ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев айлчиллаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын хүрээнд Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхлаа. Хоёр улсын стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцжээ. Наймдугаар сард болох Халх голын ялалтын 75 жилийн ойн чухал тэмдэглэлт үйл явдлыг хамтран тэмдэглэх талаар мөн ярилцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол, Орос, Хятад гурван улсын уулзалтыг Улаанбаатарт зохион явуулах саналтайгаа хөндөж ярилцсанаа энэ үеэр тэмдэглэсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлаар санал солилцсоны дотор хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, Орос-Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах, харилцан визгүй зорчих тухай асуудлуудыг хөндсөн. Эдгээр асуудлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Н.П.Патрушеваас хүслээ.
Хоёр орны Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар талуудын стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ талаараа өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн юм.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтууд болон Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрснийг тэмдэглэлээ. Үндэсний аюулгүй байдлын салбар Хилийн цэрэг, Батлан хамгаалах, Цагдаа, Хууль сахиулах гэх мэтчилэн бүх чиглэлийн төлөөлөгчдийг багтаасан 20 гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг айлчилж иржээ. Эдгээр салбар бүрийн орлогч даргын түвшний өндөр албан тушаалтан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.
Хоёр улсын эдийн засгийн харилцаа, аюулгүй байдлын талаар санал солилцсон юм. Уулзалтаар мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээний талаар хөнджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Газрын зураг, дунд хугацааны хөтөлбөрийн талаар санал нэгдэж, ярилцаж, өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх гэнэ. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны асуудал, хээрийн хамтарсан сургууль, хар тамхины эсрэг тэмцлийн талаар болон бусад аюулгүй байдлын асуудлыг талууд ярилцсан хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин онцоллоо.
Оросын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Хуульзүйн яам, Аюулгүй байдлын алба, Цэрэг, техникийн хамтын ажиллагааны алба, Мансууруулах бодисын эсрэг тэмцэх алба, Ерөнхий прокурорын газар, Мөрдөн байцаах хороо зэрэг байгууллагын төлөөлөгчид дээрх уулзалтад оролцжээ.
Шанхайд болсон Азийн хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх бага хурлын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтаар хэлэлцсэн тохиролцоог авч хэлэлцсэн байна. Харилцан визгүй зорчих дэглэмийн тухай болон албадан гаргах тухай хэлэлцээрүүдэд Монголын талаас гарын үсэг зурахад бэлэн байгааг сайшаан дэмжиж буй гэлээ. Түүнчлэн Украйны асуудлаар Монголын тал сайтар судалж боловсруулсан байр суурь баримталж байгааг өндрөөр үнэлэв.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев “Өнөөдөр манай улсад нэлээд хэдэн ноцтой аюул занал тулгарч байна. Бүс нутгийн хэмжээнд Афганы хүчин зүйл гэгчтэй нэлээн уялдаатай байдаг. Энэ үүднээс авч үзвэл тухайн бүсээс гаднах цэргийн хүч Төв Азид байрлах нь Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах зорилттой уялдаатай байх ёстойд бүрэн итгэлтэй байна. Төв Ази руу хүрээгээ тэлэх нь Афганистаны зэвсэгт хүчин болон Аюулгүй байдлыг хангах байгууллагуудыг бэхжүүлэх, тогтворжуулах шаардлага аяндаа байхгүй болох ёстой. Бидний анхаарлын төвд байгаа бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой бас нэг ноцтой асуудал бол Афганистанаас мансууруулах бодис түгээх аюул занал улам их үүсч байгаа юм. Тус оронд аюулгүй байдал хангахад туслах олон улсын хүчин Афганистаны мансууруулах бодис үйлдвэрлэх бүтцийг устгах арга хэмжээ авахаас зайлсхийсэн нь 2014 оноос хойш мансууруулах бодисын үйлдвэрлэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Энэ бүх аюул заналын үүднээс авч үзвэл бид Монгол Улстай зөвхөн хоёр талын хүрээнд хамтран ажиллаад зогсохгүй бүс нутгийн олон талт байгууллага ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтран ажиллах шаардлагатай. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах гол байгууллага Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын оролцоо статусыг дээшлүүлэхийн төлөө байгаа юм. Тус байгууллагыг өргөтгөх гэрээ хэлцлийн үндсийг боловсронгуй болгох ажил дуусах дөхсөн” гэлээ.
Үүнээс гадна хоёр талын харилцааг нэлээд үр ашигтайгаар иж бүрэн хэлэлцжээ. Манай хоёр орны Аюулгүй байдлын байгууллагуудын шугамаар нэг хэсэг завсарлаад байсан үеийг хамтын хүчин чармайлтаар даван туулж чадсанд сэтгэл хангалуун буйгаа ноён Н.П.Патрушев хэллээ. Тэрээр цааш нь “Монгол Улс бол бидний хөрш төдийгүй стратегийн гол түнш билээ. Энэ нь манай хоёр орны ард түмний эдийн засгийн нийтлэг эрх ашиг, уламжлалт хэлхээ холбоо болон олон улсын чухал асуудлуудад адил ойр байр сууринаас ханддагаар илэрхийлэгддэг .
Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар бидний дараагийн уулзалт удахгүй Орос улсад болох аюулгүй байдлыг хариуцсан өндөр хэмжээний төлөөлөгчдийн олон улсын бага хурлын үеэр болно. Монголын төлөөлөгчид Ц.Энхтүвшин дарга биечлэн энэ чуулга уулзалтад оролцох гэж байгаа нь бидний стратегийн хамтын ажиллагаа маш чухал байдгийн нотолгоо болно” хэмээн онцоллоо.
Тусгайлсан чиг үүргийн бусад салбарын уулзалтууд өнөөдөр үргэлжлэх юм байна.
-Монгол Улс бол бидний хөрш төдийгүй стратегийн гол түнш-

0 Сэтгэгдэл