Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Тариалах ажил дуусч байна
Хэдийгээр өнөөдөр хур бороо элбэгтэй байгаа ч улсын хэмжээнд 286,6 мянган га-д үр тариа,  10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалаад байгаа нь  үр тарианы  90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа юм байна.  Энэ хаврын тариалалтад зориулан 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.71 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд улаанбуудайн 9,2 мянган тонн үр, 306 аж ахуйн нэгж, иргэнд 124.42 тонн ургамал хамгааллын бодис тус тус  хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.  
2008 онд Атрын III аяныг эхлүүлснээс хойш үрийн шинэчлэл хийгээгүй учраас энэ жил  хойд хөршөөс үр импортолж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гадаадаас авсан элит үрийг 830-880 мянга, дотоодын үрийг 680 мянган төгрөгөөр үнэлж өгсөн юм. Тариаланчдад үр худалдан авах нийт төлбөрийн  20 хувь, шатахууныг 50 хувь, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгожээ. Тариаланчид үлдсэн төлбөрийг намрын ургацаас эргэн төлөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан