Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Үхрийн бөөрөн дэх нүхээр хоолны шингэцийг нь судалж байна
Швейцарийн нэгэн фермер үхрийнхээ хоол болосруулах ажиллагааг хянаж байхын тулд мэс заслын аргаар үхрийнхөө бөөр, ходоодонд тусгай таглаа бүхий нүх гаргасан гэнэ.

Өнөөдөр фермерүүд ХАА-д шинэ технологи нэвтрүүлж, зарим нь судалгааны түвшиндээ яваа ч ихэнх тохиолдолд хуучин арга хэрэглэж байгаа юм. Харин швейцарийн фермер, судлаачдын энэ арга нь ямар хоол тэжээл илүү үр нөлөөтэй, ходоодонд хэрхэн боловсорч байгааг ажиглан судлах шинэ арга гэнэ.

Тэд мэс заслын аргаар үхрийн биед суулгасан 20 см-ийн диаметртэй энэ нүхээр ходоодондох хоол тэжээлийн дээжийг авч судалдаг байна. Өөрөөр хэлбэл үхрийн идэж байгаа ямар тэжээл хэд хоногт боловсорч, хэдий хэмжээний илчлэг, калор ялгаруулан ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд хэдий хугацаанд ямар үр дүн өгөхийг нь судалдаг байна. Ингэснээр малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд ХАА-н үйлдвэрлэлд судалгааны чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байгаа юм.

Амьтан хамгаалагчид харин үүнийг амьд амьтныг тамлах аргаар ийм цонх гаргалаа хэмээн фермерүүдийг шүүмжилж байгаа ч судлаачид, фермерүүд энэ нь амьтны биед ямар ч аюулгүй, тийм ч харгис  арга биш гэж  эсэргүүцэж байгаа юм. Тэд ийм арга бүр 1920-иод онд нэвтэрсэн, судалгааны хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэж байна.
Швейцарын өөр  хэдэн фермер үхрийнхээ хүзүүнд суулгасан тусгай төхөөргөөр малын биед гарч байгаа өөрчлөлтийг хянаж байх арга хэрэглэж байгаа талаар FederalPost бас мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
Аймшигтай юм
Хамгийн их уншсан