ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Г.Байгалмаа: Төсвийн зарцуулалтыг дур мэдэн өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл болчих гээд байна
Сүүлийн үед олон нийтэд “Шинэ сум” нэрээр ярианы сэдэв болоод буй “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн ажлын явц, нөхцөл байдлын талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.
-Сумын төвийн шинэчлэлийн анхны үр дүнг үзсэн ч энэ жилээс төсвийг нь багасгасан гэсэн. Үүнийг дагаад ямар өөрчлөлт гарсан талаар тодруулаач?
-Улсын төсөвт 80 тэрбум төгрөг суулгаж, 16 аймгийн тус бүрт нэг сумын төвийг шинэчлэх ажил эхлээд байна. Сум бүрт ногдож буй таван тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ тавихаар улсын төсөвт тусгасан.
Өнөөдөр сумдын дэд бүтцийн хөгжил ямар түвшинд байгааг бид мэднэ. Албан газар ААН, сургуулиуд гээд бүгд тус тусдаа галладаг зуухаар дулаанаа хангаж одоогийн барилгууд нь дулаан алдагдал их, ашиглалтын хугацаа нь хэдийнэ дууссан байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Мөн нүүрсний үнэ төсөвлөсөн мөнгөнөөс нь хэтэрдэг гээд зовлон их. Бид хөдөөгийн алслагдсан сум гэлтгүй анхнаасаа энэ мэт бүх асуудлыг бүтээн байгуулалт хийж эхлэхдээ шийдээд явчихбал хожим дахин төлөвлөлт хийж төсөв мөнгө зарлагадах шаардлагагүй. Тиймээс дэд бүтцээ эхэлж шийдээд, дараа нь барилга сууц барих ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн оны сүүлчээр Засаг дарга нартай уулзаж ерөнхий төлөвлөгөө, зураг төслөө сайн боловсруулах, төсвөө үр ашигтай, зөв зүйтэй зарцуулах талаар албан даалгавар өгсөн. Гэвч одоо ажлаа эхлүүлье гэхээр бидний ярьсан нөхцөл, шаардлагыг сумын удирдлагууд төдийлөн хангаагүй байна. Бас хуулийн дагуу энэ бүх ажлыг тендерээр гүйцэтгэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл зарим сум тендерээ ч зарлаагүй байна. Энэ мэтээр цаг алдаад баймааргүй байна.
-Тэгвэл таван тэрбум төгрөгөөр суманд шугам хоолой тавьж, халаалтын систем байгуулаад л дуусна гэсэн үг үү. Барилгыг нь хэзээ барих вэ?
-Төсвийн тухай хуулиар дэд бүтэц шугам сүлжээнд зарцуулахаар хуульчилсан болохоор барилга байшин барих боломжгүй. Уг нь, цөөн хүн амтай сумын төвийн шинэчлэлийг хэмжээнд нь тохируулж гүйцэтгээд, илүү гарсныг барилга барихад зориулж болно. Гэвч зөвхөн дэд бүтэц гээд заачихсан учир төсвийн зарцуулалтыг дур мэдэн өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл болчих гээд байна. Тиймээс төсвийн тодотгол хийхдээ батлагдсан төсөвт өөрчлөлт хийж байж барилга барих боломжтой юм. Нэн шаардлагатай ганц ч атугай барилга байгууламж бариад шинэ шугам сүлжээгээ ашиглаж байх хэрэгтэй шүү дээ.
-Энэ он дуусахад 16 сумын төв ямар нэг хэмжээгээр шинэчлэгдэх нь. Ирэх хоёр жилд бусдыг нь шинэчилж амжих уу?
-Мэдээж 330 суманд шинэчлэл шаардлагатай. Гэвч бүгдийг нэг амьсгаагаар хийх бололцоогүй. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд 100 сумын төв шинэчлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд зам дагуу, хөл хөдөлгөөн харьцангуй их сумдыг сонгох нь тодорхой. 100 сумын төвөөс гурван сумын шинэчлэл дуусч байгаа, энэ жил 16-г нэмж төлөвлөсөн. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар дөрвөн аймгийн найман сумын дэд бүтцийг шинэчлэх ажил хэрэгжиж байна. 2015-2016 онд бусад сумын ажил эхэлнэ. Ингэхдээ 50-ийг нь концессын гэрээгээр хийж, гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч, барилгын компаниудад боломж гарч байгаа. Тэд ч эхнээсээ саналаа ирүүлж байна. Түүнчлэн алслагдсан сумдаа бас орхиж болохгүй учраас ажлын хэсэг томилж, ямар боломж шаардлага байгааг судалсан. Ер нь аливаа ажлыг эхлүүлэхэд судалгаа маш чухал байдаг. Судалгаа хэдий чинээ ул суурьтай, үнэн бодит байна, тэр хэмжээгээр цаг хугацаа, төсөв мөнгө, ажиллах хүчээ хэмнэх боломжтой юм. Тэр тусмаа барилгын салбар цаг хугацааны их хамааралтай учраас аль болох шуурхай, яаралтай хийж гүйцэтгэхэд анхаарах нь чухал. Үүнээс гадна ямар ч ажил шууд дардан замаар явахгүй нь мэдээж шүү дээ. Жишээ нь, орон нутгийн нөхцөлд тохируулж ямар технологи нэвтрүүлэхээ анхнаасаа зөв шийдэх ёстой. Тендер шалгаруулж, ажлын бэлтгэл хийхэд наанадаж хоёр сар шаардана. Зураг төслөө хийж эхлэхэд цаг орно гээд асуудал бий.
-Шинэчлэлийн хүрээнд эхний гурван сумын төвийг хоосон газар байгуулсан. Энэ жилээс хуучин барилгыг ч ашиглах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлж байсан?
-Тийм ээ, хуучин барилга байгууламж руу ч инженерийн шугам сүлжээ оруулъя гэж ярьж байгаа. Энэ болохгүй зүйл биш. Гэхдээ 50-60 жилийн настай барилга руу дэд бүтэц холбоно гэдэг хүнд. Тухайн барилгын даац, хүчин чадал, цаашид ашиглах хугацаа гээд олон шалтгаан бий. Тэгээд шинэ барилга босгоё гэхээр мөнгө нь хүрэлцэхгүй. Нэг ийм л гацаанд орчихоод байна. Өнгөрсөн жил “Сумын төвийн шинэчлэл” төсөлд 35 тэрбум төгрөг төсөвлөснөөс Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад тус бүр 10 тэрбумыг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 тэрбум төгрөг зарцууллаа. Үүний дүнд нэгдсэн нэг шугам сүлжээнд холбогдсон олон байгууламж ашиглалтад орсон. Энэ ажлын үр дүнг олон аймаг, сумын удирдлага очиж харсан. Бүгд өөрийн сумандаа ингэж цогцоор нь хэрэгжүүлэх юмсан гэж ярьж байлаа.
-Баянхонгор аймгийн хоёр шинэ сум нээлтээ хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Орон нутагт ямар эерэг өөрчлөлт гарч байна?
-Тэр үед хэсэгчилж нээлт хийсэн юм. Одоо хүртэл зарим барилгын ажил үргэлжилж байгаа. Энэ сардаа дуусгаад ирэх сарын 1-нд хүлээлгэж өгөх ёстой. Ажил хойшлох хэд хэдэн бэрхшээл байсан л даа. Шинэ технологи нэвтрүүлсэн учраас мэргэшсэн инженерүүд урьж ажиллуулсан. Хэрэгжилтийн явцад төлөвлөгөөнд ороогүй, төсөвт тусгаагүй нэмэлт ажил их гарч ирсэн. Тэгээд 2013 оны гүйцэтгэл гэхээр 2012 оны төсвийн төлөвлөлтөөр баталсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн онд валютын ханш огцом чангараад санхүүгийн хувьд боломж хумигдсанаас болж сунжирсан тал бий. Нийгэмд өндөр өртгөөр сумын шинэ төв барьж байгуулаад, эргүүлээд ашиглалтын зардлыг яаж нөхөх вэ, үр ашиггүй байх вий гэсэн болгоомжлол байгаа. Би ийм зүйлтэй санал нийлэхгүй. Тог цахилгаан, дулаан ашиглалт, халуун хүйтэн ус гээд төлбөр хураамжаараа өөрийгөө санхүүжүүлээд эргэлдээд явна шүү дээ. Улаанбаатарт ч тэгж л ажиллаж байгаа.
-Шинэ суманд хүмүүс суурьшин амьдрах аятай нөхцөл бүрдээд ирэхээр төвлөрөл нэмэгдэх нь гарцаагүй. Нэг сумын төв хэдий хэр хүчин чадалтай байхаар тооцсон бэ?
-Сумын төвийг шинэчлэхдээ дэд бүтцийг нэлээд алсын хараатай, харьцангуй нөөцтэй суурилуулсан. Жишээ нь, халаалтын хоёр уурын зуухтай. Нэг нь гэхэд шинээр босгосон зургаан байгууламжаа дангаараа хангаж дөнгөнө. Харин нөгөө нь шинэ хаус хороолол, хувийн хэвшлийн барилгын хэрэгцээг хангахаар тооцсон. Сумын хүн ам цөөн, эдийн засгийн эргэлт багатай учраас бизнес эрхлэгчид тэр бүр хөрөнгө оруулаад байдаггүй. Харин одоо дэд бүтцийн асуудал нь шийдэгдээд эхэлбэл нөхцөл байдал өөрчлөгдөх байх.
-Юутай ч сумдын дэд бүтцийг сайжруулж шинэчлэх, барилга байшин босгох бололцоог төр эхнээс нь бүрдүүлээд өглөө. Харин энэ хөрөнгийг үнэхээр үр ашигтай зарцуулах эсэх нь хувийн хэвшил, иргэд, орон нутгийн удирдлагуудаас хамаарах нь.
-Тийм. Бүхнийг төсвөөр гүйцэтгэж чадахгүй шүү дээ.Гэхдээ төр иргэддээ үйлчлэх үүргээ хэрэгжүүлэх үүднээс суманд яах аргагүй дутагдсан байгууламжийг төр барьж өгөх л ёстой. Магадгүй ирэх жилийн төсөвт шинэ дэд бүтэц, барилга, байгууламжийн мөнгө тодорхой хэмжээнд суух байх. Гэхдээ одоо хэлэхэд эрт. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг гээд суманд байдаг дийлэнх байгууламж олон нийтийн зориулалттай. Малчдын хүүхдүүд ийм нөхцөлд л сурах боломжтой болдог. Хэрэв үүнийг анхнаас нь тооцохгүй бол одоогийн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн нэг нь сумын төвд хүүхэдтэйгээ, нөгөө нь хөдөө мал дээр тусгаарлагдчихаад байна. Ядаж л сумын удирдлагууд энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. Жишээ нь, сум бүр эмнэлэгтэй байх биш сум дундын эмнэлэг ч атугай барьчих хэрэгтэй. Түүнчлэн инженерийн шугам сүлжээ байгуулаад, дэд бүтэцтэй болгочихсон газар дээр хэзээ барилга сүндэрлэх вэ гэдэг асуудал ургах нь мэдээж. Энэ нь тухайн орон нутгийн удирдлагын авхаалж самбаа, овсгоо ухаанаас бас л шалтгаална. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд гурван шинэ сумын бүтээн байгуулалтад ээлжээр 100 гаруй монгол хүн ажилласан. Монголчууд их авьяастай болохоор 7-10 хоног хараад л аргыг нь олоод, хийгээд сурчихдаг. Канад инженер буцлаа гэхэд сумын иргэд өөрсдийнхөө хаус, канад технологийн байшингаа барьж чадна. Ердөө зохион байгуулалтад орох л ажил. Тэгэхээр сумын төвийн шинэчлэл нүдээ олсон ажил мөн.
-Сумын шинэчлэлийг төсвийн хөрөнгөөр хийж байна. Санхүүгийн өөр эх үүсвэр үүсгэх талаар Засгийн газраас ямар нэгэн боломж эрэлхийлж байгаа юу?
-Монгол Улсын төсвийг жил бүр тооцож, төлөвлөөд ирээдүйн нөхцөл байдлаа урьдчилж хардаг шиг олон улсын байгууллагууд ч ижилхэн ажил хийдэг. Тэд ирэх оныхоо төсөв, төлөвлөгөө, юунд хөрөнгө оруулахаа хэлэлцэж, шийдвэрлэнэ. Манай улсаас төлөвлөсөн, боловсруулсан хөтөлбөр, саналыг харж байгаад хэрхэхээ шийддэг юм. Түүний нэг жишээ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилга. Бид тэдэнд санал тавьсны үр дүнд найман сумын дэд бүтцийг сайжруулах ажлаа эхлүүлээд байгаа.
-Засгийн газар сумдыг хөгжүүлэх чиглэлээр цаашид ямар ажил хийх вэ?
-Анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотын хүн ам 1.5 сая давж, дамжин өнгөрөх хүнтэйгээ нийлэхээр хэд дахин ачаалалтай байна. Үүний үрээр агаарын, хөрсний бохирдол, нийгмийн үйлчилгээний дутагдал гарсан. Нийслэлд тулгараад буй энэ олон асуудал хөдөө нутгийн хөгжлийг орхисноос улбаатай. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутаг руу анхаарах нь мэдээж. Цаашид бид зөвхөн нийслэл, 21 аймгийн төв гэх хүрээнд харахаа больж 330 сумаа бүхэлд нь анхаарах шаардлага үүссэн. Одоо 21 аймгийн төвийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна. Яагаад гэхээр нийслэлд байгаа хүндрэл бэрхшээл аймгийн төвүүдэд ч тулгамдаж эхэллээ. Тэгэхээр сумаасаа л ажлаа эхлэх нь зүйтэй. Ер нь, газар нутаг том, хүн ам сийрэг нутгийнхаа эзэн болж мал аж ахуйгаа сэтгэл амар эрхлэх нөхцөл бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ тодорхой хэмжээний ая тухтай орчин бий болгож, нийгмийн үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Сумдаа цэгцтэй хөгжүүлээд авбал суурь сайтай барилгатай адил улс маань ч хөгжлийн шинэ шатанд гарна гэж бодож байна. Үүний тулд сумд руу чиглэсэн хөгжлийн бодлогуудаа анхнаас нь эмх цэгцтэй явуулах нь чухал.
-Ер нь хуучин барилга байгууламжийг хэрхэх талаар ямар нэг санал бий юу?
-Ингэнэ, тэгнэ гэж бид зааварлахаас илүү сумын иргэд өөрсдөө шийдэх нь зөв байх. Тэдний оролцоо, шийдэл чухал. Жишээлбэл эмнэлгийн хуучин барилгыг зориулалтынх нь дагуу ашиглах уу, түрээслэх үү, жижиг дунд үйлдвэрлэгчдэд өгөх үү гэдгээ сумдын иргэд ярилцаад саналаа орон нутгийнхаа удирдлагаар дамжуулан шийдэх нь зөв болов уу. Зарим хүн эдгээр барилгыг орон сууц болгож ашиглах санал тавьсан тохиолдол ч бий. Түүнчлэн 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтад орвол хуучныгаа яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Цэцэрлэгийн хувьд хоёр зэрэг ажиллахад болохгүй зүйл үгүй. Угаасаа хүүхдийн тоо нь давчихсан ачаалалтай ажиллаж байгаа цэцэрлэг, сургууль олон байна. Гэртээ өнждөг хүүхэд ч цөөнгүй бий. Энэ мэтээр бодит нөхцөл байдлаа сайтар тодорхойлоод түүндээ зориулах нь зөв юм.
-Төрөөс төлөвлөсөн бодлого, ажил хэрэгждэггүйн нэг илрэл нь “царцсан” барилгууд. Энэ нь сумын хөгжилд мэдээж сөрөг нөлөөтэй байх. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Орон нутагт таван жилийн өмнө эхэлсэн барилга хэзээ дуусах юм, бүү мэд гээд сумдын иргэд нь цөхөрсөн байдалтай сууж байдаг. Царцсан гээд байгаа нийт барилга байгууламжийн 70-80 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд байна. Эдгээрийг манай яамны харьяалалд ирүүлэх үү, үгүй юу гээд гарц, гаргалгааг тодорхойлохгүй бол төрийн өмчид хүн дураараа хандаж, гар хүрч болдоггүй учир үнэгүйдээд хаягдаж байна. Үүнийг цаг хугацаа алдалгүй шийдэж өгөх байтал удааширсаар байна. Барилгын салбар нь улирлын чанартай учир хугацаа маш богино. Шийдэл нь гарлаа гэхэд түүнийгээ зохион байгуулалтад оруулна, ажлаа эхлэх гэсээр байтал долоо, наймдугаар сар гарчихна. Үлдсэн хоёр сард нь ажлаа эхлүүлэх үү, яах вэ гэсээр яваад 2014 он дуусна. Дахиад хойтон жилийн төсөвт оруулна, нэмж, хасна, хугацаа хойшилно, үнэ ханшийн хэлбэлзэл үүсэх гээд маш олон сөрөг үр дагавартай.
-“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д Засгийн газраас нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тус өөрчлөлтөд анхаарч үзэх ямар чухал заалт тусгасан бэ?
-Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээл олгож эхэлсэн. Үүнээс хойш яг 11 сар өнгөрч байна. Энэ оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847,2 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Банкууд 18212 зээлдэгчийн нийт 520,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ. Нийт 36905 иргэн жилийн найман (+/-1) хувийн хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцөлөө сайжруулсан байгаа. Зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутгийн иргэдийг энэ хөтөлбөрт хамруулсанаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Тиймээс орон нутагт барьсан инженерийн дэд бүтцэд бүрэн хамрагдсан амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдсэн. Мөн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн долоон хувь байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт оруулсан нь иргэдэд тодорхой хэмжээний боломж олгосон байх.
-Ярилцсанд баярлалаа.
-Нэгэнт хийчихсэн инженерийн шугамаа ашиглахгүй хадгалж хугацаа алдана гэдэг утгагүй хэрэг-
Сүүлийн үед олон нийтэд “Шинэ сум” нэрээр ярианы сэдэв болоод буй “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн ажлын явц, нөхцөл байдлын талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.-Сумын төвийн шинэчлэлийн анхны үр дүнг үзсэн ч энэ жилээс төсвийг нь багасгасан гэсэн. Үүнийг дагаад ямар өөрчлөлт гарсан талаар тодруулаач?

0 Сэтгэгдэл