ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын
дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн
хэлсэн үг
Хуралдааныг даргалагч, БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Жинпин,
- Эрхэм хүндэт төлөөлөгчид,
- Хатагтай, ноёд оо!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) даргын хүндтэй албыг залгуулан авч, гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд гүн талархал илэрхийлье!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хамрагдах орны тоо нэмэгдэж байна.Үүний зэрэгцээ Ази тивийн энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, итгэлцлийг бэхжүүлэхэд тус бага хурал чухал үүрэг гүйцэтгэн төлөвшиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын “Залуучуудын зөвлөл”, “Ажил хэргийн зөвлөл байгуулагдлаа.
Мөн тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хийгээд Казахстаны ард түмний Ассамблей зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагтай харилцан ойлголцлын Санамж бичгүүд байгуулсанд баяртай байна.
Энэ дашрамд, шинээр гишүүн болж байгаа Катар, Бангладеш улсад баяр хүргэе.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль хамгаалал, терроризм зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх үндсэн механизм болох өөдрөг ирээдүй байгаа гэж бид үзэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм.
Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн.
Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна.
2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм.
Миний бие Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчин хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад чиглэх юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын анхны хуралдааныг энэ оны зургаадугаар сарын 17, 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эрдэмтэн судлаачид оролцохоо илэрхийлээд байна.
Манай улс далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын нэгэн адил олон улсын худалдаа, тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн.
Тухайлбал, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Азийн далайд гарцгүй олон улс дэмжиж, Засгийн газар хоорондын олон талт Хэлэлцээрт нэгдсэнд талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг энэ оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд, түүний дотор манай хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн.
Манай улсын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт Ази, Номхон далайн бүс нутгийн бүхий л орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна.
Монгол Улс “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Энэхүү уулзалт нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй орон гэдгийг бататгасан бөгөөд 2016 оны “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавиад байгааг энэ дашрамд та бүхэнд сонордуулъя.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл зэрэг олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Турк Улсад талархал илэрхийлье.
Ингээд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг даргалах хүндтэй үүргийг хүлээн авч буй БНХАУ-д дахин баяр хүргэж амжилт хүсье.
Монгол Улс, Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын
дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн
хэлсэн үгХуралдааныг даргалагч, БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Жинпин,

0 Сэтгэгдэл