Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бичил бизнесийн зээлийг тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан хариуцлагатай иргэнд олгоно
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг
сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих,
ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг
баталсан. Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх
боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна. Бичил зээлийн дээд хэмжээ 5
сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын
хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно. Харин иргэд зээл авахдаа тухайн
амьдарч байгаа хорооныхоо иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр байгуулсан
хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан авах юм. Бичил зээлд хамрагдсан
иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах
зээлд борлуулах боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах,
бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.
Зээл авах иргэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан байх шаардлагтай. Зээлдэгч иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн барьцааны 60 хувийг зээлийн батлан даалтын сан дааж, 40 хувийг нь зээл авах иргэд хариуцах юм. Энэ нь тухайн иргэн гэр, оёдлын машин, зурагт гэх мэт эд хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой байхаар хөтөлбөрт тусгажээ.
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг
сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих,
ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг
баталсан. Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх
боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна. Бичил зээлийн дээд хэмжээ 5
сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын
хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно. Харин иргэд зээл авахдаа тухайн
амьдарч байгаа хорооныхоо иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр байгуулсан
хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан авах юм. Бичил зээлд хамрагдсан
иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах
зээлд борлуулах боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах,
бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна. Зээл авах иргэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан байх шаардлагтай. Зээлдэгч иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн барьцааны 60 хувийг зээлийн батлан даалтын сан дааж, 40 хувийг нь зээл авах иргэд хариуцах юм. Энэ нь тухайн иргэн гэр, оёдлын машин, зурагт гэх мэт эд хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой байхаар хөтөлбөрт тусгажээ.
0 Сэтгэгдэл
























