлөөгөө зөв эдэлдэг эх орноо хайрладаг сайн зүйлс нь хөгжихгүй, хар амиа хоохойлсон байдал газар авч байна.  
-Ардчилсан нийгмийг цогцлооход оготны хамраас цус ч гаргаагүй. Энэ нь хэдийгээр их үнэ цэнээр олдсон ч дийлэнх иргэний өвөрт нь өөрөө ороод ирсэн мэт үнэгүйдүүлэх шалтгаан болж болно. Зарим нэг хүн ч ийм санаа, бодолтой байдаг?
-Энэ их буруу яриа. Ардчилалд эхлээд суралцаж байгаад дараа нь нийгмээ сольдог зүйл ерөөсөө байхгүй. Ардчилсан нөхцөлд амьдарна. Эсвэл дарангуйлалд амьдарна. Бүх сайн зүйл нь хөгждөг ардчилал дэлхийд үгүй. Тиймээс бид ардчиллыг сайн бас муутай нь хүлээж авах хэрэгтэй болов уу. Үүнээс өөр арга ч байхгүй. Зарим хүн дээрх шиг ярьдаг л даа. Бидэнд ардчилал таарахгүй байна. Нийгмээ сольсон нь буруу гэж. Тэр хүмүүс социалист нийгмийн тухай болон хүн, хүний мөн чанарын тухай буруу ойлголтоосоо салж чадаагүй байгаа юм. Хүн чинь бурхан биш шүү дээ. Хүн чинь сайн муугийн холимог.  
1990 оноос хойш хүчтэй дэлгэрсэн хамгийн муухай уриа, лоозон бол “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг. Баригдаагүй бол хулгай хийсэнд тооцохгүй гэсэнтэй ялгаа байхгүй. Хүн болгон тийм биш ч бид дэндүү хоёр нүүртэй амьдарч байна. Үнэнээ хэллээ гээд хавчин гадуурхдаг нийгэм чинь социализм болохоос ардчилал биш.

-Монголыг нэг хүн гэвэл саар, сайн хоёрын аль нь их байна вэ?
-Муу нь их байна. Тийм учраас нийгэмд бусармаг зүйл давамгайлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгэм гэдэг хөрсөн дээр улс төр гэдэг зүйл ургадаг. Тэгвэл нийгмийн муу хөрснөөс ямар улс төр ургах вэ. Шунахай, ард түмнээ боддоггүй, улсын хөрөнгийг хулгайлдаг, увайгүй улс төр ургана. Ялгаа байхгүй манай намд ч гэсэн ийм хүн бий. Өөр намд ч бий. Харин улс төрийн хувьд 1996 оныг бодвол дээрдсэн. Гэхдээ л  УИХ дахь  Ардчилсан намын бүлэг дэндүү арчаагүй байна. Хэтэрхий явцуу, улс төрийн эрх ашгаас давж гарсан олон түмний хүлээсэн бодлогыг дэмжээд уриалаад явж чадахгүй байна. Амин хувийн эрх ашигт хэтэрхий их хөтлөгдөж сууна. Фракцаараа хуваагдаж, улс төрийн наймаа арилжаа хийх болж. Иргэд үүнийг харж, мэдэрч байгааг ухаарах хэрэгтэй. Гэхдээ МАХН-ын засаглалаас хамаагүй дээр байгаа учраас иргэд хүлээцтэй хандаж байгаа болов уу.

-Таны хэлсэн шиг фракцаараа хуваагдаж, эрх ашгийн төлөө зүтгэж байгаа явдал үргэлжилбэл иргэд Ардчилсан намд тэгтлээ тэвчээртэй итгэж чадахгүй. Тэр хүлээлт, хүлээс тайлагдаж л таараа?
-Засгийн газрын гишүүдийг парламентын гаднаас бүрдүүлье гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэмжих хэрэгтэй байсан. Шилэн дансны хуулийн санаачилгыг хүртэл буцааж шидээд сонин үйлдэл гаргаж байна. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа үйл ажиллагаанд ард түмэн хяналт тавьдаг болгохын тулд л бид Шилэн дансны хуулийг оруулж байгаа шүү дээ. Үүнд яагаад дургүйцээд байгаа юм бэ. Хувийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас л тэр гэж харахаар байна. Ганцхан сонгуульд ялах нь ялалт биш. Улс төрийн хүчин бол нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн программ боловсруулж гаргаж ирээд, хэд хэдэн сонгуульд дараалан ялж байж тэр хөгжлийн бодлого нь хэрэгждэг.

-Тийм зай завсар Ардчилсан намд олдоогүй шүү дээ?
-Одоо тийм зай, завсар гаргаж ирэх үү, үгүй юу гэдэг нь өөрсдөөс нь шалтгаана. Эхлэлээ зөв тавиад Ерөнхийлөгчийнхөө дэвшүүлж байгаа санаачилгыг хүлээж аваад, түүнийгээ намын улс төрийн бодлоготой уялдуулж, хүн бүхэн хүлээж авч болохуйц, график төлөвлөгөө гаргаад нийгмээ хэрхэн өөрчлөх гэж буйгаа зөв, цэгцтэйгээр ард түмэндээ тайлбарлаж байх ёстой. Гэтэл хүмүүсийг тэнэг, мангар байна гэж басамжлаад, ойлгохгүй байгаа юм шиг яриад байх юм. Хүнсний ногооны захын нээлтийн арга хэмжээнд Н.Алтанхуяг сайд оролцож явахаар эдийн засаг хямраад байгаа юм уу гэдэгт албан ёсны байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Чадахгүй байна шүү дээ. Эдийн  засаг хямраад байгаа зүйл алга гэдгийг статистик батлаад байна. Түүнийг зоригтой, цэгцтэй иргэдэд хүргэх хэрэгтэй. Итгэл үнэмшил нь төрөхөөр тайлбарла. Ерөнхийлөгч хэлж байсан шүү дээ. Ерөнхий сайд хүний ажлын тэн хагас нь ярих гэж. Хүмүүсийн харцыг нэг тийш болгож, санаа бодлыг нь хуваагдахгүй болтол нь сайн ярьж, түүнийхээ дагуу ажиллах хэрэгтэй. Одоо манай Ардчилсан нам хурлаа хийж, намынхаа байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч, болсон, болохгүй зүйлсээ ялгаж салгах цаг нь ирсэн байна. Тийм учраас “Ардчилал” сониноор дамжуулаад МоАХ-ныхондоо уриалъя. Зохион байгуулалтад ороод нам доторх идээ бээрээ шахаж, болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар дуугарах цаг болжээ гэж хэлмээр байна.
0 Сэтгэгдэл
Би АН-ыг дэмжсэн юм.Ерөөсөө болохгүй бүтэхгүй нохдыг цуглуулга юмаа. Тэнд эх орноо бодох сөхөөтөн алга. Идэж уух,худлаа ярьж хууран мэхлэгчид цуглажээ. Төрийн албанд ажилласан түшмэд юм хийхгүй суугаад худлаа бичээд тайлан гаргаад цалингаа аваад сууж байна улсаа дампууруулж гүйцлээ. Горьдлого тасарлаа.
Yostoi zev yarij baina IIm bodoltoi xumuus AN d olon baigaasai
yostoi zev yarij baina iim l bodoltoi xumuus AN d olo baigaasai
Хамгийн их уншсан