Монгол
Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага
хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн
зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Шинжлэх ухаан технологийн их сургууль, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих, инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх боломж нээгдэх юм. Харин уг төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн төслийг өчигдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээр, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус дэмжсэн.
Эдгээр хэлэлцээрүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахаар хуваарьт ороод байгаа юм.






















