Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Г.Шийлэгдамба: АН-тай ямарч нууц гэрээ байгуулаагүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН, АН-тай нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.



-АН, МАХН-тай хаалтын гэрээ, нууц гэрээ байгуулсан гэж хэлж, бичих болов. Энэ ямар учиртай бэ. Үнэхээр тийм гэрээ байгаа юм уу?
-МАХН-ын зүгээс Ардчилсан намтай албан ёсоор тусад нь үзэглэсэн гэрээ одоогийн байдлаар байхгүй байна. Харин эвслийн Засгийн газрын үед өмнө нь намуудын хооронд байгуулсан гэрээ бол бий. Тэр гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

-Тэгвэл нууц гэрээ гэж ямар учиртай зүйл гараад ирэв. Энд та тайлбар өгөөч?
-Энэ сарын 3-ны өдөр Ардчилсан нам, МАХН-ын хооронд тодорхой заалтуудыг тусгасан санамж бичгийг байгуулсан. Энэ санамж бичгийн талаар нууцлаад байх шаардлага байхгүй л дээ. Харин үүнийг зарим нэг улстөрч, улс төрийн хүчин ил, далд нууц гэрээ мэтээр нийгэмд ойлгогдохоор хэлж, ярьж байна. Тийм ч учраас энэ санамж бичгийг олон нийтэд ил гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. 

-Нэгэнт ил болгох гэж байгаа бол санамж бичгийнхээ доторх агуулгыг шулуухан хэлчихэж болох уу?
-Болно. Ерөөсөө л эвслийн Засгийн газарт ажиллаж байгаа улс төрийн намууд улс төрийн албан тушаалтныхаа хариуцлагын асуудлыг нам дотроо ярьдаг байх, ажиллаж байгаа сайдуудынхаа асуудлыг улс төрийн намууд дотооддоо ярьж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зарчмыг энэ санамж бичигт тусгасан юм. Хэдийгээр МАХН Ардчилсан намтай хамтран эвслийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа боловч тус тусын үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчнүүд. Тиймээс намууд аль нэг сайдынхаа талаар ажил хэрэгч шүүмжлэл гаргаж, хариуцлагаа өндөрсгөж байх нь ард түмний эрх ашигт нийцнэ. Хамтын ажиллагааны санамж бичгийн агуулга ийм юм. Энэ бол улс төрийн том соёл, хариуцлагын асуудал гэж үзэх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан