Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт - Петербургт хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус хотод хүрэлцэн очлоо.

1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Орос улсыг дэлхий ертөнцтэй холбох, улс хоорондын харилцаанд гарч буй газар зүйн болон мэдээллийн саад тотгорыг арилгаж, бизнесийн хөгжлийн хэрэгсэл болгох зорилготой юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн олон улсын томоохон арга хэмжээний нэг бөгөөд энэ жил 22 орны 2400 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.

Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харицааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтжээ.


Өнөөдөр “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзах юм.

Мөн Засгийн газрын тэргүүн “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, нарын хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан