Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ

УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өчигдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ.

Цахим ярилцлагад УИХ-ын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцов. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо аймгийн хэмжээнд 2014 оны нэгдүгээр улиралд хийж байгаа ажлаа танилцуулсан юм. Үүний дараа аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тус аймагт хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Баянлиг, Бууцагаан сумдын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд шинэчилж буй бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байгааг онцлов. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч, 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг дэвшилтэт Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болж буй юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд сумдад өөрчлөлт хийж, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх алхамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн тэрбээр Баянхонгор аймагт баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулсан, цаашид аймгийн төвөөс БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Хөх хотруу шууд нислэг хийх боломжтой тухай танилцуулав. Түүнчлэн “Шинэ сум”-ын төв нь орчин үеийн хөл бөмбөгийн талбайтай болсон. Тэнд багшлах хүний нөөц шаардлагатай байгаа учраас Баянхонгор аймгийн таван залууг Испани Улсад хөл бөмбөгийн 3 сарын сургалтад явуулсан. Тэд хөл бөмбөгийн сургалтанд суухын зэрэгцээ орчин үеийн технологиор орон сууцыг хэрхэн барих сургалтанд хамрагдаж ирэх юм. Ингэснээр хөл бөмбөг заахын зэрэгцээ орон сууц барих чадвартай болох юм байна. Мөн “Шинэ сум” төслийг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа хэдий ч цаашид үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч буй. Төсөв мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаагийн зэрэгцээ хөдөөд үргүй зардал цацлаа гэж үзэх хүмүүс бий. Хөдөө орон нутгийг хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд орон нутгийн иргэд дуу хоолойгоо нэгтгэмээр байгааг аймгийн удирдлагуудад хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, хөдөө сумдыг Төрийн бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд 5-6 сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй. Тэдгээрийн 3 нь Баянхонгор аймагт байна. Богд сум наадмаас өмнө холбогдоно. Шинэ жинст сумыг наадмаас өмнө байнгын эрчим хүчинд холбогдох тал дээр аймгийн удирдлагууд анхаарч ажиллаарай хэмээн хэлэв. 
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан