ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Ганбат: Боомттой болсноор эдийн засгийн эргэлт хэрхэн сайжрахыг судлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад анхаарах ёстой. Үзэж, хараагүй зүйлээ шүүмжилж байна. Улсын хэмжээнд 5-6 сум цахилгаангүй байгаагийн гурав нь Баянхонгорт байна. Наадмаас өмнө энэ сумд цахилгаанд холбогдоно. Аймгуудаас хилийн боомтгүй нь ганцхан Баянхонгор. Хилийн боомт байгуулахад зам нь Дархан цаазтай газраар дайрах гээд байгаа учир Оюун сайдтай ярилцаж тойрч гарах талаар саналаа хэлсэн. Засгийн газраас удахгүй УИХ-д оруулах дөрвөн боомтын нэгд нь Баянхонгорын боомт орж байгаа. Тиймээс аймгийн удирдлагууд боомттой болсноор эдийн засгийн эргэлт яаж сайжрах зэрэг судалгаагаа маш сайн гаргаж өгөх хэрэгтэй.
Мэрэгч амьтан, оготнотой тэмцэхээр хор цацсанаас болоод тас, шонхор шувуу үхэж, үрэгдсэн гэдэг мэдээлэл ирсэн. Иймээс аймгийн удирдлагууд цаашдаа байгаль орчинтойгоо зүй зохистой харьцаж ажиллахдаа анхаараарай” гэв.
Баянхонгор аймгийн есөн сум, хоёр байгууллагын 90 жилийн ой энэ зун тохиож байгаа аж. Найр наадам зохиож ажлаа цалгардуулахгүй байх, бүтээн байгуулалтын ажлуудаа чанартай хийхийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар анхааруулж байв. Аймгийн хэмжээнд 1.6 сая ямаатай учир 132.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарчээ. Аймгийн ДНБ-ий 55 хувийг мал аж ахуй бүрдүүлэх бол 6.1 тэрбум төгрөг үйлдвэрлэлийн салбарт 99.9 тэрбум төгрөг үйлчилгээний салбарт оруулах юм байна.
Улсын төсвөөс санхүүжүүлэх 10 ажил байсан нь саатаад байгаа учир 2014 оны төсвийн тодотголоор яаралтай шийдүүлж өгөхийг хүслээ. Шинэжинст, Бөмбөгөр, Гурванбулаг суманд цэцэрлэг, концессын гэрээгээр аймгийн төвд хоёр сум барих байсан нь төсвөө хүлээж буйг дуулгав. БШУ-ы сайд Л.Гантөмөртэй цэцэрлэгүүдийн төсвийн талаар ярилцаж байгааг гишүүд хэллээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалт одоо болтол орж ирээгүйг аймгийн ЖДҮГ-ын дарга лавласан. Ер нь, том үйлдвэрүүдээ дагаж жижиг, дунд үйлдвэрлэл нь хөгждөг олон улсын туршлага байдаг аж. Том үйлдвэр байгуулаагүй учир олон жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт ямар ч үр ашиггүй болж дуусаад, ахиц дэвшил гарахгүй байгааг УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн юм. Баянхонгор аймагт дулааны станц барих ажлыг гүйцэтгэх компани шалгарсан учир удахгүй гэрээ байгуулахаар болсноо аймгийн Засаг дарга танилцуулахад ямар туршлагатай, чадвартайг нь сайтар судлахыг санууллаа.

0 Сэтгэгдэл