Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
П.НҮРЗЭД: БАГАНУУРЫН ЗАСАГ ДАРГА, ИТХ ОЙЛГОЛЦОЖ АЖИЛЛАХ БАЙХ
Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед Багануур дүүргийн АН-ынхан хувааг­даж, хагаралдаж буй тухай мэдээлэл түгэж байгаа. Тэнд чухам юу болж байна вэ?
-Багануур дүүргийн на­мын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хуваагдаж, хагаралдсан зүйлгүй. Харин дүүргийн ИТХ төсөв мөнгөө шийдэж чадахгүй байгаатай холбоотойгоор ийм мэдээлэл гарсан байх.
-Дүүргийн төсөв бат­лагдаагүй гэхээр олон үйл ажиллагаа зогсох байх. Шийдэгдэх хүртэл хэр хуга­цаа шаардах бол?
-Засаг даргатай холбоотой асуудлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ажлын алба л шийдэх байх. Ер нь, АН-ын хувьд ямар нэг шийдвэрийг улс төрийн өрсөлдөөн дунд ил тод, нээлттэй, мэтгэлцэж гаргадаг. Багануур дүүрэгт үүссэн асуудлаар талууд ойлголцож, бүтээн байгуулалтын ажлуудаа хамтарч хэрэгжүүлнэ гэж найдаж, харж байна. Дүүрэг, тэндэхийн оршин суугчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж хамтарч ажиллах ёстой.
-Нийслэлийн АН-ын хувьд сүүлийн үед ямар ажлууд хийв?
-Гэр хорооллыг барилга­жуу­лах, иргэдээ орон сууц­жуулах талаар намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ хүрээнд хийсэн, хийгдэж буй ажлыг иргэддээ танил­цуу­лахаар хэд хэдэн уул­залт зохион байгууллаа. Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын алслагдсан дүүргүүд болон Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороогоор явж иргэд­тэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонссон. Намын боловсон хүчнээ мэргэшүүлэх, чадав­хижуулах зорилгоор үе шаттай сургалтууд ч зохион байгуулж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч их бий.
-Намын мөрийн хө­төлбөрт тусгасан ажлууд хэр биеллээ олж байна вэ. Хэрэгжилтэд нь дүн шин­жилгээ хийж үзсэн үү?
-Нийслэлийнхний амьд­ралд ойр, хэрэгжүүлэх бо­ломж­той, тулгамдсан асууд­лыг голыг нь олж тусгасан болохоор манай намын мөрийн хөтөлбөрийг ир­гэд дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагын баг олон шинэ ажлыг зоригтой эхлүүлж, хэрэгжүүлж чадлаа. Үүнд ч иргэд ам сайтай байна. Бид өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудынхаа 80 гаруй хувийг эхлүүлж, бодит ажил болгоод байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах, дэд бүтэц шинэчлэх гэх мэт цаг хугацаа их шаардах олон ажил эхлүүлсэн. Заавал мөрийн хөтөлбөрт тусгасан гэхгүйгээр цаг үе, орчин нөхцөлд тохируулж олон ажил хийгдэж байгаа. Засгийн газар, нийс­лэлийн удирдлагын баг нийслэлийнхний сайн сай­хан амьдралын төлөө нягт хамт­ран ажиллаж, олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
-Хотод хийж буй зарим ажлыг иргэд их шүүмжилж байгаа. Тухайлбал, хотоо хогггүй болгох менеж­ментийн хүрээнд тараасан хогны уут байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хогны ногоон уутны асуудлаар шүүмжлэл их өр­нөлөө. Зарим хүн асууд­лынхаа учрыг олоогүй, ойлгоогүй байж, нийгэмд ташаа мэ­дээлэл түгээсэнд харамссан. Хогны уут тараах мөнгөөр сургууль, цэцэрлэг барих ёстой гэх мэт аян ч өрнүүлэх шиг боллоо. Үнэндээ Төсвийн тухай хуульд зааснаар тэгэх боломжгүй. Учир нь, манайхаас, танайхаас гээд бүх айлаас хогны хураамж авч хуримтлуулдаг. Энэ мөнгөний зарцуулалт тодорхой. Хог ачих, тээвэрлэх, дахин боловсруулах гэх мэтэд зарцуулна. Гэвч өмнө нь энэ мөнгө тухайн хог ачуулдаг байгууллагын удирдлага, дарга нарын гарын салаагаар урсч алга болдог байсан бол одоо тэгэхээ больсон. Айл бүрийн төлсөн мөнгөний тодорхой хувиар уут үйлдвэрлэж, буцаагаад үнэгүй тарааж байгаа шүү дээ. Хогны мөнгөө эргүүлээд хоггүй хот болоход зориулсан гэсэн үг. Төсвийн тухай хуулиар хогонд зориулж авсан мөнгийг өөр зүйлд зориулах ямар ч боломжгүй, хориотой. Жишээ нь, сургууль барих мөнгийг Боловсрол, шинжлэх ухааны яам л гаргахаас нийслэлийн хогны менежмент хариуцсан байгууллага төлөх ёсгүй. Зам ашигласны төлбөрийг замын засварт л зориулдаг биз дээ. Хүмүүс наанаа муулаад л байгаа боловч цаанаа ач холбогдол ихтэй. Ер нь, дэлхийн олон улсад хогны ганц уут биш төрөл төрлийн уут тараадаг юм билээ. Бид ч гэсэн тэдний жишгээр явах хэрэгтэй.
-Хотын дэд төвүүд байгуулах тухай мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээ­рийн эхнийх нь хэзээ ашиг­лалтад орох вэ?
-Засгийн газар сарын өмнө хотод зургаан дэд төв байгуулах шийдвэр гар­га­сан. Эдгээр төвийг бай­гуулснаар хотын төр захир­гааны бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж иргэдэд ойр­туулс­наар явдал, чирэгдэл багасна. Энэ хөтөлбөр 10 жи­лийн хугацаатай хэрэгжих юм. Дэд бүтэц, зам шугам хаана байх гээд зураг төслөөс л эхэлж байгаа. Маш нарийн тө­лөвлөхийн тулд холбогдох баг томилогдоод ажиллаж байна.
Мэдээж, энэ мэт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхэд ажлын байр нэмэг­дэнэ. Гэтэл бодит шаард­лагаар гарч буй зүйлийг сөрөг хүчнийхэн улс төржүүлж олон нийтэд хүргэж байна. Тэгээд ч иргэдээ ажилтай, орлоготой болгох нь манай мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг. Тиймээс бид нэг ч гэсэн иргэнийг ажилтай, орлоготой болгохын дэмжиж ажиллана.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан