Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Амины орон сууцыг 8 хувьд хамруулах шийдвэр удахгүй эцэслэн гарна
Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ.

 “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ. Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.

ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ. Дашрамд сонирхуулахад, 1111 төв нээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан