ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ХОЙД ХӨРШИЙН МОНГОЛД “ТАВЬСАН” НЭГ ИЙМ САНАЛ
ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, Казахстан улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд К.И.Кобландин нар хамтран сонирхол татахуйц мэдээлэл хийлээ. Өнгөц харахад Монголд огт хамааралгүй гэж санагдахаар. Хамтарсан мэдэгдэл хийх болсон шалтгаан нь тавдугаар сарын 29-нд ОХУ, Казахстан, Беларусь гэсэн гурван улсын Төрийн тэргүүн Евразийн эдийн засгийн холбоо нэртэй шинэ холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурснаас үүдэлтэй. Холбооны гишүүн улсууд нэгдмэл орчин бий болгох замаар эрчим хүч, эдийн засаг, аж үйлдвэр, зам тээвэр гэх мэт эдийн засгийн голлох салбарт хамтарсан бодлого явуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн Ази ба Европын холбосон гүүр болох гол зорилготой. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд дотроо хөдөлмөрийн хүч чөлөөтэй хөдлөх, дотооддоо бараа таваарын нэгдсэн бага татвар ногдуулах гэх мэт давуу тал ихтэй.
Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо байгуулж байгаа нь Монголд ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энд хамаатай байхаас өөр аргагүй хэд хэдэн зүйл бий. Нэгд, ийм холбоо байгуулагдах тухай эртнээс яригдаж эхэлсэн. Өрнөдийн зарим судлаач хуучин Зөвлөлтийн нутагт улс дамнасан энэ мэт холбоо байгуулах нь цэрэг, улс төрийн зорилготой, шинэ эзэнт гүрэн байгуулах санаархал гэж шүүмжилж байсан юм. Гэтэл энэ холбоо нь огт өөр, цэвэр эдийн засгийн зорилготой гэнэ.
Орос ба Казахын Элчин сайд нар хамтарсан хурал хийж байгаа нь юуны өмнө Евразийн Эдийн засгийн холбоо нь НАТО шиг цэрэг, улс төрийн байгууллага огт бус зөвхөн эдийн засгийн нөөц боломжийг дайчлах, харилцан таатай орчин бүрдүүлэх замаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой, ямар ч улс нэгдэж болох чөлөөтэй байгууллага гэдгийг хөрш хил залгаа оршдог манай улсад ойлгуулахыг хичээж. Евразийн холбоо нь гишүүн орныхоо улс төр, эдийн засгийн тогтолцоог хүндэтгэдэг, бүс нутагтаа эдийн засгийн бусад байгууллагад нэгдэх эрхийг хангаад зогсохгүй өөрийн чухал гэж үзсэн салбарт төрөөс тусламж үзүүлэхийг хүртэл зөвшөөрдөг, Дэлхийн худалдааны байгууллага гээд олон улсын байгууллагуудын бүх дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулах аж.
Хоёрдугаарт, холбооны гишүүн орнууд төмөр замын тээвэр, газрын тосны экспорт ба импорт, гаалийн татвар гээд дотооддоо ихээхэн хөнгөлөлт эдлэх боломж гарч байгааг хөрш зэргэлдээ орнууддаа тайлбарлав. Далайд гарцгүй, урд хөрш рүү гаргах түүхий эдийн үнээс бараг л зуун хувь хамааралтай болсон манай улсын хувьд гадаад далай руу гарах ганц гарц нь Оросын төмөр зам. Одоо ийнхүү Евразийн эдийн засгийн холбоо бий болсноор Оросын төмөр замаар дамжин нэгдсэн тарифаар далай руу гарах боломжтой төдийгүй Беларусийн төмөр замаар дамжин Өрнөд Европ руу гарах гарц нээгдэх юм. Ганц байдаг төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх талаар онцгой анхаарч байгаа манай улсын хувьд хүссэн хүсээгүй Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах шаардлагатай л болно.
Гуравдугаарт, Евразийн эдийн засгийн холбооны гурван улсад дэлхийн хэмжээнд нөөц нь батлагдсан газрын тос, шатдаг хийн баялгийн 25 хувь нь байна. Тэгэхээр, дэлхийн маш олон орон цаашид энэ холбоотой хамтран ажиллахыг хүсэх нь ойлгомжтой. Одоогоор, Бразиль, Израйль, Вьетнам зэрэг улс орноос Евразийн Эдийн засгийн холбоотой харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал тавиад байгаа юм байна.
Ийнхүү манай улстөрч, эдийн засагчдын зайлшгүй анхаарах ёстой гурван зүйл шинэхэн байгуулагдсан Евразийн эдийн засгийн холбоонд байгаа болохоор анхаарч үзэхэд илүүдэхгүй байгууллага гэж санагдлаа.
elseh heregtei hyatad mongoliig manaih gej dongosdog bolood bga shu
элсэх хэрэгтэй, эргэлзэх хэрэггүй, америкаас 25 жил юм харлаа, шал худлаа, холын бурхнаас ойрын чөтгөр дээрээ, эд нарыгаа бид мэднэ.
бид оорсдоо л санаачлага гаргахгуй бол хэнб гуай нь ч тоож гуйхгуй шуу дээ.
70 JIL BID CHIN DARAMTAND AMIDARCH OLON ARVAN MINGAN SHILDEG SXAN ZALUUSAA ALUULSAN BAS BODOLTOI BNA SHUU OROSUUDIIN XIIJ UGSUN SAIN SXAN ZUNDUU BGAACH OROSIIG DUURAICHUUL BOLCHINO GESEN AXARXAN BODLOOSOO MONGOLCHUUD SALAH HEREGTEI BID CHIN TUURGA TUSGAAR MONGOL UNDESTEN YUM SHUU ENE ERH CHULUU TUSGAAR TOGTNOL ZUGEERCH NEG ZAXAAS YUM AVJ BGAA YUM SHIG OLDOOGUI YUM SHUU BAYJIHIIN TULUU EH ORNIIXOO BUH ZUILSIIG ZARAAD BAIJ BAS BOLOXGUI BIDEND UILDVERLEL TEHNOLOGIIN DEVSHIL EH ORONCH BAIDAL HEREGTEI BNA
Ер нь хятадуудтай ойр байснаас Оросуудтай ойр байсан нь хамаагуй дээр. Ядаж л соел нь бидэнд хэрэгтэй. Ходоо хээр мал маллаад эзэн суугаад байхгуй. Зус царай оор болохоор хэн ч хараад мэднэ. Ер нь бид чинь Оросын соелын хучинд янз бурийн муу муухай овчноосоо салж, усанд орж сурсан ш дээ. Гэтэл хятадтай ойртож нохорлосон суулийн 20 жил ямар болов. Завааны дээд заваан бохир, хир хурандаа баригдсан, хаа дуртай газраа нус цэрээ хаясан адгийн амьтад болсон. Ядаж барилга барисан ч гэсэн уран барилга гээч юмыг мэдэхээ байж, шавар тагз овоолдог болсон. Тэгэхээр Оросуудтай ойртон нохорлое.
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. Утас: 99084179
Энэ байгууллагад элсэх хэрэгтэй. Беларусь, ОХУ-ын төмөр замыг ашиглаж баруун Европруу гарах, ОХУ-ын нефть, хий, мөн Казакстаны нефтийг хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах зэрэг олон давуу тал үүсэх юм биш үү. Ноос ноолууран бүтээгдхүүнээ хүйтэн уур амьсгалтай, том зах зээлтэй ОХУ, Беларусь, Казакстанруу гаргах боломж бас нээгдэх юм байна.
ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, Казахстан улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд К.И.Кобландин нар хамтран сонирхол татахуйц мэдээлэл хийлээ. Өнгөц харахад Монголд огт хамааралгүй гэж санагдахаар. Хамтарсан мэдэгдэл хийх болсон шалтгаан нь тавдугаар сарын 29-нд ОХУ, Казахстан, Беларусь гэсэн гурван улсын Төрийн тэргүүн Евразийн эдийн засгийн холбоо нэртэй шинэ холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурснаас үүдэлтэй. Холбооны гишүүн улсууд нэгдмэл орчин бий болгох замаар эрчим хүч, эдийн засаг, аж үйлдвэр, зам тээвэр гэх мэт эдийн засгийн голлох салбарт хамтарсан бодлого явуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн Ази ба Европын холбосон гүүр болох гол зорилготой. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд дотроо хөдөлмөрийн хүч чөлөөтэй хөдлөх, дотооддоо бараа таваарын нэгдсэн бага татвар ногдуулах гэх мэт давуу тал ихтэй. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо байгуулж байгаа нь Монголд ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энд хамаатай байхаас өөр аргагүй хэд хэдэн зүйл бий. Нэгд, ийм холбоо байгуулагдах тухай эртнээс яригдаж эхэлсэн. Өрнөдийн зарим судлаач хуучин Зөвлөлтийн нутагт улс дамнасан энэ мэт холбоо байгуулах нь цэрэг, улс төрийн зорилготой, шинэ эзэнт гүрэн байгуулах санаархал гэж шүүмжилж байсан юм. Гэтэл энэ холбоо нь огт өөр, цэвэр эдийн засгийн зорилготой гэнэ.
Орос ба Казахын Элчин сайд нар хамтарсан хурал хийж байгаа нь юуны өмнө Евразийн Эдийн засгийн холбоо нь НАТО шиг цэрэг, улс төрийн байгууллага огт бус зөвхөн эдийн засгийн нөөц боломжийг дайчлах, харилцан таатай орчин бүрдүүлэх замаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой, ямар ч улс нэгдэж болох чөлөөтэй байгууллага гэдгийг хөрш хил залгаа оршдог манай улсад ойлгуулахыг хичээж. Евразийн холбоо нь гишүүн орныхоо улс төр, эдийн засгийн тогтолцоог хүндэтгэдэг, бүс нутагтаа эдийн засгийн бусад байгууллагад нэгдэх эрхийг хангаад зогсохгүй өөрийн чухал гэж үзсэн салбарт төрөөс тусламж үзүүлэхийг хүртэл зөвшөөрдөг, Дэлхийн худалдааны байгууллага гээд олон улсын байгууллагуудын бүх дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулах аж.
Хоёрдугаарт, холбооны гишүүн орнууд төмөр замын тээвэр, газрын тосны экспорт ба импорт, гаалийн татвар гээд дотооддоо ихээхэн хөнгөлөлт эдлэх боломж гарч байгааг хөрш зэргэлдээ орнууддаа тайлбарлав. Далайд гарцгүй, урд хөрш рүү гаргах түүхий эдийн үнээс бараг л зуун хувь хамааралтай болсон манай улсын хувьд гадаад далай руу гарах ганц гарц нь Оросын төмөр зам. Одоо ийнхүү Евразийн эдийн засгийн холбоо бий болсноор Оросын төмөр замаар дамжин нэгдсэн тарифаар далай руу гарах боломжтой төдийгүй Беларусийн төмөр замаар дамжин Өрнөд Европ руу гарах гарц нээгдэх юм. Ганц байдаг төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх талаар онцгой анхаарч байгаа манай улсын хувьд хүссэн хүсээгүй Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах шаардлагатай л болно. Гуравдугаарт, Евразийн эдийн засгийн холбооны гурван улсад дэлхийн хэмжээнд нөөц нь батлагдсан газрын тос, шатдаг хийн баялгийн 25 хувь нь байна. Тэгэхээр, дэлхийн маш олон орон цаашид энэ холбоотой хамтран ажиллахыг хүсэх нь ойлгомжтой. Одоогоор, Бразиль, Израйль, Вьетнам зэрэг улс орноос Евразийн Эдийн засгийн холбоотой харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал тавиад байгаа юм байна.
Ийнхүү манай улстөрч, эдийн засагчдын зайлшгүй анхаарах ёстой гурван зүйл шинэхэн байгуулагдсан Евразийн эдийн засгийн холбоонд байгаа болохоор анхаарч үзэхэд илүүдэхгүй байгууллага гэж санагдлаа.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
2014.06.03
2014.06.03
2014.06.03
2014.06.03
2014.06.03
2014.06.03
2014.06.03






















