Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Эдийн засгийг доройтуулах МАН-ын шоглоом ба өнөөгийн боломж

МАН-ынхан урьдын адил хийрхэж байна. Тэдний сүүлийн хориод жилд тарьсан балаг багадаагүй. Гэтэл тэд одоо ч улс орны эдийн засгийг гайтуулах гээд зүтгээд байгаа ажээ. Цаашлаад улс төрийн тогтворгүй байдал руу түлхэх бололтой. Тэгвэл эргэцүүлэх зүйл энд зөндөө олон байгаа юм.

Монгол улсын гадаад худалдаа дэлхийн зах зээл, ялангуяа БНХАУ-ын зах зээлээс үндсэндээ хамааралтай л даа. Хятадын эдийн засгийн өсөлт 2008-2011 онд хоёр оронтой тоонд байлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд энэ нь тухайн үедээ  нөлөөлсөн биз. Ялангуяа 2011 онд нүүрс их хэмжээгээр экспортлох боломж бурдэж манай эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Гэхдээ энэ боломж үүлэн чөлөөний нар шиг байв. Австралийн үер манайханд боломж түр нээсэн нь энэ. Учир нь тэндээс Хятад руу тээвэрлэх  нүүрсний нийлүүлэлтэд хүндрэл учирсан байна. Тэгвэл МАН олонх болсон УИХ, Засгийн газар тэр жилүүдэд  хэрхэн ажилласныг хүн бүр сайн санаж байгаа байх. Санах тоолонд  эдийн засгийн өвчилсний шалтгаан тодорхой болж буй.

Барагцаагаар хоёр их наяд төгрөг буюу 1.4 тэрбум. ам.долларыг “Эх орны хишиг” нэрээр сар бүр хүн бүрд бэлэн мөнгө болгоод тараачихсан. Энэхүү бэлэн мөнгөнөөс  иргэд татгалзаагүй. Ер нь мөнгө өгвөл авна гэдэг нь хүний л араншин юм. Гэвч  энэ мөнгөний ихэнх нь архи, импортын барааны төлбөрт Эрээн рүү урсан алга болов. Хайран 1.4 тэрбум доллар. Энэ бол 700-800 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө. Ашигт малтмал үнэтэй байх үед нь төмөр замаа тавьж чадаагүйн улмаас өнөөдөр тээврийн зардлын зөрүүгээс жил бүр 250-350 сая долларыг бид  алдсаар. Үүнийг хоёр жилээр тооцвол 500-700 ам.сая доллар, ойролцоогоор 350 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө гэсэн үг. Харин шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед нүүрсний зах зээлийн үнэ унаж байсан ч дэд бүтэц хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

Мөн Төмөр замын тухай хууль, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Концессын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин байж хамгийн ашигтайд тооцогдох “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлд төмөр зам барих, урт хугацаанд ашиглах эрхийг 2-3 гурван компанид өгсөн байсныг залруулжээ. Ямар ч улсын төмөр зам нэгдсэн бодлоготой байдаг. Гэтэл төмөр зам байтугай хувийн хэвшлийн хөрөнгөөр барьсан автозамыг ашиглах тариф дээр хүртэл тохирч чадахгүйд хүрч эдгээр  чиглэлд тавьсан авто замыг төрийн өмчийн компани худалдаж авсан байлаа. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүжилт босгож цахилгаан станц болон төмөр зам барих хөрөнгийн зарим хэсгийг шийдсэн. Түүнчлэн Засгийн газраас  Хятадын аж үйлдвэрийн бүсүүд болон далайн боомтод хүрэх төмөр замын маршрут, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр өмнөд хөрштэй ажиллаж байна. Өнөөгийн хөгжилтэй гүрнүүд, хөгжиж буй орнуудын ихэнх нь өөрсдийн хөгжлийн тулгуур болох дэд бүтцийн салбартаа хөгжлийн зээл, Засгийн газрын бондын санхүүжилт авч ашигласан байгаа юм. Энэ нь хөгжиж буй орнуудад хөгжлийнх нь хурдацаас дутуугүй хэмжээгээр бараа бүтээгдэхүүний үнэ, цалин хөлс байнга өсөн нэмэгдэж, инфляц өндөр түвшинд байдагтай нэг талаар холбоотой. Ийнхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтад дээрх хэлбэрийн санхүүжилтийг ашиглах нь бэлэн мөнгө тарааснаас хэд дахин илүү өгөөжтэй, үлдэцтэй, үр ашигтай нь нотлогдсон үйл хэрэг ажээ. Харин бусад төрлийн зээлийн хувьд эргэн төлөх боломжтой, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр хувийн хэвшилд олгох нь сайн үр дүн өгдөг байна.

Шинэчлэлийн Засгийн газар  төмөр замын царигаа шийдэж хэрэгжүүлбэл  Эрдэнэс Тавантолгой компанийн үнэлэмж дээшилж, хувьцааны үнэ өсөх нь дамжиггүй. Төмөр замд хөрөнгө оруулъя гэсэн сонирхогчийн тоо ч нэмэгдлээ.  
Парламентаас бодит үнэнд нийцэхгүй, үндэслэл муутай, сөрөг мэдээлэл цацаад байх нь бидний өрсөлдөгч орнууд болон үндэстэн дамнасан компаниудад аятайхан өгөөш болно гэдгийг тэд ойлгохгүй байна гэж үү. Гэхдээ сөрөг хүчний иймэрхүү бусармаг үйлдлийг ард түмэн мартаагүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Монголын ард түмэн МАН-ынханд улс төрийн соёлыг ойлговол ойлгочих боломжоор хангаж, эрхийг нь эдлүүлж ч үзсэн. Тэгвэл одоо нэгэнт сөрөг хүчнээр сонгосон иргэдээ хохироочихоод, дараагийн сонгуульд оролцоно гэж үү. Сөрөг хүчин гэдэг чинь сөрөхийн нэр биш олонхийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарч ажиллах үүргээ хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. АН-ын эсвэл МАН-ын эдийн засаг, нийгэм гэж хаана ч байхгүй, Монголын эдийн засаг, Монголын нийгэм гэж л мөнхөд байдаг аж.

Өнгөрсөн хоёр жил манай ашигт малтмалын экспортын голлох дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 4-40 гаруй хувиар унажээ. Мөн энэ хугацаанд манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурч, ердөө 7-8 хувь болсон. Гэсэн ч Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, экспорт, хөрөнгө оруулалтад уул уурхайн салбар голлох нөлөөтэй хэвээр байна. Ер нь ашигт малтмалын зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшаас хамаарч тухайн салбарт орох хөрөнгийн хэмжээ өсч буурах нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд байдаг л үзэгдэл юм.

Экспортын тоо хэмжээ, орлого буурах нь төсвийн орлого бүрдүүлэхэд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Өмнөх эрх баригчдын үед 2012-2013 онд орох орлогоос 800 орчим сая. ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.4 их наяд төгрөг урьдчилж аваад тараачихсан нь төсөвт илүүтэй дарамт болж байна. Тухайлбал, Оюу толгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-иас урьдчилж авсан зээл одоо хэр нь төлөгдөөгүй, баялгаа хэчнээгээр ачивч, орлого нь суутгагдсаар л байна.

Оюу толгойн гэрээг байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг Монголын ард түмэн дэмжиж, ихийг хүсэн хүлээж байсан. Иймээс ч УИХ-ын шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд ахалсан хамтарсан Засгийн газарт даалгасан. Гэтэл тэрхүү Засгийн газар гэрээг үзэглэснээс хойш хүчинтэй болох зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ. Салбарын сайд нь мөнгө төлөн байж хөрөнгө оруулагчтай сонирхлын зөрчил бүхий зөвлөх компани сонгосон. Мөн гэрээний нөхцөл нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгаа гэж УИХ-ыг хуурсан нотолгоог айлын талд өгч, улмаар Сү.Батболдын Засгийн газар гэрээг энэ тогтоолд бүрэн нийцэж байгааг нотолж мэдэгдэл хийсэн зэрэг шалтгаанаа яагаад тайлбарлахгүй байна? Нөхцөл байдал ийм байхад өнөөгийн эрх баригчдад бурууг өгч, гэрээнд өөрчлөлт оруул гэж байнга шахаж шаардах нь шудрага ёсонд нийцэх үү. Гэрээ бол амлалт, үүрэг, хариуцлага, тохироо. Нэгэнт тохирсон бол улс төрийн аргаар шахалт үзүүлэх нь зохисгүй зүйл гэдгийг хэн гуай ч ойлгоно. Ялангуяа гадаадын субъекттэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байдаг.Хэн гэгч Ерөнхий сайдын Засгийн газар байх нь хамаагүй, Монголын төр, засаг л гэж тохирогч тал, түүнийг ажиглагчид үзэх нь тодорхой. Улмаар “Монгол бол найдваргүй харилцагч” гэсэн тодотголыг гадаад ертөнцөд түгээчих эрсдэлтэй. УИХ- ын 57 дугаар тогтоол болон бусад тогтоол шийдвэр хангалттай хэрэгжсэн үү. Хөрөнгө оруулагчийн ирүүлсэн ТЭЗҮ-ээс харахад зэсийн үнэ 4400 ам.дол/тонн байхад анхны хөрөнгө оруулалтыг 4.7 жилд нөхөх тооцоо байна. Гэтэл 30 жилийн дараа буюу зургаа дахин урт хугацаагаар тохирдог чинь ямар учиртай юм бэ. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 68 хувийн татварыг тэглэх үед, энэ татварыг тодорхой түвшинд орлох нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн төслийг гэрээ хүчинтэй болохоос өмнө өргөн барьж, гэрээнд энэ төлбөрийг оруулаарай гэж байхад ямар шалтгаанаар хийгээгүй вэ. Өнөөдөр Оюутолгой таван хувийн НӨАТ төлж байхад Эрдэнэт 14 хувийг төлж байна. Таван хувийн НӨАТ төлдөг хэр нь хөрөнгө оруулагч тал эд, хөрөнгө үйл ажиллагааны зардлаас зургаан хувийн менежментийн төлбөр авч байгааг яаж ойлгох вэ. Энэ шударга зүйл үү. Ийм гэрээ хаана байна.

МАН-ынхан Засгийн эрхийг барьж байх үедээ зарим нэгэн хөрөнгө оруулагчдыг хэт өөгшүүлж Монголын хуулийг уландаа гишгүүлснээ ойлгох хэрэгтэй юм. Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж үзсэн. МАН-ын дарга нар энэ зардлыг 20 хувь орчим илүү байсныг мэдсээр атлаа баталж өгсөн. Гэтэл үүн дээр нэмээд зардал дахиад 30 орчим хувиар өссөн байхад өмнөх Засгийн газар, тухайн үеийн ТУЗ-ийн гишүүд нь яагаад амаа үдүүлчихсэн мэт дуугүй суугаад байв. Одоогийн эрх баригчид энэ зардлыг баримтад тулгуурлан тогтоох ажлын хэсэг гаргаж, шалтгааныг нь тогтоосон боловч цаадуул нь хүлээж авахгүй гүрийсээр байгаа гэсэн мэдээлэл байна. Түүгээр ч үл барам энэ зардал хэтэрснийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд хууль, гэрээнд заасан үүрэгт ажил болох санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй зогсоолоо гэж олон улс даяар зарласан гэж үзэх хүн ч байна. Үүнийг валютын ханш огцом хэлбэлзэх бас нэг шалтгаан болсон гэх судлаач ч бий. Ийм бодит нөхцөл байсаар байхад хэт нэг талыг барьсан зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олон түмний тархийг дахин дахин угааж, нийгмийг хоёр хуваан талцуулахыг зорьсоор байна. Энэ мэт зориуд санаатай хийж буй элдэв явуулгад олон нийт ухаалаг, болгоомжтой, няхуур хандаж байгууштай.

Эдийн засгийг шоглоом  болгох  гэсэн нь эмгэнэлтэй

Таван толгойн ордын тухайд төмөр зам барих, төмөр замын болон дамжин өнгөрөх тээврийн тариф, төмөр замын цариг зэрэг асуудал шийдэгдэж одоо л нэг уурхайн үнэ, цэнэ нь нэмэгдэх гэж байна. МАН эрх барьж байхдаа юу хийсэн билээ, ингэхэд. УИХ-ын 40 дугаар тогтоолоор Оюу толгой, Таван толгойн ордыг зэрэг эргэлтэд оруулах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэтэл коксжих нүүрсний 20 гаруй хувийн нөөцтэй нэг ордыг нь өөрсдөө тасдаж аваад эргэлтэд оруулсан. Энэ нь засах боломжгүй болсон луйврын үйлдэл. Таван толгойн ордыг эргэлтэд оруулах УИХ-ын шийдвэрт нь ордыг хуваахгүй ашиглах гэж заасан байгаа. Гэтэл тэр үеийн стандарт бус МАНАН-гийн Засгийн газар бүлэг ордын томоохон хэсгийг гол түнш орнуудад хувааж эзэмшүүлэх шийд гаргаж, олон улсын хэмжээнд зарласан нь бас л ойлгомжгүй байдалд хүргэсэн гэж ярих хүн ч байна.

УИХ дахь МАН-ын гишүүд Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж УИХ-ын чуулган дээр байнга ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ байнга ингэж ярих нь Тэдний хувьд улс төрийн ашиг хонжоо олоход ашигтай санагдаж байж магадгүй ч мөн чанартаа Монголд ашиггүй нь тодорхой юм. Энэ чинь тэгээд чухамдаа эрхэм түшээдийн төрийн сүлдэнд өргөсөн тангарагт нийцэж байна уу. 2012 онд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хийж дууссан. Манай улсын татварын байгууллага 2011 онд 2.86 тэрбум ам.доллар, 2012 онд 2.42 тэрбум, 2013 оны гүйцэтгэлээр барагцаалбал 130 сая долларын санхүүжилт Оюутолгой компани тус тус хийсэн гэж үзэж байна. Бодит байдалд Монгол улсад 2008-2012 оны хооронд гаднаас оруулсан хөрөнгө оруулалтын 90 шахам хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдэг аж. Харин Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хувьд үүнийг хийх үүрэгтэй хөрөнгө оруулагч нь өөрөө зогсоосон. Үүнд нөлөөлсөн голлох хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал мөн л МАН-ыг эрх барьж байх үед бий болсон.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай Аж ахуйн нэгжийн уйл ажиллагааг зохицуулах хууль МАН-ыг УИХ-д олонх байх үед 2012 оны тавдугаар сард батлагдан гарсан байна.Энэ хуулиар гадаадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хамруулан төрөөс цензур тогтоохоор болсон. Энэ хуулийг одоогийн УИХ 2013 оны аравдугаар сард хүчингүй болгож, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулж тогтсон хугацаанд бизнес, татварын орчныг тогтворжуулах зорилго бүхий Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан юм.
2012 оны зургадугаар сард ‘Урт нэрт” гэгч хууль хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч Ашигт малтмалын 1300 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч 827 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн шүүхээс төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанд хамаарах 106 тусгай зөвшөөрөл хүчингүй болгож, хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар шийдэх шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сард гарсан байна.

2012 оны сонгуулийн үеэр дээрх хэт улс төржиж, эх оронч царай гаргасан шийдвэрүүдийн уршгаар 910 аж ахуйн нэгжийн 1450 орчим тусгай зөвшөөрөл төр, засгийн зүгээс цуцалсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн 665 нь дотоодын, 245 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байлаа. 910 аж ахуйн нэгжийн гаргасан бодит зардал нь хамгийн багадаа 700 орчим тэрбум төгрөг болохоор байгаа юм. Энэ мэт нь наад захын жишээ. МАН-ын хийрхэл одоо улс төрийн тогтворгүй байдал руу чиглэж эхэллээ. Өмнөх гайг нь арай хийн янзалж ядаж байхад тэд өр рүү өшиглөж буй нь тун тусгүй юм. Оюу толгойд нааштай өөрчлөлт мэдрэгдэж, Төмөр зам хөрөнгө шийдэгдлээ. Ийнхүү том уурхайнууд эдийн засгийн эргэлтэд орох, гадаадынхан итгэл үзүүлэх сургаар МАН-ынхан Засгийн газраар оролдож, эх орончийн дүрээр эдийн засгийг шоглоом  болгох  гэсэн нь  инээдэмтэй, бас эмгэнэлтэй юм.

Б.Отгонбаяр  
0 Сэтгэгдэл
Бодит болсон явдал даа. Гэвч үүнийг ойлгох хүн нь хэд юм болд оо.
Uuriin buruugaa xun luu chihdeg jaahan huuhed shig yum dandaa zahialgaar bichdeg bh daa.
Bas l neg mungunii setguulch ni bichejdee zailuul
Хамгийн их уншсан