ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Эрдэнэбат: Булган сумаа хот болгоно
Булган аймагт хаврын их ажил ид ундарч буй цагаар Засаг дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Булган нутгаар хаваржаа тавтай юу. Хаврын ажил хэр явж байна вэ?
-Сайхан хаваржиж байна. Манай аймагт хаваржаа сайхан, мал сүрэг тарган тавтай. Аймгийн хэмжээнд бог мал 98 хувьтай, бод 47 хувьтай төллөөд байна. Төл ч сайхан бойжиж байна. Яг одоо газар тариалангийн улирал эхлээд, манай тариаланчид ажилдаа орсон. Нийт талбайнхаа 70 хувьд тариалсан мэдээтэй. Чийг авч ногоо сайхан ургаж байгаа. Ер нь, сайхан зун болох шинжтэй. Дээр нь манай аймагт бүтээн байгуулалтын улирал эхлээд ажил ид ундарч байна даа.
-Энэ жил танай аймаг ямар, ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна?
-Манайх аймгийнхаа төв дээр 12 мянган хүн амтай шүү дээ. Бид 2030 он хүртэл хүн амаа өсгөе, “Булган сумаа Булган хот болгоё” гэсэн бодлого барьж, энэ дагуу ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Орчин үед хүн амьдрах ая тухтай орчин нөхцлийг л эрэлхийлдэг болж. Тэр нь халуун хүйтэн устай, халаалт дулаанаа шийдсэн амины болон нийтийн орон сууц , хаус. Манай аймгийн хувьд орон сууцны барилга их цөөхөн. Аймгийн төв дээр оршин суудаг нийт өрхийн 10 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдарч байгаа. 400-гаад өрх гэсэн үг. Орон сууц авч чадахгүйдээ биш орон сууцны барилга байхгүйдээ л манай ард иргэд гэр хороололд ихэвчлэн амьдарч байгаа юм. Тэгэхээр иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны барилга барих ажлын бодлогоор дэмжиж байгаа юм.
Булган сумаа хот болгохын тулд та юун дээр илүү ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ?
-Хүн амаа өсгөх тал дээр л илүү анхаарч байна даа. Хүнээ өсгөе гээд бүх эмэгтэйгээ гэртээ суугаад, хүүхэд гарга гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр нутаг орныхоо залуу боловсон хүчнээ аймаг орон нутагт нь эргээд татах хэрэгтэй байгаа юм. Залуучууд ирээд амьдрах нөхцөл бололцоог нь сайжруулъя. Тэднийг эргээд ирэхэд сайхан тохилог орон сууцнууд баригдсан байг, үр хүүхэд нь сурч хүмүүжих сургууль, цэцэрлэгийг хажууд нь бариад стандартын шаардлага хангасан байг, эмнэлэг, худалдааны төв, усан бассейн, кино театр, хүүхдийн зуслан гээд нийгмийн үйлчилгээгээр бусад аймгаас дутахааргүй хөгжсөн байг.
Дараагийн чухал асуудал бол ажлын байр гаргах. Төрийн албан хаагчид нь ажлаа хийгээд явдаг юм байж үлдсэн хэсэг нь яах вэ. Мэдээж хувийн хэвшилд ажиллана. Тэгэхээр бид хувийн хэвшлийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгчдийг дэмжих форумаас эхлээд шат дараатай арга хэмжээ авч одоо 20 га талбай хамарсан үйлдвэрийн район байгуулах газраа сонгоод ажил эхэлж байна. Тэнд барилгын салбарын үйлдвэрүүд, мод, модон эдлэлийн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, дахин боловсруулах үйлдвэрүүд, хөнгөн үйлдвэрүүд, мах, сүү сүүн бүтээгдэхүүн гээд чиглэл чиглэлээрээ төрөлжин нэг дор байрлах нь манай иргэдэд ч, бизнес эрхлэгчдэд ч хэрэгтэй гэж харж байгаа. Хамгийн гол нь орон сууц , нийгмийн үйлчилгээ, ажлын байр гурвыг хамтад нь шийдэж байж тэнд хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг харж Булган сумаа хот болгох ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
-Орон сууцны асуудал нэн чухал байна гэлээ. Төр орон сууц барьж болохгүй. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Төр мэдээж орон сууц барьж чадахгүй учраас бодлогоор л дэмжиж байна. Манай аймагт орон сууцны хэрэгцээ их байна гэдгийг барилгын компаниудад танилцуулж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган аймгийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй компанийг оролцуулсан “Амины орон сууцны шийдэл барилгын үзэсгэлэн яармаг”-ийг аймгуудаас анх удаа зохион байгууллхх. Иргэд эндээс амины орон сууц барих бараа материалын үнэ ханш, нийтийн орон сууцны барилгуудын үнийн санал, байршилтай танилцаж саналаа өгсөн. Энэ арга хэмжээний дараа бид 20 гаруй компанитай гэрээ байгуулж орон сууцны барилгын газрын асуудлыг шийдвэрлэн үнэгүй газар олгож байгаа нь тэдгээр компанид том дэмжлэг болж байгаа гэж бодож байна. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэх давуу талтай.
Дараагийн нэг чухал асуудал нь бид өнгөрсөн жилд л гэхэд инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажилд найман тэрбум төгрөг зарцуулж, орон сууцны барилга барьж байгаа газруудад ойртууллаа. Энэ жил мөн энэ чиглэлийн ажлыг хийхэд таван төсөлд 5,3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн цахилгаан дамжуулах дэд станцуудын асуудлыг шийдвэрлэсэн. Олон барилга бариад эхэлвэл манай долоон уурын зуух халааж дийлэхгүй. Тиймээс дулааны цахилгаан станцын ажлыг хөөцөлдөж, одоо УИХ дээр очоод байна. Хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаад төсөв санхүүгээсээ болоод 60 хувийн гүйцэтгэлтэй ажил нь хоёр жил зогсчихсон станцыг концессийн гэрээгээр дуусгаад ашиглалтад оруулчихъя л гэж зүтгэж байна. Энэ бол төрөөс үзүүлж байгаа багагүй дэмжлэг. Ингээд дэд бүтцийг нь шийдээд өгөхөөр компани байраа зарж ашгаа олно, манай иргэд ажиллаж цалин авна, дээр нь байраа авна, аймгийн төв маань хөгжинө тэгэхээр аль аль талдаа ашигтай гэж үзэж байгаа.
-Ирэх жил орон сууцны хэдэн барилга ашиглалтад орох вэ?
-Одоогийн байдлаар барилгын зөвшөөрлөө аваад, үйл ажиллагаагаа эхэлсэн 11 компани үйлчилгээний төвтэй 300 гаруй айлын амины болон нийтийн орон сууцны барилгын ажил эхлүүлээд байна. Тэдгээр компанийг барилгаа дууссан хойно нь хаана, нураана гэж дарамтлах биш барилга барих зөвшөөрлөөс нь эхлээд л түргэн шуурхай гэхдээ хуулийн дагуу төрийн үйлчилгээг үзүүлж, ажлын явцтай нь ойр ойрхон танилцаж байя гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Нэг ёсондоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлье, бие биенээ дэмжиж ажиллая гэсэн үг юм.
-Хувийн газартаа тохилог сууц барих хүсэлтэй иргэдийг яаж дэмжих вэ?
-Энэ тал дээр бид бас дэвшилттэй алхам хийсэн. Энэ нь юу гэхээр төлөвлөлт. Бид газар олгож эхлэхээсээ л төлөвлөж байгаа. Шинэ суурьшлын бүсүүдэд зургийн дагуу газар олгож тэнд худаг нь хаана байх, цахилгаан нь яаж очих, үйлчилгээний төв дэлгүүр, хоршоо нь хаанаа байрлах гээд бүгдийг нь төлөвлөсний дараа иргэдэд газар олгож байгаа. Болж өгвөл цэцэрлэг сургуулийг тэндээ хамтад нь шийдэхийг зорьж байна. Иргэд маань өмчилсөн газартаа хаус, таун хаус гээд алийг ч барьж болно. Бид энэ тал дээр барилгын компаниудтай хэлэлцэн загварын байр ч барьсан. Ингээд төлөвлөчихөөр хамаагүй газар олгочихоод баахан муруй сарий гудамжтай болчихдог, нөгөөдөх нь зураг төсөл юу ч байхгүй, дараа нь наадхаа буулга, хашаагаа тат, наанаасаа нүү гэдэг завхарсан арга барилаа салъя л гэж байгаа юм.
Булган аймагт хаврын их ажил ид ундарч буй цагаар Засаг дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.-Булган нутгаар хаваржаа тавтай юу. Хаврын ажил хэр явж байна вэ?

0 Сэтгэгдэл