Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Х.Тэмүүжин сайд алдаагаа засч эхэлжээ
Хууль зүйн сайдын “давхар дээл”-ийг тайлах гэсэн О.Баасанхүү гишүүн гэнэт шийдвэрээсээ няцсан нь улс төрд буцалсан нэг бужигнааныг намдаав. Гэвч гэнэтийн шийдвэрийн ард тохиролцоо яваа гэж олон хүн хардаж байгаа. Тэр ч үнэн байх үндэслэлтэй аж. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайд гишгэсэн мөрөө эргэн харж, гаргасан алдаагаа баллуурдаж эхлэв. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг өнгөрсөн сард ажлаас халсан бол шийдвэрээсээ буцжээ. Засгийн газрын хуралдаанаар ажлаас чөлөөлөгдсөн тэргүүн дэд даргыг эргүүлэн томилох шийдвэр гарсан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, сайд хоёрын тэрсэлдээнийг ил болгосон дэд дарга Н.Амарзаяагийн асуудалд ч буулт хийсэн бололтой. Энэ түүх их ээдрээтэй. Х.Тэмүүжин Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон, хуульч мэргэжилтэй. Тийм ч учраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяатай ойрын харилцаатай гэж хэлэх хүн цөөнгүй. Сайд болмогцоо дүүргийн хэлтсээс дэвшүүлэн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын суудалд томилж. Гэтэл тэр үед нь АТГ-аас Н.Амарзаяаг хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу мэдээлсэн гэх дүгнэлт гаргаж, үүгээр нь ЦЕГ-ын удирдлага ажлаас халжээ. Харин сайд Н.Амарзаяаг яамандаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилд авч цаг нөгцөөсөн байна. Энэ хооронд АТГ-аас ирүүлсэн үндэслэл, мэдээллийг шүүх шалгаж, дүгнэлт гаргатал алдаатай шийдвэр байсныг тогтоож, Н.Амарзаяа эргээд ЦЕГ-ын дэд дарга болов. Гэвч салбарын сайд, Б.Билэгт дарга нарын хоорондын тэрсэлдээн ширүүсч Н.Амарзаяаг дахиад халчихжээ. Ингээд дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Ерөнхий газрын дэд дарга, яамны газрын даргаар ажиллаж үзсэн Н.Амарзаяад буцаад очих ажлын байр олдсонгүй. Гэвч энэ үед ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар О.Алтангэрэл ажиллаж байсныг шууд Х.Тэмүүжин сайдын зөвлөх болгож, орон тоог суллаад Н.Амарзаяаг ажилд авчээ. Ийм л байдлаар Х.Тэмүүжин сайдын нүүдэл үргэлжилж байна.
Юутай ч албан тушаалд нь шууд цохилт өгсний дараа “гөжүүдэлсэн” үйлдлээ эргэн харж эхэллээ. Н.Амарзаяаг ч ЦЕГ-ын дэд дарга руу дахин зүтгүүлэхгүй биз ээ.
0 Сэтгэгдэл
Нөгөө хар тамхиа хаяж чадах бол уу.Гарахад хэцүү байлгүй дээ.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан