Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН-ын бүлэг завсарлага авав
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

 Энэ үеэр МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь тус намын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-ын дарга З.Энхболд уг асуудал нь хуулиараа  зургадугаар сарын 1-нээс өмнөөс баталсан байх ёстойг хэлээд хоёр хоногийн завсарлага өгөв.

Завсарлага авахын өмнө тус намын бүлгийн гишүүд гурван жилийн турш хэрэгжих бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж буй чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нар, эрх баригч намын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ёстойг сануулж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан