Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Изинис тодорхойгүй хугацаагаар үүдээ барьсан гэв
Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, эдийн засагч Ө.Ганзориг “Изинис бол зөв үйл ажиллагаатай олон улсын стандартаар ажиллаж байсан цөөхөн компанийн нэг. Дэмжиж бахархдаг байсны хувьд үнэхээр харамсч байна” гэж бичжээ.
Ийн бичихийн учир нь 2006 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, орон нутгийн нислэгт голлох үүрэг гүйцэтгэж байсан Монголын агаарын тээврийн томоохон компани болох Изиниз өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Тус компанийн хувьд хаалгаа барих шалтгаанаа өнөөгийн эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрсэн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас компанийн ТУЗ-ийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоолоо гэжээ. 2012 оны зургадугаар сард АНУ-аас БОИНГ 737 онгоц авснаа зарлаж, Монголын хамгийн олон онгоцтой авиа компани хэмээн мэдээлж байсан тус компанид 220 гаруй хүн ажиллаж байсан аж. Хэдийгээр олон улсын нислэг хийх төлөвлөгөөтэй, орон нутгийн долоон чиглэлд нисдэг байсан тус компанийн гол орлогын эх үүсвэр нь уул уурхайн захиалгат нислэгүүд байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Харамсалтай нь, сүүлийн нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан, валютын ханш өссөн зэрэг шалтгааны улмаас ийнхүү нэг компани үүдээ барьснаа албан ёсоор зарлалаа.
Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, эдийн засагч Ө.Ганзориг “Изинис бол зөв үйл ажиллагаатай олон улсын стандартаар ажиллаж байсан цөөхөн компанийн нэг. Дэмжиж бахархдаг байсны хувьд үнэхээр харамсч байна” гэж бичжээ. Ийн бичихийн учир нь 2006 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, орон нутгийн нислэгт голлох үүрэг гүйцэтгэж байсан Монголын агаарын тээврийн томоохон компани болох Изиниз өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл