Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Олон улсын атомын энергийн агентлагийн хэлтсийн дарга айлчилж байна
Цөмийн энергийн газрын даргын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна энэ долоо хоногт манай оронд ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.

Хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзаж тухайн салбарт хэрэгжиж буй төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцох аж. Мөн МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Айчлалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА хооронд 2015-2020 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан