Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хав дарсан бондын мөнгөө хэзээ эргэлтэд оруулах вэ

735 сая ам.доллар бу­юу олон улсын зах зээ­лээс босгосон Чингис бон­дын мөнгөний 51 хувийг арилжааны банкуудад шил­жүүл­сэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн да­гуу дээрхээс 7.3 их наяд төг­рөгийг нь үйлдвэрлэлд олгохоор тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, “Импортыг орлох, экспортыг нэмэх 888 төсөл”-д 7.3 их наяд төгрөг олгоно хэмээн гүйцэтгэх засгаас нэгэнт шийдвэрээ гаргасан. Гэхдээ үйлдвэрлэгчдийн зүгээс хүссэн зээлийн хэмжээ нь 4.2 их наяд төгрөг.


Төсөл, мөнгө аль аль нь байгаа учраас ажил хийхэд асуудал байхгүй, импортын бүтээгдэхүүнийг халж, экспортыг дэмжинэ хэмээн хэлснээс хойш нэг улирал өнгөрлөө. Гэвч энэ хугацаанд шаваа тавьсан, шинэ үйлдвэр босгосон, хуучнаа өргөжүүлж, ажил нь жигдэрсэн аж ахуйн нэгж алга. Бондын мөнгөнөөс авсан, авах эсэхээ ч мэдэхгүй үйлдвэрлэгчид өдөр, шөнөгүй төрийн байгууллагын үүдээр эргэлдэж, арилжааны банкуудыг царайчилж байна. Энэ тухай гомдлоо ч тэд төслийн тооноос давж гарсан хурал, зөвлөгөөний үеэр ширүүхэн хэлдэг. Шийдвэр гаргагчид “Энэ тухай зөвлөнө, санал хүлээж авлаа” гэдэг ч өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (ҮХААЯ)-нд болсон “888 төсөл”-ийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мөн л “энэ талаар ярилцъя, эргээд нэг уулзъя” гэснээс өөр дорвитой зүйлийг хэлж чадахгүй байлаа.

 

Үүнд нөлөөлж буй олон асуудал байгаа ч үйлдвэр­лэгчдийн зүгээс банкны шаард­лага, зах зээлийн хам­гаа­лалт гэсэн хоёр асуудал төслийн гүйцэтгэлд тушаа болж байгааг онцлов.

Тодруулбал, бондын мөн­гөний эргэн төлөлтийн эрсдэл үүрэх, арилжааны банкуудаа дэмжих гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр байршуулсан 735 сая ам.долларын үйлд­вэр­лэлд зарцуулах ёстой хувийг арилжааны банкууд хав дарчихаад хүн амьтан халгаахгүй байгаа гэдгийг үйлдвэрлэгчид нэг бус удаа хэлж байна. Энэ нь эрсдэл үүрч байгаа учраас эргээд төлөгдөхгүй бол гэсэн айдсаас үүдэлтэй. Нэг талаараа арилжааны банк нь зээлийн эргэн төлөгдөх баталгааг шаардах хэрэгтэй ч улс даяараа өр тавьж аваад, үйлдвэрлэлд зориулна гэсэн мөнгийг нь хэт их болзлоор олгож байгаа нь хаа хаанаа бодох л асуудал. Адаглаад төсөл бичиж, түүнийг бодит болгохоор зээл хүссэн үйлдвэрлэгчдэд хүссэн зээлийн хэмжээтэй дүйцэхүйц, хөрөнгө мөнгө, үл хөдлөх барьцаа байхгүйг бодолцож, анхнаас нь арга хэмжээ авах хэрэгтэй байж. Гэхдээ нэгэнт гацаанд орчихсон учраас энэ байдлаас гарах талаар Н.Алтанхуяг сайд банк, үйлдвэрлэгч нарыг оролцуулсан зөвлөгөөний үеэр ярьж, хэд, хэдэн байж болох гаргалгаа дэвшүүлж байсан ч өнөөдөр нэг нь ч биеллээ олсонгүй. Тиймээс хөрөнгө оруулалтыг “Хөгжлийн банк”-аар шийдэж өгөөч гэсэн санал өчигдөр олон гарав. Гэхдээ манайх шиг муу менежменттэй төр тэрхүү мөнгийг өгөөд, эргэн төлөгдөх хариуцлагыг хүлээх чадваргүй. Нөгөөтэйгүүр, төр 10, 20 тэрбум төгрөг зээлдүүлээд, эргээд түүнийгээ манаж байх “жижиг гар” биш гэдгээ дэндүү сайн мэддэг. Тиймээс үйлдвэрлэгчдийн дээрх санал эрх баригч нарын хөнгөн инээдээр дарагдсан. Харин үүний дараа хэрэг­жүүлэх боломжтой зүйл нь эрсдэлийн сан бүрдүүлэх болоод худалдан авагч нь тодорхой болж, гэрээ хийсэн төслүүдийг эхний ээлжид санхүүжүүлэх явдал юм. Зээлийн батлан даалтын сангийн механизмыг нэвт­рүүлэх болон зээлийн даат­галын тогтолцоог бий бол­гохоор сар орчмын өм­нөөс ярьсан ч өчигдрийн байдлаар мөн л сураг гарсангүй. Тиймээс дахиад л зээлдэгчид аргаа барсан харагдав.

 

Энэ талаар үйлдвэрлэгчид ийнхүү ярьж байна.

Хөдөө, аж ахуйн салбарын төлөөлөл:  Төсөл ярь­саар байгаад хугацаа алд­лаа. Нийгэм даяараа хүлээж байна. Эцсийн гацаа бол арилжааны банк шүү дээ. Өнөөдөр дөрвөн банкаар дамжаад газар тариалангийн төслүүдэд зээл олгох учиртай. Гэтэл банк хэд, хэдэн шалтгааны улмаас бидний төслийг буцааж байна. Нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлсэн тал шинэ байна гэсэн шалтгаанаар. Хоёрдугаарт, сар болгон орлого орохгүй байна гэлээ. Газар тариалан чинь улирлын чанартай явагддаг. Гуравдугаарт, үл хөдлөх хөрөнгө заавал Улаанбаатарт байх ёстой гэж байна. Дээрээс нь үнийн дүнгээс даваад байна. Ингээд арилжааны банк бидэнд зээл олгохгүй. “Хөгжлийн банк”-аар л өгөхгүй бол “888 төсөл” амьдралд буухгүй. 40-60 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэр байгаа. Түүнийг ч гэсэн нэн тэргүүнд “Хөгжлийн банк”-аар өгч болно шүү дээ.

Сүүний үйлдвэрлэлийн төлөөлөл: Банк зээл олгох ямар ч сонирхолгүй байгаа. Хуурай сүүгээ ууна уу, шингэн сүүгээ ууна уу хамаагүй гэж байна. Бидний төсөл анх хэрэгжихдээ 5.6 сая төгрөгийн өртөгтэй байсан. Одоо ам.доллар, евро өсөөд 9.1 сая төгрөг болчихлоо. Дээрээс нь банкууд өндөр цензур тогтоогоод зээл олгохгүй гэдгээ ил тод мэдэгдээд байна шүү дээ.

Хэвлэлийн салбарын тө­лөөлөл: Манай хэвлэлийн сал­бараас найман төсөл шалгарсан. Энэ дотор хаяг­дал цаас боловсруулах үйлд­вэр барина гээд хоёр ком­панийн нэр шалгарчээ. Гэтэл Хэвлэлийн үйлдвэрийн холбоо маань бүгдийг нь нэгтгээд хэвлэлийн үйлд­вэрийн парк байгуулна гэсэн. Дотор нь цаасны үйлдвэр байгуулна гэж төсөл бичсэн чинь “Танайх үйлдвэрлэлийн бус төсөл бичсэн байна” гээд манай холбооны төслийг хассан. Гэтэл хэвлэлийн салбарт ямар ч сураггүй “үс, ноосны” компани хүртэл дунд нь орчихсон явж байх юм. Ариун цэврийн цаас, салфетка хийнэ гээд төсөл бичснийг нь төр, засаг дэмжчихсэн байна. Угтаа бол хэвлэлийн парк дотор ганцхан шугам тавихад л тэр 00-ын цаас чинь гараад ирдэг юм. Гэтэл гурван компанид зээл өгөөд гурван өөр газар барилга, байгууламж бариад нойлын цаас үйлдвэрлэх гэж байна. Энэ улсын эдийн засаг чинь нойлын цаасаар “суучихаад” байгаа юм уу. 20 гаруй жил хэвлэлийн салбарт хүчин зүтгэсэн бидний хөдөлмөр талаар өнгөрлөө.

Ой модны аж үйлд­вэ­рийн салбар: Ма­найх бусад салбарыг бодвол харьцангуй өргөн хүрээтэй. Тийм учраас хөнгөн үйлдвэрийн салбар дундаа ой модны салбарын төсөл 2-3 дахин их байна. Энэ бол амьдралын зүй тогтлоор гарч ирж байгаа зүйл. Яагаад гэвэл сүүлийн 30 гаруй жилийн дотор ой модны салбарт нэг ч үйлдвэр аж ахуйн газар төвлөрсөн хөрөнгө оруулалтаар бай­гуулагдаагүй. Ийм учраас ма­най салбарын технологийн хоцрогдол хамгийн доод түвшиндээ хүрсэн. Түүнээс гадна бидний үйлдвэр аж ахуйн газар ямаагаа самнаад ноолуураа үйлдвэрт тушаадагтай адилгүй. Ши­рээ, сандал хийхийн тулд 10 гаруй өөр технологи дам­жиж эцсийн бүтээгдэхүүн бол­дог. Нөгөөтэйгүүр, ма­най салбарын үндэсний үйлд­вэрлэгчдийг дэмжих, харж үзэх талаасаа төрийн зүгээс юу ч хийгээгүй. Тиймээс хоёр санал байна.

Нэгдүгээрт, хавтан үйлд­вэрлэх, сургуулийн ширээ, сандал хийх тухай саналыг бид дөрвөн жил ярьсан. Гэтэл сургуулийн ширээ, сандал хийлгэх тендерийг засгийн зүгээс зарлаад байна. Үүнийгээ болиоч ээ. Үндэсний үйлдвэрлэгчдэд нарт энэ ажлаа өгөх хэрэгтэй. Дэмжинэ гэж ярьдаг болохоос дэмжсэн зүйл өнөөдрийг хүртэл байхгүй л байна. Хоёрдугаарт, хавтан үйлдвэрлэлийн өртөг нь 10 гаруй тэрбум төгрөг. Энэ үйлдвэрийг барьчих юм бол жилд 17-18 сая ам.долларын урсгалыг нөхөх ёстой. Тиймээс үүнд онцгой анхаарал тавих хэрэгтэй байна зэргээр үйлдвэрлэгчид санал бодлоо хуваалцсан юм.

0 Сэтгэгдэл
hen udaan huleesniig ni shalgaruulakh gej bgaa jum bailgui dee,ugaasaa darga nar l medne sh dee,bid neeree itgemtgii humuus jum aa
Хамгийн их уншсан