Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хятадын компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмнэ гэв
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирал Дин Шюедун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус корпораци нь олон улсын хэмжээнд 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны нэг тэрбум гаруй ам.долларыг  манай улсад оруулжээ. Улмаар энэ тоог дорвитой нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын төр, засгийн төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулах боломжийн талаар судалж буй нь энэ аж.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр  уулзалтын үеэр эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлвийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах давуу талуудыг онцлов. Тухайлбал, хөрш орнуудын зүгээс дэмжлэг хүлээсэн “Таван шугам” буюу “Талын зам” төсөл болон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугмын ажилд хөрөнгө оруулах ач холбогдлын талаар тодотгосон юм. Монгол Улс бол хувийн өмчийг хуулиар хамгаалдаг орон юм. Түүнчлэн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтад БНХАУ-ын оролцоо 50 жилийн өмнөх Энхтайваны гүүрийн ажлаас хойш харьцангуй бага байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд дурдсан юм.

Харин БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирал Дин Шюедун хэлэхдээ, “УИХ-аас өнгөрсөн жил баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол оронд хөрөнгө оруулахад таатай уур амьсгалыг бүрдүүлсэн. Тиймээс харилцан ашигтай сайн төслүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байна”гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан