Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Х.Баттулга: Хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймгийн талаар мэдээлэл сайтай байгаа. Тулгамдсан олон асуудал бий. Баянхонгорыг жишиг аймаг болгох зорилт тавьж байна. Үүний нэг нь аймгийн төвөөс Хөх хот, Эрээн рүү шууд нислэг хийдэг болох тухай ярилцаж байгаа. Баруун бүсийн худалдааны төв байгуулсан учраас шууд нислэгтэй болчихвол баруун аймгуудад хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой.

“Шинэ сумын төв” төслийг 2010 онд батлуулж, 2012 онд гурван суманд 35 тэрбум төгрөг шийдүүлж авснаас Бууцагаан, Баянлиг суманд тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл сүүлийн үед нэг сайт хөдөө рүү ямар ч үр ашиггүй хөрөнгө орууллаа гэсэн сөрөг мэдээлэл явуулжээ. 80 мянган хүнээс санал авч үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон гэж мэдээлж. Орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс санал асуугаагүй хотын ч юм уу, хаанаас авсан нь мэдэгдэхгүй ийм санал асуулгаар мэдээлэл гаргасан учир хөдөөгийнхөн маань дуу хоолойгоо илэрхийлэх нь чухал. 16 суманд таван тэрбум төгрөг хуваариллаа гэсэн нь канад технологитой уялдахгүй байна. Энэ бол “Шинэ сум” төсөл биш сумыг шинэчлэх ажил юм билээ. 70-90 жил болсон сумын төвийн хуучин байшингуудад дэд бүтэц холбоно гэдэг яваандаа үр дүнгүй болох бүтэхгүй ажил шиг санагдаад байгаа юм. Баянхонгорын таван суманд канад технологийн “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх боломжтой  ч Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны дэмжлэг хэрэгтэй байна. Энэ нь тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой.  
Ноолуур кг нь 75-80 мянган төгрөг хүрсэн учир хөдөөгийн иргэд гар дээрээ бэлэн мөнгөтэй байгаа байх. Сумын төвд орон сууц барих тухай мэдээллийг сайн хүргэж, малчдыг хуримтлал үүсгэх талаар анхаарч ойлгуулж ажиллах хэрэгтэй. Шинэ сумын төвтэй болсон хоёр өөр сумаас нэг гээд нийт гурван багшийг Испани руу хөлбөмбөгийн дасгалжуулагчийн гурван сарын сургалтад явуулсан. Энэ гурван хүн амины сууц барих технологийг давхар судалж ирээд хэрэгжүүлнэ. Ер нь хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан