ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ардчилсан намд ҮЗХ-ны хурал үгүйлэгдсээр...
Улс төрийн намуудын дүрэм Монгол Улсын хуулиас дээгүүр гарчихсныг өөрчлөх шаардлага бий болсныг УИХ-ын даргаас эхлээд гишүүд хөндсөөр байна. Ардчилсан намын удирдлагууд засгийн эрх атгаснаас хойш намынхаа дүрэм журам гээчийг таг марчихаад байгаа. Журмын нөхөд нь хэлээд ч хүлээж авахгүй багагүй хугацаа өнгөрлөө. Шат шатны хурлаа цагт нь хуралдуулах дүрмээ мөрдөхгүй мөртлөө шийтгэл ногдуулж, хасах заалтаа хамгийн түрүүнд ашиглаж буй.

Жишээлэхэд, АН-ын дүрэмд гишүүн үүргээ биелүүлээгүй, дүрмээ зөрчсөн бол Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ хэлэлцэж, шийтгэл оноож, түүнийг нь зохих шатны удирдлага эцэслэн баталгаажуулна гэжээ. Намын шийдвэрийн эсрэг товчлуур дарсан хэмээн ХЕХ УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөхөөр санал нэгдээд буй. Энэ шийдвэрийг баталгаажуулах удирдах байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо гэж Р.Бурмаа гишүүн тайлбарласан. Гэсэн хэдий ч ҮЗХ-ны хурлын сураг ажиг дуулдсан ч үгүй.
Ардчилсан намын дүрмэнд “Их хурал дөрвөн жилд нэг удаа хуралдана” гэж заасан. Хамгийн сүүлд АН-ын Их хурал 2013 оны тавдугаар сарын 7-нд хуралдсан. Гэхдээ энэ хурлаар бодлогын шинжтэй асуудлууд огт хэлэлцээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилж, баяр ёслолын байдалтай хуралдаад өнгөрсөн. Үүнээс өмнөх хурлаар АН-ын даргаар Н.Алтанхуяг сонгогдсон.
Их хурлын чөлөөт цагт ажиллах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо гэж дүрэмдээ тусгажээ. Тэгэхээр энэ намын удирдах гол байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дүрэм ёсоор болж байгаа юу гэдэг асуултыг олон хүн тавих боллоо. Сүүлийн хурал хэзээ болсныг юун түрүүнд сануулах хэрэгтэй биз. 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд жинхэнэ гал ассан ширүүхэн уур амьсгалтай хурлаа АН-ын ҮЗХ хийсэн билээ. Намын дарга Н.Алтанхуягийг шүүмжлэлээр булж, эцэстээ МАН-тай хамтарч байгуулсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрснээр төгссөн гээд гэнэтийн үйл явдлаар дүүрэн хурал байв. Намын даргын ажлын тайланг авч хэлэлцэх учиртай байтал индэр дээрээс ҮЗХ-ны хурлыг удирдаж суусан. Эндээс л асуудал үүсч, АН доторх фракцуудын төлөөлөл хатуухан үг намын дарга руугаа шидэж, араасаа дуулиан дагуулан хэсэгтээ бужигналдсаныг эргэн сануулъя.
Ардчилсан намын дүрмийн “6.4.4. ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдана” гэж бий. Энэ бол одоо мөрдөх нь байтугай бараг мартагдсан заалтын нэг нь. Жилд хоёроос доошгүй цуглах нь бүү хэл 2012 оноос хойш ҮЗХ-д салхи оруулсангүй. За яахав, УИХ, орон нутаг, нийслэл, Ерөнхийлөгчийн сонгууль болсон гээд намын аппарат ачаалалтай ажилласан байх. Гэхдээ үндсэн дүрмээ сахиж, ҮЗХ-ныхоо гишүүдийг сэлгэлгүй хоёр жил болчихлоо. А.Мурат, Х.Ганболд тэргүүтэй АН-ын зарим гишүүн жигүүр байгуулж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн. Тэд ҮЗХ-г хуралдуулж, ротациа хийн намын дүрмээ сахиж ажиллах ажил хэрэгч шаардлага тавьж, олон хүний загатнасан газар маажсан гэж болно. Санаа оноо нийлсэн намынхаа нөхдийг цуглуулж, АН-ынхнаа Үндсэн дүрмийг сахиж, мөрдөхийг сануулсан хэлэлцүүлэг зохиосон нь өнгөрсөн намар. Даанч тэдний эхлүүлсэн тэмцэл төдийлэн үр дүнд хүрэлгүй жигүүрийн даль хумигдав. Албан тушаал горилж, бялуу хүртэх гэж жигүүр байгууллаа хэмээн багагүй шүүмжлүүлж намын удирдлагуудын шаардлагын хариу ч сураг алдарч, эцэстээ нам дарагдлаа. ҮЗХ-нд журмын өөрчлөлт хүргүүлээд байгаа гэдгээс өөр хэлэх үр дүнтэй хариу тэдэнд алга. Санаа зорилгоо нэгтгэж, намын удирдлагуудаа дүрмээ биелүүлэхийг шаардсаны төлөө албан тушаалын ашиг сонирхолтой хэсэг хүмүүс гэх нэр зүүсэн болоод ч тэр үү жигүүрийнхэн идэвхгүй боллоо. АН-ын дүрмийн “6.4.1. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байна. Үүнээс 50-иас доошгүй суудал нь эмэгтэй гишүүдэд ногдоно. Жил бүр дотоод сонгуулийн хорооноос тогтоосон квотоор, тогтсон хугацаанд ҮЗХ-ны гишүүний эргэлтэд хамрагдах (ротаци) сонгууль явагдана” гэдэг заалт бүхлээрээ хэрэгжилгүй хоёр жил болчихжээ.
Ардчилсан намын дүрмээр ҮЗХ нь бүрэн эрхтэй байгууллага. Намын бодлого, улс орны хөгжлийн болон нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж гаргах, Гүйцэтгэх зөвлөлд чиглэл өгөх эрхтэй. Энэ заалтад дурдсаныг Засгийн эрх барьснаас хойш хэрэгжүүлээгүй л байгаа.
Бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллааны гэрээг батлах нь ҮЗХ-д л хамааралтай зүйл. Сүүлийн үед яригдаж буй АН МАХН-тай хийх хамтын ажиллагааны урт хугацааны гэрээг хэрвээ дүрмээ дагаж мөрдөх юм бол ҮЗХ хэлэлцэж таарна. Өөр намтай 10 жилийн хугацааны гэрээ байгуулахад удирдах шатны ҮЗХ-ны гишүүдээс санал асуулгүй өнгөрч боломгүй. Өөр бусад заалтуудаа зөрчсөөр байгаа юм чинь энэ зэрэгт ҮЗХ-г хуралдуулах нь юу л бол.
2012 онд болсон ҮЗХ-ны 35 дугаар хурлаас хойш гацсан ээлжит хурлуудаар хэлэлцэх ёстой олон асуудал хуримтлагдсаар л...
Төв талбайн дэргэд Тусгаар тогтнолын ордонтой өрсөлдөхүйц өндөр ордон сүндэрлүүлэхээр хандив цуглуулаад байсан нь ч бүр үлгэр болж дууслаа. Намын дүрмээ шинэчлэхээр анхан шатны байгууллагуудаас санал асуугаад байсан нь бас л чимээ алдрав.
Уг нь 2008 оноос хойш АН-ыг удирдаж байгаа Н.Алтанхуягт дүн тавих эрх, онцгой шаардлага ҮЗХ-д бийг намынхан нь хэлсээр байгаа. Намыхнаасаа шүүмжлэл сонсохыг хүсэхгүйдээ ҮЗХ-ны ротацийг ч хийх чөлөө өгөлгүй хуралдуулах нь гэж гаднаасаа харагдаж байгаа нь тодорхой. Алдаатай, атаатай бодлого явуулдаг хэдий ч сөрөг хүчин МАН намын дүрмээ ягштал мөрдөж чаддагийг нь ядаж суралцаасай. ҮЗХ-той ижил төвшний Бага хурлаа цаг хугацаанд нь хуралдуулж, ротациа хийсээр байгаа. Дотоод ардчилал нь дээд цэгтээ хүртэл хөгжсөн гэж онгирдог АН-ынхан юун ротаци хийх манатай, засгийн ажилдаа дарагдаад ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахгүй суугаа. Төрийн ордны Их танхимд нэг өдөр цуглаад хуралдчих бололцоог АН-ынханд олгоосой билээ. Үгүй бол хуримтлагдсан олон асуудал нь дотроо бугшсаар нэг л өдөр том тэсрэлт болох вий.
Л.НОМИН

0 Сэтгэгдэл