Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
БНХАУ-ын дарга Си Зиньпин 19-ны өдөр Шанхай хотдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзлаа.   Си Зиньпин, "Хятад, Монгол хоёр бол уул усаар залгалдсан найрамдалт хөрш улсууд юм. Хоёр улс сайн хөрш, сайн найз, сайн түнш, язгуур ашиг сонирхол хийгээд томоохон асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хятад улс Монгол Улсын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд Монгол Улсын сонгосон өөрийн орны нөхцөлд нийцсэн хөгжлийн замналыг хүндэтгэнэ. Энэ жил бол хоёр улс дипломат  харилцаа тогтоосны 65 жилийн ой ба Хятад, Монголын найрсаг харилцааны жил бөгөөд хоёр тал тэмдэглэлт арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсан нь хоёр улс ба хоёр ард түмний хооронд сайн сайхан тусгал үзүүлж байна. Хоёр орны харилцааны хөгжлийн төлөв байдал маш сайхан байна" гэж хэлэв.  

Си Зиньпин, "Би Хятад, Монголын харилцааг онцгойлон анхаарч, өндөр хэмжээнд чухалчлан үздэг юм. Хоёр улсын удирдагчид нягт хэлхээ холбоо, стратегийн  харилцаагаа хэвээр хадгалж, хоёр орны хамтын ажиллагааг жинхэнэ ёсоор ахиулах хэрэгтэй. Хоёр улсын хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, цэрэг арми харилцаагаа эрчимжүүлэх ёстой. Хятад, Монголын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар маш сайн юм. Хятадын тал Монголтой харилцахдаа ямагт харилцан ашигтай хамтаар ашиг олох зарчмыг тууштай баримтална. Би ашиг олж, чи хохирч болохгүй. Би олон, чи цөөн хэмээхгүй. Хятадын тал уул уурхайн нөөц баялгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааны “гурван бие нэгэн цогц”-ийг урагш ахиулах зарчмыг баримтлан харилцан холбоотой тэргүүлэх чиглэлийг бүтээж, торгоны замын эдийн засгийн бүсээр завшаан болгож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятадын компани, аж ахуйн нэгжүүдийг Монголд очуулж хөрөнгө оруулж, Монголын компани, аж ахуй нэгжийг хөгжүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлнэ. Хятадын тал Монголын олон улсын болон бүс нутгийн идэвхтэй үйл хэргийг дэмжиж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэргийн хүрээнд Монголтой хамтран ажиллах хүсэлтэй байна" хэмээв.

Ц.Элбэгдорж, "Си Зиньпин даргын дэвшүүлсэн “ойр дотно, үнэнч итгэлтэй, харилцан хөнгөлөлттэй, багтаамж хүртээмжтэй” хөрш орны гадаад харилцааны үзэл баримтлал нь Монгол, Хятадын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал чиглэл болон боломжийг олгож байна. Монголын тал БНХАУ-тай Монгол, Хятадын харилцааг тус бүс нутгийн улс орны харилцааны үлгэр жишээ болгон хамтран ажиллахад шийдвэр төгс байна. Би Си Зиньпин даргыг аль болохоор эртхэн Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Монголын тал Монголын эрх ашгийг харгалзан үзэж дэмжлэг үзүүлж буй Хятадын талд талархаж байдаг ба Тайвань, Түвдийн асуудалд Хятадын талын байр суурийг үргэлжлүүлэн тууштай дэмжих болно. Монголын тал хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголцол ба яриа хэлцээг ажил хэрэг болгож, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байна. Монголын тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүснэ. Азийн орнуудын итгэлцлийн Шанхайн дээд хэмжээний бага хурал амжилттай болоход дэмжлэг  үзүүлнэ" гэж хэллээ.     
0 Сэтгэгдэл
Сэтгүүлчидээ жаал ном сонин түүх уншиж судлаач. Ядаж та нар залхуу байж болно. Гэхдээ салбарых нь дүрэм журам үг хэллэгийг эргүүлээд гүйлгээд хараад мэдээ бич. Нэртэйгээр нь та нар Си Зиньпинд Монгол улсын ерөнхийлөгч бараалхав гэсэн гарчиг өгчөөч. Сэтгүүлчид наад мэдлэгээ жаахан ч гэсэн хөгжүүлээ.
3н өгүүлбэр Ахаа Нүүрс аваач мөнгө зээлээч. Бид хүссэнээр чинь байя.
,Taivan, Tuvdiin talaar CHINA- Eby dargaar sansnaa heluulsen baina, odoo nuursee avaad ekhleh baikhdaa....
,Taivan, Tuvdiin talaar CHINA- Eby dargaar sansnaa heluulsen baina, odoo nuursee avaad ekhleh baikhdaa....
hezee ch ***** itge.bodoltoi l bh heregtei
elbegdorj baga tenegteirei taivan,tuvdiin asuudal cham muud khamaagui baikh shuu!gadnii khurung oruulalt neriin dor tusgaar mongoliin ayuulgii baidal buren aldagdaj baigaa shuu
hyatdiin tor mongoliin tusgaar togtnol avulgvi baidaliig hvndetgej baival mongolchuud ch gesen teneg hvmvvs bish bolhoor hyatadiin toriig hvndetgej hariltsan oilgoltsoj demjih ni zvitei
unen bol gogo baina
unen yum helsen bna taivaniin asuudlaar yagaad gevel taivan manai mongoliig huleen zuvshuurduggui
Хамгийн их уншсан