Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Нэг гарыг хоёр атгав
Орос том байна. Өнгөрсөн долоо хоногт бидний хоёр хөршид хоёр томоохон арга хэмжээ боллоо. Хятадын орчин үеийн хөгжлийг тодорхойлогч хэмээн зүй ёсоор нэрлэх болсон Шанхайд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Ази номхон далайн бүс нутгийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт. Нөгөө нь ОХУ-ын нийслэл байсан Петербург хотноо олон улсын эдийн засгийн чуулган болж өнгөрлөө. Хоёр хөршид маань болсон үйл явдлууд мөн эдний дунд Монгол гэж улс бий шүү гэдгийг тодотгох гэж манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр чадлаараа мэрийж яваа харагдана.

Энэхүү хоёр уулзалтын хамгийн хүндтэй бас хамгийн гол хүн бол мэдээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байв. Тэр зоригтойгоор Хятадтай 10 жил ярьж чадсан хий экспортлох 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээгээ хийж, олон улсын чуулганы индэр дээрээс барууныг, Европыг, АНУ-ыг тодруулбал Б.Обамаг шүүмжилж байна. Барууныхны эдийн засаг хориг арга хэмжээ нь бумеранг маягийн нөлөө үзүүлнэ гэдгийг хэлээд жил ирэх тусам Европын Оросоос авах эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгааг сануулав.

В.Путинг ийн дэлхийн хэмжээний хүн гэдгээ нотолж байхад харин Б.Обама дуулаагүй царай гарган иргэдийнхээ дунд орчихоод өглөөний цай, үдийн хоол эргүүлсэн шигээ явна. Хэдийгээр олон улсын хэвлэлүүд Обамаг шүүмжилж байгаа ч тэрээр үл тоон ард иргэдийнхээ дунд ажиллаж чаддаг, ихэмсэг, бардам биш энгийн нэгэн гэдгээ батлах гэж яваа нь түүнийг В.Путинээс тэс өөр хүн гэдгийг илтгэнэ.

Тэгвэл манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтуудыг далимдуулан ОХУ-ын гараас чангахан атгах боломж олдов. Шанхайд болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр манай улсын Ерөнхийлөгчийн тухайлан уулзсан зочид бол мэдээж хоёр хөршийн тэргүүн нар байлаа. Манай Ерөнхийлөгчийн зочид гэхийг хүсэвч үнэндээ бид зочид байсан. Дотоодын эдийн засгийн байдал хүндхэн энэ үед болсон уулзалтын ачаар ямартай ч төмөр замын тээврийн талаар хөндөөд авав.
1949 онд буюу тэртээ 65 жилийн өмнө хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон тухай монголчууд үргэлж хөнддөг. Гэхдээ ОХУ нааштай хариу өгөхгүй тохиолдолд Монгол дангаараа шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. Хэдийгээр энэ удаагийн уулзалтаар 1949 оны гэрээг онцгойлон хөндөөгүй ч хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах талаар ярилцаж чадсан. Энэхүү хамтарсан компани гэдэгт мэдээж юун түрүүнд төмөр зам багтана. Саяхан техникийн шинэчлэл багагүй хийсэн төмөр замыг Оросын Хятадын худалдааны дамжин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр талаар ярилцаж чадсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гурван талын идэвхтэй яриа хэлэлцээр чухал ач холбогдолтойг онцлон ярилцсан билээ. Мэдээж үүндээ хоёр улс хамтран дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж байсныг онцолж буй харагдсан.

Гэвч 65 жилийн өмнөх гэрээгээ олон улсын чанартай гэж тодотгоод бас хоёр улс ижил тэгш хэмжээнд хувь эзэмшихээр заачихсан учраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар Монгол Улс бие дааж шийдвэр гаргах боломжгүй хэвээр. Хэдийгээр том дарга нь Монголынх байлаа ч гол ноён нурууг нь Орос дарга барьдаг гэхэд буруудахгүй. Тийм учраас энэ талаар манай Ерөнхийлөгч 2011 онд ОХУ-д хийж байсан айлчлалаараа маш тодорхой хөндөж байсан ч “бодож үзье”-гээс илүү үг сонсч чадаагүй л байна. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч нь Медведев Ерөнхий сайд нь Путин хэдий ч нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй дүрэм үйлчилж байсан билээ. Энэ удаад Ерөнхийлөгч ямар ч байсан төмөр замыг харилцан ашигтай хамгийн боломжит хувилбараар хөгжүүлье гээд хэлж үзлээ.

Бараг энэ уулзалтаас гурван өдрийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ мөн В.Путинд уулзах хүсэлт тавьж зочин нь болов. Тэрээр хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах, шаардлагатай тохиолдолд Монголын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ В.Путинд хэлжээ. Ерөнхийлөгчөөс илүү юу хэлэв ээ гэвэл хийн хоолой тавих асуудалд бид чадлаараа дэмжлэг үзүүлнэ гэдэг л үг. Нэгэнт манайхыг тойруулаад тавихаар тохирчихсон үед хэлсэн энэ үг ч илүүц болсон нь мэдээж. Хамгийн гол нь хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулж, ачаа эргэлтээ нэмэгдүүлье гэдгийг л давтан давтан чихэнд нь дуулгаж чадсныг нь онцлох нь зүй.
Ийн манай улсын номер нэгдүгээр хүн, гуравдугаар хүн ОХУ-ын номер нэгийн гарыг хоёр дараалан чанга атгалаа. Гэхдээ ОХУ том гэдгээ батлан жижигхэн Монголд ямар ач холбогдол өгөхийг дараа дараагийн уулзалтаас харах л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан