Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МҮАН найман жилийн ойгоо тэмдэглэж байна
Монголын улс төрийн намуудын нэг Монголын Үндэсний ардчилсан нам үүсэн байгуулагдсны 8 жилийн ой энэ сард тохиож байна.

Анх 2006 онд Үндэсний шинэ нам нэртэйгээр байгуулагдаж, Улсын дээд шүүхийн 2006 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлж байсан уг нам 2011 оны 10 дугаар сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/ болж нэрээ өөрчилсөн юм.

Үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзлээр гол үзэл баримтлалаа болгосон тус нам үндэсний эрх ашгаар засаглаж, монгол хүн, Монголын эрх ашгийг аливаа бүхнээс эрхэмлэн дээдлэх гол үзэл санаатай.
Тус намыг санаачлан байгуулалцсан хүний нэг бөгөөд анхны дарга нь М.Энхсайхан юм. Тэрбээр Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өдгөө тэрбээр МҮАН-аа удирдан ажиллаж байгаа. Мөн тус намыг Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт, УИХ-ын гишүүн  Ц.Цолмон даргалж байсан.

2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН МАХН-тай эвсэж, “Шударга ёс” эвсэл байгуулан оролцсон бөгөөд тус эвслээс 11 гишүүн өдгөө УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. Үүнээс УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг, Д.Батцогт, М.Сономпил, Г.Уянга нар МҮАН-ын гишүүд юм.

Тус нам байгуулагдсны  8 жилийн ойн  хүрээнд өнөөдөр намын удирдлагууд нь сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Уулзалтын үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан намын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг товч танилцуулсан илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон намын ахмад гишүүд, дэмжигчид оролцов.

Мөн энэ үеэр намын үйл ажиллагааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, гишүүний батлах, намын дүрэм, ном товхимол танилцууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан